Бүлэг 40
Гэр бүлийн түүх ба Ариун Сүмийн ажил
Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ эргэн ирээсэй гэж хүсдэг
Бид амилуулагдаж, мөнхөд амьдрах боломжийг Есүс Христийн Цагаатгал өгсөн. Гэхдээ Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд гэр бүлээрээ хамтдаа амьдрахын тулд бид Аврагчийн хий гэж зарлигласан бүгдийг хийх ёстой. Үүнд баптисм хүртэж, гишүүнээр батлагдах, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах ордог.
Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид зохих ёсны санваарын эрх мэдлээр баптисм хүртэж, гишүүнээр батлагдсан. Бид ариун сүмд очиж тэнд гүйцэтгэгддэг авралын ёслолуудыг хүлээн авдаг. Гэхдээ Бурханы олон хүүхдэд ийм боломж байдаггүй. Тэд сайн мэдээг хүлээн авах боломжгүй цаг үед юм уу газар нутагт амьдарч байсан байж болно.
Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ эргэн ирж, Өөртэй нь хамт амьдраасай хэмээн хүсдэг. Тэрээр баптисм эсвэл ариун сүмийн ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан хүмүүст боломж олгосон. Тэр биднийг ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэхийг хүсдэг.
Их Эзэний Ариун сүмүүд
-
Бидний амьдралд ариун сүм яагаад чухал вэ?
Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ариун Сүмүүд нь Их Эзэнд зориулан онцгойлон адисалсан чухал барилгууд юм. Зөв зохистой сүмийн гишүүд тийш орж, бурхантай гэрээ хийж, нандин ёслолуудыг хүлээн авдаг. Эдгээр гэрээ болон ёслолууд нь баптисмын адил бидний авралд зайлшгүй хэрэгтэй. Тэдгээр нь Их Эзэний ариун сүмд гүйцэтгэгдсэн байх ёстой.
Бид мөн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн талаар илүү их сурч мэдэхийн тулд Ариун сүмд очдог. Бид амьдралынхааа зорилго болон Их Эзэн мөн Есүс Христтэй харилцах харьцааныхаа талаар илүү сайн ойлголтыг олж авдаг. Бид өмнөх амьдрал, дэлхийн амьдралын утга учир, үхлийн дараах амьдралын талаар суралцдаг.
Ариун Сүмийн ёслолууд гэр бүлүүдийг мөнхөд хамтад нь холбон лацаддаг
-
Лацлагдан холбогдоно гэдэг юу гэсэн үг вэ?
Ариун сүмийн бүх ёслолуудыг санваарын хүчээр гүйцэтгэдэг. Энэ хүчээр дамжуулан энэ дэлхий дээр гүйцэтгэсэн ёслолууд нь тэнгэрт лацлагддаг буюу холбогддог. Аврагч Өөрийн Төлөөлөгч нартаа, “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно” хэмээн заасан (Maтай 16:19; мөн С ба Г 132:7).
Зөвхөн ариун сүмд гэр бүлүүд мөнхөд холбогдож чадна. Хэрэв тэд гэрээндээ үнэнч байх аваас эхнэр нөхөр болсон эрэгтэй эмэгтэй хоёрыг ариун сүмийн гэрлэлт мөнхөд холбодог. Баптисм ба бусад бүх ёслолууд бидэнд энэ нандин үйл явдалд бэлтгэдэг.
Эрэгтэй эмэгтэй хоёр ариун сүмд гэрлэснээс хойш мэндлэх хүүхдүүд нь мөн тэдний мөнхийн гэр бүлийн нэгэн хэсэг нь болдог. Иргэний журмаар гэрлэлтээ батлуулсан хосууд ариун сүмд явж холболтыг хийлгэж адислалуудыг хүлээн авч болно. Хуулийн дагуу хүүхэд өргөж авсан эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ лацдуулан холбуулж болно.
-
Гэрлэлтээ холбуулахын тулд хосууд юу хийх хэрэгтэй вэ?
Өвөг дээдэст маань бидний тусламж хэрэгтэй
-
Санваарын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан өвөг дээдсийнхээ төлөө бид ямар хариуцлага хүлээдэг вэ?
1882 онд Марио Каннамела Мариа Витта нар гэрлэжээ. Тэд Италийн Трипанид амьдардаг байсан ба олон жилийн турш хамт амьдарч, сайн сайхан үр хүүхдийг өсгөн хүмүүжүүлжээ. Марио, Мариа хоёр амьдралынхаа турш Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар сонсоогүй аж. Тэд баптисм хүртээгүй байв. Тэд ариун сүмд очих боломж тохиогоогүй учраас мөнхийн холболтыг хийлгэх боломж байсангүй. Нас барсны дараа тэдний гэрлэлт цуцлагджээ.
Зуу гаруй жилийн дараа агуу нэгдэл болсон юм. Марио, Мариа нарын үе удам тэдний гуч хүү эхнэрийнхээ хамт Лос Анжелесын Ариун Сүмд очиж, тахилын ширээний өмнө өвдөглөн сууж, Марио, Мариа нарын холболтыг хийлгэжээ. Марио, Мариа нарын баяр баясгаланг хуваалцан, баярын нулимс тэдний нүдэнд дүүрсэн байв.
Сайн мэдээний талаар дэлхий дээр сонсож амжилгүй нас барсан бидний өвөг дээдэс олон байдаг. Тэд одоо сүнсий дэлхийд амьдарч байгаа (энэ номны 41-р бүлгийг үз). Тэнд тэдэнд Есүс Христийн сайн мэдээг заасан. Тэд Сайн мэдээг хүлээн авсан ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийг хүлээж байгаа. Бид эдгээр ёслолуудыг ариун сүмд тэдний төлөө гүйцэтгэснээр бид тэдний баяр баяслыг хуваалцаж чадна.
-
Авралын сургаал нас барагсдын төлөөх Бурханы шударга ёс, нигүүлсэл, өршөөлийг хэрхэн харуулж байна вэ?
-
Өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлыг хийхэд та нарт ямар байсан бэ?
Гэр бүлийн Түүх—Бид хэрхэн өвөг дээдэстээ тусалж эхлэх вэ
-
Гэр бүлийн түүхийг юунаас эхлэх вэ?
Хожмын үеийн Гэгээнтнүүд гэр бүлийн түүхийн үйл ажиллагаануудад оролцдог. Эдгээр үйл ажиллагаануудаар дамжуулан бид өвөг дээдсийнхээ талаар суралцаж, тэдний төлөө ёслолуудыг гүйцэтгэдэг. Гэр бүлийн түүх нь үндсэн гурван үе шаттай:
-
Өвөг дээдсээ таньж тогтоох.
-
Аль өвөг дээдэстээ ариун сүмийн ажил гүйцэтгэх хэрэгтэйг олж мэдэх.
-
Ёслолууд гүйцэтгэсэн эхэд анхаар
Ихэнх тойрог ба салбарууд асуултанд чинь хариулж, хэрэгтэй мэдээлэл уруу чиглүүлэх гэр бүлийн түүхийн зөвлөхүүдтэй. Хэрэв тойрог эсвэл салбарт гэр бүлийн түүхийн зөвлөх байхгүй бол бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч зааврыг өгнө.
Өвөг дээдсээ таньж тогтоох
Өвөг дээдсийнхээ ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн тул бид тэдний нэрийг мэдэх хэрэгтэй. Өнөө үед өвөг дээдсийнхээ нэрсийг тогтооход туслах олон янзын гайхамшигтай нөөц эх үүсвэрүүд байна.
Өвөг дээдсийнхээ талаар мэдээлэл цуглуулах ажлаа эхлүүлэх нэг сайн арга бол гэрт маань юу байгааг судлах. Бидэнд төрсөний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа эсвэл нас барсаны гэрчилгээ баримт байж магад. Бидэнд мөн гэр бүлийн Дурсамжийн ном (гэр бүлийнхний төрсөн, нас барсан зэрэг онцгой тохиолдлуудыг эсвэл түүх бичигдсэн) эмгэнэл, гэр бүлийн түүх эсвэл тэмдэглэлийн дэвтэр, гар бичмэл байж болох юм. Дээр нь бид ахан дүүсээсээ мэдээлэл авч болно. Гэртээ болон хамаатан садангаасаа мэдээлэл цуглуулсны дараа бид бусад эх үүсвэрүүдээс FamilySearch.org сайтаас мэдээлэл хайж болно. Мөн орон нутгийнхаа Сүмийн гэр бүлийн төвүүд дээр очиж болно.
Бид хир зэрэг зүйл мэдэх нь ямар мэдээлэл бидэнд боломжтой байхаас хамаарна. Бидэнд зөвхөн өөрсдийн эцэг эх, эмээ өвөөгөөс хэтрэхгүй гэр бүлийн багахан мэдээлэл байж болох юм. Хэрэв бидэнд бэлэн гэр бүлийн түүхийн удмын бичээс байгаа бол бид бүр хэдэн үеийн өмнөх өвөг дээдсээ тогтоож болно.
Бид гэр бүлийн бичээс ба удмын бичиг дээр үргэлжлүүлж болно.
Аль өвөг дээдэст маань ариун сүмийн ёслолууд хэрэгтэйг олж мэд
Сүмийн эртний өдрүүдээс эхлэн нас барагсдын төлөөх ариун сүмийн ёслолууд хийгдэж эхэлсэн. Тийм учраас бидний элэнц хуланцын төлөөх зарим ёслолууд хийгдсэн байж болно. Аль өвөг дээдэст маань ариун сүмийн ёслол хэрэгтэй байгааг олж мэдэхийн тулд бид хоёр газарт хайж болно. Гэр бүлийн бичээс дээр чинь энэ тухай мэдээлэл байж болно. Хэрэв байхгүй бол ариун сүмд гүйцэтгэсэн бүх ёслолуудын талаарх мэдээлэл сүмд байдаг. Танай тойрог эсвэл салбарын гэр бүлийн түүхийн зөвлөх үүнд тусалж чадна.
Ёслолууд гүйцэтгэсэн эсэхэд анхаар
Сүнсний дэлхий дэх өвөг дээдсүүд маань ариун сүмийн ёслолуудыг тэсч ядан хүлээж байгаа. Бид өвөг дээдсийнхээ нэрсийг аль болох түргэн олж тогтоогоод тэдний төлөө хийлгэх ажилд бэлтгэх ёстой.
Гэр бүлийн түүхийн ажлын нэг гайхамшигтай хэсэг бол ариун сүмд очиж, элэнцийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэх юм. Бид ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ авахад бэлтгэснээр, боломж тохиоход энэ ажлыг хийж чадна. Хэрэв бидний хүүхэд 12 ба түүнээс дээш настай бол тэд өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлагдах ёслолуудыг хийлгэж, адислалуудыг хуваалцаж чадна.
Хэрэв бид ариун сүмд очиж ёслолуудад оролцох боломжгүй бол бусад сүмийн гишүүд тэдгээр ёслолуудыг гүйцэтгэх ажлыг ариун сүм зохицуулдаг.
-
Их Эзэн та нарт эсвэл танай гэр бүлийн гишүүдэд өвөг дээдсийнхээ талаарх мэдээллийг олоход хэрхэн тусалсан бэ?
Гэр бүлийн түүхийн нэмэлт боломжууд
-
Завгүй хүн гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн оролцох вэ?
Өөрсдийн мэддэг өвөг дээдсийнхээ төлөөх ариун сүмийн ёслолуудад бэлтгэх явцдаа бид сүнсний дэлхий дэх тэдгээрт бусад олон замаар тусалж болдог. Бид юу хийх талаар залбиралтайгаар эргэцүүлэн бодохдоо Сүнсний удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй. Бид тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан дараах зүйлсийг хийж болно. Үүнд:
-
Аль болох олон ойр ойрхон ариун сүмд ор. Бид өөрсдийнхөө төлөө ариун сүмд орсны дараа сүнсний дэлхий дээр хүлээж буй тэдгээрийн төлөө аврагдах ёслолуудыг гүйцэтгэж чадна.
-
Олж тодруулахад илүү хүндрэлтэй өвөг дээдсийнхээ талаар сайн судал. Гэр бүлийн түүхийн зөвлөхүүд биднийг хэрэгтэй эх үүсвэрүүд уруу хөтөлж чадна.
-
Сүмийн индексжүүлэх хөтөлбөрт тусал. Энэ хөтөлбөрөөр дамжуулан гишүүд Сүмийн гэр бүлийн түүхийн комьютерийн програмууд ашиглан үе удмын мэдээллийг бэлтгэдэг. Эдгээр програмууд бидэнд өвөг дээдсээ олж тогтооход тусалдаг.
-
Гэр бүлийн мэдээллээ Сүмийн одоогийн гэр бүлийн түүхийн компьютер програмууд уруу оруулан мэдээллийн санг баяжуул. Тэдгээр програмууд дэлхий даяарх хүмүүсийн оруулсан үе удмын мэдээллийг багтаасан байдаг. Эдгээр нь хүмүүст гэр бүлийн мэдээллээ бусадтай хуваалцах боломжийг олгодог. Гэр бүлийн түүхийн зөвлөхүүд Сүмийн компьютер програмуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадна.
-
Гэр бүлийн байгуулагуудад оролц. Бид бусад гэр бүлийн гишүүдтэйгээ хамтдаа ажиллах аваас илүү их мэдээллийг олж чадна.
-
Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажилд оролцох оролцоогоо ихэсгэхийн тулд юу хийж чадах талаараа бод.
Нэмэлт судрууд
-
1 Петр 4:6 (сайн мэдээ нас барагсдад номлогдсон байсан)
-
Maлахи 4:5–6; С ба Г 2:2; 3 Нифай 25:5–6 (Елиагийн номлол)
-
1 Коринт 15:29; С ба Г 128:15–18 (нас барагсдын төлөөх ажил)
-
С ба Г 138 (үхэгсдийн гэтэлгэл)