Ном, хичээлүүд
Бүлэг 31: Шударга ёс


Бүлэг 31

Шударга ёс

Two men shaking hands

Шударга ёс нь Авралын зарчим

  • Хэрэв хүн бүхэн шударга байсан бол нийгэм маань ямар байх байсан бэ?

Итгэлийн тунхагийн 13 дээр “Бид шударга ёсонд итгэдэг” гэсэн байдаг. Мормоны Ном бидэнд “тэд түүнчлэн Бурханд хандсан, мөн хүмүүст хандсан өөрсдийн хичээл зүтгэлээр онцгойлогдсон байв; учир нь тэд бүх зүйлд төгс шударга мөн зөв шулуун байв; мөн тэд Христэд итгэх итгэлдээ бүр эцсээ хүртэл гуйвшгүй” байсан бүлэг хүмүүсийн талаар хэлдэг (Алма 27:27). Тэдний шударга байдлын тул хүмүүс нөхдөдөө болон Бурханаар дурсагдан сайн мэдэгдэх болжээ. Энэ нь шударга ёс юу болох, бид хэрхэн шударга бус байдалд уруу татагддаг мөн бид энэ уруу таталтыг даван дийлэх талаар суралцахад чухал ач холбогдолтой.

Бидний авралд бүрэн төгс шударга ёс хэрэгтэй. Ерөнхийлөгч Бригам Янг хэлэхдээ, “Бидэнд өгөгдсөн байдлаар нь авралыг хүлээн авахын тулд бид бодолдоо, эргэцүүлэлдээ, бясалгалдаа, өөрсдийн хувийн харьцаандаа, үйл хэрэгтээ, өөрсдийн тунхаглалдаа мөн амьдралын үйлдэл бүрдээ шударга байх хэрэгтэй” гэсэн (Teachings of Presidents of the Church: Бригам Янг [1997], 293).

Бурхан бүх зүйлд шударга байдаг (Aлмa 7:20). Бид бас Түүнтэй адил болохын тулд бүх зүйлд шударга байх ёстой. Жаредын ах “Тийм ээ, Их Эзэн, та үнэн Бурхан болохыг, мөн худал хэлж эс чадахыг би мэднэ” гэж гэрчилсэн (Ифер 3:12). Үүний эсрэгээр хилэнцэт бол худалч. Тэр худалч хуурмагийн эцэг (2 Нифай 9:9). Худлаа ярьж, мэхлэн хуурах мөн гуйвуулагчид байхыг сонгосон тэдгээр нь түүний боол болдог (Maрк И. Петерсен, 1971 оны 10р сарын Ерөнхий Чуулган, 65; эсвэл Ensign, 1971 оны 12-р сар, 73).

Шударга хүмүүс үнэн ба шударга ёсонд дуртай. Тэд үг ба үйлдлээрээ шударга байдаг. Тэд худал хэлдэггүй, хулгай хийдэггүй мөн залилан мэхэлдэггүй.

Худал хэлэх нь шударга бус

Худал хэлэх нь бусдыг санаатайгаар хууран мэхэлж байсан гэсэн үг юм. Буруу гэрчлэлийг хуваалцах нь xудал хэлэх нэг хэлбэр мөн. “Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил” хэмээх зарлигийг Израилын хүүхдүүдэд Их Эзэн өгсөн (Египетээс гарсан нь 20:16). Есүс мөн дэлхий дээр байхдаа үүнийг заасан (Maтай 19:18). Худлаа хэлэх олон хэлбэрүүд байдаг. Бид үнэн бус зүйлийг ярихдаа худлаа ярьсны буруутан болдог. Бид мөн зөвхөн хэсэгхэн үнэнийг хэлж эсвэл чимээгүй байж, дохио зангаа юм уу харцаараа санаатайгаар бусдыг залилан мэхэлж болно. Ямар ч байдлаар бай хэн нэгнийг бид үнэн биш зүйлд итгүүлэхээр зүтгэх аваас бид шударга бус байна гэсэн үг.

Их Эзэн ийм шударга бус зүйлд дургүй. Бид өөрсдийн худал хуурмагийн төлөө төлөөсийг төлөх болно. Сатан бидэнд худлаа хэлэх нь муу зүйл биш гэж итгүүлэхийг хүсэх болно. Тэр “бяцхан худал хэл үүнд хор хөнөөл гэж үгүй” гэж хэлдэг (2 Нифай 28:8). Сатан худал хэлснээ өөрсдөөр маань батлуулахыг ятган өөгшүүлдэг. Шударга хүмүүс сатаны уруу таталтыг мэдэх болно. Хэдий бэрхшээлтэй байсан ч тэд бүх үнэнийг ярьдаг.

Хулгай хийх нь шударга бус

Есүс “Чи бүү хулгайл” гэж заасан (Maтай 19:18). Хулгай хийх гэдэг нь бусдын ямар нэгэн юмыг асуулгүйгээр авахыг хэлнэ. Хэн нэгний юмыг авах эсвэл хадгалах эсвэл зөвшөөрөлгүйгээр нийгэмлэгтээ авах нь хулгай хийж байна гэсэн үг. Хамтран ажиллагсдын бараа таваар, эд зүйлсийг авах нь хулгай. Дуу хөгжим, кино, зураг хуулбарлах эсвэл хэвлэх эрхийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бичих нь шударга бус бөгөөд энэ нь хулгайн нэг хэлбэр. Хэн нэгнээс авах ёстойгоосоо илүү мөнгөний хариулт эсвэл илүү бараа авах нь шударга бус. Авах ёстой зүйлээсээ илүүг хэн нэгнээс авах аливаа нэгэн хэлбэр нь хулгай юм.

Залилах нь шударга бус

Зохих ёсоор үнэлэгдэх ямар нэгэн зүйлийг авах эсвэл өгөх ёстой зүйлээсээ дутуу өгөх нь залилан хийж байна гэсэн үг. Зарим ажилчид ажиллах ёстой цагаараа ажиллаагүй мөртлөө бүрэн ажилласан цагаар төлбөрийг авч ажил олгогчоо залилдаг. Зарим ажилд олгогчид ажилчиддаа төлөх ёстой төлбөрийг бүрэн өгөхгүй шударга бус байдаг. Сатан “өөр нэгнийг түүний үгсийнх нь учир далимдуул, хөршүүддээ нүх малт” гэж хэлдэг (2 Нифай 28:8). Зөв бус зүйлийг авч далимдуулах нь шударга бус байдлын нэгэн хэлбэр мөн. Муухан үйлчлэл эсвэл муу бараа таваар өгөх нь залилан мөн.

Өөрсдийн шударга бус байдлыг уучлах ёсгүй

  • Бид шударга бус байдлыг уучлан өнгөрөөхөд бидний сүнслэг байдал ямар болох вэ?

Хүмүүс шударга бус байдлыг олон янзаар уучилдаг. Хүмүүс өөрсдийгөө хамгаалах мөн бусад хүмүүс тэдний талаар сайн сайхнаар бодоосой гэсэндээ тэд худлаа ярьдаг. Зарим хүмүүс авах ёстой зүйлээ авсан, буцаагаад өгчихнө гэж бодоод эсвэл эзэмшигчээс нь илүү надад хэрэгтэй гэж үзэн хулгай хийснээ уучилдаг. Зарим нь сургуульдаа сайн дүн авахын тулд эсвэл “хүн бүхэн ингэж байна” эсвэл даагаа нэхсэн гэж үзэн залилан хийдэг.

Эдгээр болон бусад олон уучлалтууд шударга бус байхыг өөгшүүлэх шалтгаан болдог. Шударга бус байдлыг хүлээн зөвшөөрөх ямар ч шалтгаан байхгүй хэмээн Их Эзэн хэлсэн. Өөрсдийгөө уучилж, өөрсдийгөө залилах нь Бурханы Сүнс бидэнтэй байхыг зогсоодог. Бид улам бүр шударга бус болдог.

Бид бүрэн төгс шударга байж чадна

  • Бүрэн шударга байна гэдэг юу гэсэн үг вэ?

Бид бүрэн төгс шударга болохын тулд амьдралаа анхааралтайгаар ажиглах хэрэгтэй. Хэрэв бид жижиг зүйл дээр ч болов шударга бус байсан бол даруйхан наманчлах хэрэгтэй.

Бид бүрэн төгс шударга байхад бид уруу таталтанд орохгүй. Бид тэр бүү хэл энэ нь биднээс мөнгөн зардал гаргах шаардлагатай байсан ч, найз нөхөд эсвэл амь амьдралын үнэтэй байсан ч итгэл, үүрэг, хэлэлцээр эсвэл гэрээндээ үнэнч байх ёстой. Дараа нь бид Их Эзэн, өөртэйгөө, бусадтай ичих зүйлгүй нүүр тулж чадна. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Хүн бүрийн амьдрал ямар нэгэн зүйлээс жихүүрхэх юм уу ичих зүйлгүй түүний нэр хүнд ямар ч хүнд шалгалтыг хүлээн авч, өнгөрөөх чадвартай байж, энэ нь яг л дэлгэсэн ном шиг харагдаж байх болтугай” (Gospel Doctrine, 5 дахь хэвлэл. [1939], 252).

  • Ямар замаар бидний шударга болон шударга бус байдал нь бид ямар мэдрэмжтэй байхад хэрхэн нөлөөлдөг вэ?

Нэмэлт судрууд