Бүлэг 2
Бидний Тэнгэрлэг гэр бүл
Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд
-
Бидний Бурхантай харилцах харилцааны талаар судрууд ба хожмын үеийн бошиглогчид юу гэж заадаг вэ?
Бурхан зөвхөн бидний Удирдагч, Бүтээгч биш; Тэр мөн бидний Тэнгэрлэг Эцэг билээ. Дэлхийн бүх хүмүүс угтаа Бурханы охид хөвгүүд юм. “Хүн зуурдын махан биебодийг олж, дэлхийд ирэхээс өмнө сүнсэн биеэр тэнгэрлэг эцэг эхээс төрсөн, Эцэгийн мөнхийн гэрт нас бие гүйцэн бойжсон” (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 335)
Энэ дэлхийд төрсөн хүн бүр бидний сүнсэн ах, дүүс билээ. Бид Бурханы сүнсэн хүүхдүүд учир Түүний бурханлиг чанаруудыг өвлөн авах чадвартай байдаг. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болж, баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авч чадна.
-
Та өөрийгөө Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь санаа бодол, үг хэллэг, үйлдэлд тань хэрхэн нөлөөлдөг бэ?
Бид Тэнгэрт амьдарч байхдаа хувийн зан чанар, авьяас билгээ хөгжүүлсэн.
-
Та өөрийн адислагдсан авьяас бэлгүүдийн талаар бод доо.
Бошиглогчид тэнгэрт сүнсэн биеэр байхдаа дэлхий дээр удирдагч болохоор бэлтгэгдсэн гэдгийг судрууд бидэнд заадаг (Алма 13:1–3). Тэд зуурдын махан биед төрөхөөс өмнө Бурхан тэднийг дэлхий дээр удирдагч байхаар урдьчилан томилсон (сонгосон). Есүс, Адам, Абрахам нар тэдгээр удирдагчдын нэг билээ (Абрахам 3:22–23). Иосеф Смит “дэлхийн хүмүүсийг тохинуулах дуудлагатай хүн бүр онцгой зорилгын учир урьдчилан томилогдсон” тухай заадаг (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 511). Гэвч дэлхийн хүн бүр аливаа нэгэн үйлчлэл хийх боломжийг хүлээн авах эсвэл татгалзах чөлөөт эрхтэй.
Бүгд тэнгэрт байсантайгаа адил биш. Жишээ нь, бид бүгд тэнгэрлэг эцэг эхийн охид хөвгүүд гэдгээ мэддэг (”Гэр бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг” ба Ensign, 11 сар. 1995, 102). Бид өөр өөр авьяас билэг, ур чадвартай бөгөөд дэлхий дээр өөр өөр зүйлс хийхээр дуудагдсан. Бид өөрсдийн патриархын адислалыг хүлээн авснаар өөрт байгаа “мөнхийн боломжуудын” талаар илүү сайн суралцаж чадна (Томас С.Монсон, in Conference Report, 10 сар. 1986, 82;Ensign, 11 сар. 1986, 66).
Бидний өмнөх амьдралын дурсамжууд хөшгөөр хаагдсан байдаг. Гэвч Тэнгэр дэх Эцэг энд ирэхийн өмнө бид юу хийж байсныг мөн бидний хэн болохыг минь мэддэг. Тэр хүн бүрийн төрөх цаг, газрыг нь сонгосон байдаг. Тиймээс хүн өөрсдийн сурах ёстой сургамжуудыг суралцаж, авьяас, хувийн шинж чанарыг ашиглан хамгийн сайныг хийх ёстой.
-
Бусдын авьяас билэг таныг хэрхэн адисалсан бэ? Таны авьяас билгүүд бусдыг хэрхэн адисалж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөртэйгөө адил болох төлөвлөгөөг өгсөн.
-
Биднийг Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход дэлхийн амьдрал хэрхэн тусалдаг вэ?
Бид Тэнгэрлэг Эцэгийн дэргэдээс хэсэг хугацаанд хол байхаас нааш бид хөгжиж дэвшихгүй гэдгийг Тэр мэдэж байлаа. Тэрээр биднийг бурханлиг шинжүүдийг хөгжүүлээсэй хэмээн хүсдэг. Ингэхийн тулд бид сорилтонд орж туршлагыг олж авахаар дэлхийн өмнөх амьдралаа орхих хэрэгтэй байлаа. Бидний сүнс яс махан биебодьтой болох хэрэгтэй байсан. Бид нас барахад бие махбодоо орхих хэрэгтэй болдог ба дахин амилалтаар тэд дахин нийлэх болно. Тэгээд бид Тэнгэрлэг Эцэгийн адил мөхөшгүй биебодийг олох болно. Бид өөрт тулгарсан сорилтуудыг давах аваас Тэнгэрлэг Эцэгт байдаг баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авах болно (С ба Г 93:30–34).
Тэнгэрлэг Эцэг бидний хөгжил дэвшлийн төлөөх төлөвлөгөөгөө танилцуулахаар Их зөвлөгөөнийг зарлан хуралдуулсан (Teachings of Presidents of the Church: Joseph Smith, 209, 511). Хэрэв бид Түүний төлөвлөгөөг дагавал Түүнтэй адил болно гэдгийг тэндээс суралцсан. Бид амилуулагдах болно. Бид тэнгэр ба газар дахь бүх хүчийг авах болно. Бид Түүнтэй адил сүнсэн хүүхдүүдтэй тэнгэрлэг эцэг эх болж болно (С ба Г 132:19–20).
Бид өөрдсийгөө нотлох дэлхийг Тэрээр бидэнд бий болгоно гэдгийг суралцсан (Aбрахам 3:24–26). Хөшиг бидний өнгөрсөн дурсамжийг хааж, бид тэнгэрлэг гэрээ мартах болно. Энэ нь бид муу, сайныг сонгох өөрсдийн чөлөөт сонголтыг хийхийн тулд ингэх шаардлагатай байв. Ийм маягаар Их Эзэнээ мэдэх мэдлэгийн учир юм уу Түүнийг мэдэх дурсамжийн учир бус харин Түүнд итгэх өөрсдийн итгэлийн учир бид Түүнд дуулгавартай байж чадна. Дэлхий дээр бид үнэнийг дахин сонсох үед түүнийг танихад Тэр туслах болно (Иохан 18:37).
Их зөвлөгөөн дээр бид баяр баясгалангийн бүрэн байдлыг авах өөрсдийн дэвшил хөгжлийн зорилгын талаар суралцсан. Мөн зарим нь мэхлэгдэж, өөр замыг сонгон өөрсдийн үнэн замыг алдана гэдгийг ч суралцсан. Бид бүгдийн амьдралд өвчин эмгэг, гуниг гансрал, өвдөлт, харамсал, үхэл зэрэг саад тотгорууд байх болно гэдгийг мэдэж авсан. Гэхдээ эдгээр нь бидний сайн сайхан, өсөж хөгжихийн төлөө өгөгдсөн гэдгийг бид ойлгосон (С ба Г 122:7). Хэрэв бид хүсэх аваас, эдгээр саад тотгорууд нь биднийг бүтэлгүйтүүлэх бус харин цэвэр ариун болгоно. Тэдгээр нь тэсвэр хатуужил, тэвчээртэй энэрэнгүй байхыг бидэнд заах болно (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 15–16).
Энэ зөвлөгөөний үеэр бид өөрсдийн сул талын улмаас бяцхан хүүхдээс бусад нь нүгэл үйлдэх болно гэдгийг суралцсан (С ба Г 29:46–47). Бидэнд Аврагчийг өгсөн тул бид нүглийг, мөн үхлийг давж дахин амилна гэдгийг суралцсан. Хэрэв бид Түүнд итгэн найдаж, Түүний үгэнд дуулгавартайгаар Түүний үлгэр жишээг дагах аваас бид өргөмжлөлийг олж, Тэнгэрлэг Эцэгтэй адил болно гэдгийг суралцсан. Бид баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авах болно.
-
Тэнгэрлэг Эцэгийн зарим мөн чанараас бич. Авралын төлөвлөгөө нь эдгээр мөн чанаруудыг өөртөө хөгжүүлэхэд хэрхэн туслах вэ?
Нэмэлт судрууд
-
Еврей 12:9 (Бурхан бол бидний сүнсэн Эцэг)
-
Иов 38:4–7 (өмнөх амьдрал хөшгөөр хаагдсан)
-
Абрахам 3:22–28 (өмнөх амьдралын тухай үзэгдэл)
-
Иеремиа 1:5 (өмнөх амьдралын тухай үзэгдэл)
-
С ба Г 29:31–38 (өмнөх амьдралын тухай үзэгдэл)
-
Moсе 3:4–7 (сүнслэг ба зуурдын бүтээлүүд)
-
1 Коринт 15:44 (сүнслэг ба зуурдын бүтээлүүд)
-
С ба Г 76:23–24 (хайртай охид хөвгүүд)
-
С ба Г 132:11–26 (хөгжин дэвших төлөвлөгөө)