Ном, хичээлүүд
Бүлэг 19: Наманчлал


Бүлэг 19

Наманчлал

An Hispanic young woman crying.  She is holding a handkerchief.  Tears are rolling down her face.

Бид бүгд наманчлах хэрэгтэй

  • Нүгэл гэж юу вэ? Бидний нүглүүд бидэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Есүс Христэд итгэх итгэл нь гарцаагүй наманчлалд хөтөлдөг. Адамын үеэс эхлэн өнөөгийн өдрүүдийг хүртэл дэлхий дээр наманчлал гарцаагүй шаардлагатай байсан. Их Эзэн Адамд “Иймийн тул хүмүүн хаа сайгүй наманчлах ёстой, үүнийг хүүхдүүддээ заагтун, эс бөгөөс тэд Бурханы Хаант улсыг өвлөж чадах нь үгүй, учир нь цэвэр ариун бус зүйл тэнд оршиж чадах нь үгүй” хэмээн зөвлөсөн (Moсе 6:57).

Бид дэлхийд өсөж, хөгжихийн тулд ирсэн. Энэ бол насан туршийн үйл явц. Энэ хугацаандаа бид бүгд нүгэл үйлддэг (Ром 3:23). Бид наманчлах хэрэгтэй. Заримдаа бид үл тоомсорлосноосоо болж, заримдаа бидний сул талуудын учир, заримдаа зориудаар дуулгаваргүй байсны учир бид нүгэл үйлддэг. Ариун Библид “газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй” (Номлогчийн үгс 7:20) бөгөөд “хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга” (1 Иохан 1:8).

Нүгэл гэж юу вэ? Иаков “Тийм учир зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм” хэмээн хэлсэн (Иаков 4:17). Иохан нүглийг дүрслэн хэлэхдээ нүгэл нь “бүх зөвт бус байдал” (1 Иохан 5:17) мөн “ёс бус хэрэг” гэжээ (1 Иохан 3:4).

Тийм учраас Их Эзэн “Бүх хүмүүн хаа сайгүй наманчлах ёстой” хэмээн хэлсэн (Moсе 6:57). Дэлхий дээр төгс байдлаар амьдарч байсан Есүс Христээс бусад хүн бүхэн нүгэл үйлддэг. Тэнгэрлэг Эцэг Өөрийн агуу хайраар бидэнд нүглүүдээ наманчлах боломжийг олгосон.

Наманчлалаар дамжуулан өөрсдийн нүглүүдээс чөлөөлөгдөх нь

  • Наманчлал гэж юу вэ?

Наманчлал нь бид нүглүүдээсээ чөлөөлөгдөж, уучлалыг олох боломж юм. Нүглүүд бидний сүнслэг өсөлтийг удаашруулж, бүр түүнийг зогсоож ч чадна. Намачлал биднийг сүнслэгээр дахин өсч хөгжих боломжтой болгодог.

Наманчлах онцгой боломж нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болгогдсон юм. Бид гүйцэд бүрэн ойлгож чадахааргүй замаар Есүс бидний нүглийн төлөөсийг төлсөн. Ерөнхийлөгч Жозеф Филдинг Смит үүний тухай хэлэхдээ:

“Би өвдөлтөөр зовсон, та нар ч өвдөлтөөр зовсон заримдаа энэ маш их хэцүү байдаг. Гэхдээ би биеийн сүв бүрээс хөлс мэт цусан дусал шүүрэн гарах өвдөлтийг ухаарч ойлгож чадахгүй. Энэ үнэхээр аймаар зүйл байсан. …

“… Энэ дэлхий дээр Бурханы Хүүгийн дээр ирсэн миний болон та нарын нүглийн ачааг даах ямар ч хүн хэзээ ч төрж байгаагүй бөгөөд энэ нь бидэнд нүглүүдээсээ салах боломжийг олгосон (Doctrines of Salvation,сон. Брюс Р.МкКонки, 3 боть. [1954–56], 1:130–31; налуу бичилт эх хувь).

Заримдаа наманчлал нь Их Эзэний зарлигуудааар амьдрах агуу эр зориг, маш их хүч, асар их нулимс, зогсолтгүй залбирал, цуцашгүй хичээл зүтгэлийг шаарддаг.

Наманчлалын зарчмууд

  • Наманчлалын зарчмууд юу вэ?

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбал “наманчлалд хүргэх дөт зам, уучлалыг хүртэх онцгой зам гэж байхгүй. Ядуу баян, боловсролтой боловсролгүй, өндөр нам, хунтайж гуйлгачин, хаан харц байна уу хамаагүй хүн бүр яг ижил арга замыг дагах ёстой хэмээн тунхагласан (Teachings of Presidents of the Church: Спенсер В.Кимбал [2006], 38; налуу бичилт эх хувь).

Бид өөрдсийн нүглийг ухамсарлах ёстой

Наманчлахын тул бид нүгэл хийсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрөхгүй бол наманчилж чадахгүй.

Алма номлолынхоо дуудлагад итгэлгүй байж, ноцтой нүглүүд үйлдсэн хүү Кориантондоо “Хүү минь, чамайг эдгээр зүйл дахин бүү зовоогоосой, мөн зөвхөн доош наманчлалд авчрах зовлонгоор нүглүүд чинь чамайг зовоогоосой. … Нүглүүдээ хаацайлахыг огтхон ч бүү хичээ” хэмээн сургамжилсан (Aлмa 42:29–30). Цаашид өөрсдийгөө нүгэлгүй мэт зөвтгөх хэрэггүй гэдгийг судрууд бидэнд зөвлөдөг (Лук 16:15–16).

Бид өөрсдөөсөө эсвэл Бурханаас юуг ч, ямар ч үйлдлийг нууж чадахгүй.

Бид өөрсдийн нүглүүддээ харуусах ёстой

Нүглээ ухамсарлахын тул бид өөрсдийн хийсэн зүйлийнхээ төлөө чин сэтгэлээсээ харамсах ёстой. Бидний нүглүүд аймаар гэдгийг мэдрэх ёстой. Бид тэдгээр ачаанаас ангижирч, чөлөөтэй болохыг хүсэх ёстой. Судрууд бидэнд “Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах тэд бүгд, мөн баптисм хүртэхийг хүсэгчид мөн харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр ирэгсэд, мөн үнэхээр бүх нүглүүдээс наманчилснаа гэрчлэгсэд, баптисмаар түүний сүмд хүлээн авагдах ёстой” хэмээн хэлдэг (С ба Г 20:37).

Бид нүглүүдээ орхих ёстой

Бидний чин сэтгэлийн харамсал нь нүглээ орхиход (болих) хөтлөх ёстой. Хэрэв ямар нэгэн зүйл хулгайлсан бол бид дахин хулгай хийх ёсгүй. Хэрэв бид худлаа ярьсан бол дахин худал хэлэх ёсгүй. Хэрэв бид ариун явдлын хууль зөрчсөн бол үүнийг зогсоох ёстой. Их Эзэн Бошиглогч Иосеф Смитэд “Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно – болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно” хэмээн илчилсэн (С ба Г 58:43).

Бид нүглүүдээ хүлээн зөвшөөрөх ёстой

Нүглээ наманчлах нь маш чухал. Их Эзэн бидэнд нүглийн буруугаа хүлээхийг тушаасан. Нүглээ хүлээн зөвшөөрөх нь нүгэлтнээс хүнд ачааг хөнгөлдөг. Их Эзэн “Их Эзэн, бибээр нүглүүдийг өршөөдөг, мөн даруухан зүрхээр нүглүүдээ гэмшдэг тэдэнд нигүүлсэнгүй байдаг” хэмээн амалсан (С ба Г 61:2).

Бид Их Эзэнд бүх нүгэлдээ гэмшин буруугаа хүлээх ёстой. Дээр нь завхайрах, порно, ижил хүйстэнтэй явалдах, эхнэр юм уу нөхрөө эсвэл хүүхэд хүчирхийлэх, мансууруулах бодис худалдаалах юм уу хууль бусаар хэрэглэх зэрэг ноцтой бидний Сүм дэх байр суурьт нөлөөлж болох гэм нүглийг зохих санваарын эрх мэдэлтэнд илчлэн буруугаа хүлээх ёстой. Хэрэв бид хэн нэгэнд нүгэл үйлдсэн бол хохироосон хүнээсээ уучлалт гуйж, нүглээ наманчлах ёстой. Зарим нүгэл ноцтой бус, хэн нэгнийг хохироодоггүй боловч биднийг өөрсдийг маань болон Их Эзэнээ оролцуулдаг. Эдгээрийг хувиараа Их Эзэндээ хандан буруугаа хүлээн наманчилж болно.

Бид нөхөн төлбөрийг хийж хохиролгүй болгох ёстой

Нүглээ наманчлахын нэг хэсэг бол нөхөн төлбөрийг хийх явдал. Энэ нь өөрсдийн үйлдсэн аливаа буруу зүйлийг зөв болгох гэсэн үг юм. Жишээ нь: хулгайч хулгайлсан зүйлээ буцааж өгөх ёстой. Худал яригч үнэнийг мэдэгдэх ёстой. Хэн нэгний нэр хүндийг гутаасан хов живээр хөөцөлдөгч тухайн хүнийхээ нэрийг сэргээх ажлыг хийх ёстой. Бид эдгээр зүйлсийг хийх аваас шүүлтэд ирэх үед Бурхан бидэнд нүглийн маань талаар дахин дурсахгүй байх болно (Eзекиел 33:15–16).

Бид бусдыг уучлах ёстой

Наманчлалын амин чухал хэсэг бол бидэнд нүгэл үйлдсэн тэднийг уучлах юм. Бидний зүрх сэтгэл бусад хүмүүсийн эсрэг үзэн ядалт, гашуун муу мэдрэмжүүдээс бүрэн цэвэрлэгдэхгүй аваас Их Эзэн мөн биднийг уучлахгүй байх болно 3 Нифай 13:14–15). “Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүгийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой” (С ба Г 64:9).

Бид Бурханы тушаалуудыг сахих ёстой

Бид өөрсдийн нүглийн наманчлалыг бүрэн гүйцэлдүүлэхийн тул Их Эзэний тушаалуудыг сахих ёстой (С ба Г 1:32). Хэрэв бид аравны нэгээ төлөхгүй эсвэл Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалахгүй эсвэл Мэргэн ухааны үгэнд дуулгавартай байхгүй аваас бид бүрэн гэмшсэн болохгүй. Хэрэв бид Сүмийн эрх мэдлүүдийг дэмжин батлахгүй аваас Их Эзэн болон өөрсдийн нэг үзэл санаатай нөхдийг хайрлахгүй аваас бид гэмшээгүй байна гэсэн үг. Хэрэв бид залибардаггүй, бусдад нөхөрсөг ханддаггүй бол бид жинхэнээсээ гэмшсэн биш. Бид гэмших аваас бидний амьдрал өөрчлөгдөнө.

Ерөнхийлөгч Кимбал, “Нэгдүгээрт, хүн гэмшдэг. Үүний дараа өөрийн давуу талыг хадгалж үлдэхийн тул Их Эзэний зарлигуудын дагуу амьдрах ёстой. Энэ нь бүрэн уучлалыг найдвартай ирүүлэхэд шаардлагатай” (Teachings of Presidents of the Church: Спенсер В.Кимбал, 43).

  • Энэ хэсэгт зааж буй сургаалууд наманчлал бол жагсааж бичсэн энгийн бөгөөд байнгын тогтмол хийгддэг үйлдлүүд юм гэсэн худал санаанаас хэрхэн ялгарч байна вэ?

Бидэнд наманчлал хэрхэн тусалдаг вэ

  • Ямар замаар наманчлал бидэнд тусалдаг вэ?

Биднийг нүглээ наманчлахад амьдралд маань Есүс Христийн Цагаатгал бүрэн нөлөөлж, Их Эзэн бидний нүглүүдийг уучилдаг. Бид нүглүүдийн боолчлолоос чөлөөлөгдөж, баяр баяслыг олдог.

Алма нүглийн наманчлалын туршлагаас хуваалцахдаа:

“Би мөнхийн зовлонд тамлагдаж байлаа, учир нь бодгаль минь хамгийн их хэмжээгээр тарчлагдаж мөн өөрийн бүх нүглүүдээр тамлагдав.

“Тийм ээ, би өөрийн бүх нүглүүд мөн алдсуудыг санаж байв, үүний учир би тамын өвдөлтөөр тарчлагдаж байлаа; тийм ээ би Бурханыхаа эсрэг тэмцсэнээ, мөн би түүний ариун зарлигуудыг дагаагүйгээ ойлгосон юм.

“… Бурханыхаа дэргэд ирнэ гэдэг тэр л бодол бодгалийг минь илэрхийлэхийн аргагүй аймшигтайгаар тарчилгахаар миний алдсууд ийм агуу байв.

“… Би тийн зовлонд тамлагдаж, өөрийн олон нүглийн дурсамжиндаа тарчлагдаж байхдаа би, болгоогтун, би түүнчлэн дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар хүмүүст эцгийнхээ бошиглолыг дуулснаа санав.

“Эдүгээ, миний оюун энэ бодол дээр тогтож тунгаах зуур, би зүрх сэтгэлдээ хашгирч: Ай Есүс, Бурханы Хүү та, намайг нигүүлсээч. …

“Мөн эдүгээ, болгоогтун, би үүнийг бодмогц, би өвчнөө цаашид санаж чадсангүй. …

“Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, бодгаль минь ямархуу шаналалд байсан лугаа адил тийм үлэмжийн баяслаар дүүргэгдсэн байв!

“… Миний баясал шиг ийм хурц бас амтлаг юм юу ч байж чадахгүй биз ээ” (Aлмa 36:12–14, 17–21).

  • Наманчлал болон уучлал Алмад хэрхэн баяр баяслыг авчирсан бэ?

Наманчлалыг хойшлуулснаас ирэх аюулууд

  • Наманчлалыг хойш тавьснаас болж ямар үр дагаварууд гарч болох вэ?

Бошиглогчид “энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе” хэмээн тунхагласан (Aлмa 34:32). Бид одоо өдөр бүр наманчлах ёстой. Бид өглөө босоод Бурханы Ариун Сүнс бидэнтэй хамт байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Орой орондоо орохоос өмнө бид өдөртөө хийсэн үйлдэл, хэлсэн үгсийнхээ талаар эргэн бодож, өөрсдийн наманчлах шаардлагатай зүйлсийг мэдэхэд туслахыг Их Эзэнээс хүсэх хэрэгтэй. Наманчлалыг хийж, өдөр бүр өөрсдийн нүглүүдийн төлөөх Их Эзэний уучлалыг авснаар өдөр бүр бид төгс болох явцыг амсаж чадна. Алмагийн адил бидний аз жаргал, баяр баясал маань амтлаг, тансаг байж чадна.

Нэмэлт судрууд