Бүлэг 47
Өргөмжлөл
Бидний өсөлтийн төлөвлөгөө
Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдарч байхад бидний өсөлтийн төлөвлөгөөг Тэрээр тайлбарлаж өгсөн. Бид Түүнтэй адил өргөмжлөгдсөн нэгэн болж чадна. Төлөвлөгөөний дагуу бол бид Түүнээс салж дэлхийд ирэх шаардлагатай байлаа. Энэ салалт нь бид Түүний оршихуйд хамт биш ч Эцэгийн зарлигуудад дуулгавартай байх эсэхээ нотлоход зайлшгүй шаардлагатай байсан. Төлөвлөгөөгөөр дэлхийн амьдрал төгсөхөд бид шүүгдэж, өөрсдийн итгэл ба дуулгавартай байдлын дагуу шагнагдах болно.
Судруудаас бид тэнгэрт алдар суугийн гурван хаант улс байдаг тухай суралцдаг. Төлөөлөгч Паул “гурав дахь тэнгэрт аваачигдсан” нэгэн хүнийг мэддэг байснаа дурссан байдаг (2 Коринт 12:2). Паул тэнгэрийн хоёр хаант улсыг нэрлэсэн: селестиал ба террестиал (1 Коринт 15:40–42). Селестиал нь хамгийн дээд нь бөгөөд террестиал нь хоёр дахь нь юм. Хожмын үеийн илчлэлтүүдээр дамжуулан гурав дахь хаант улс нь теллистиал хаант улс гэдгийг бид суралцсан (С ба Г 76:81). Бид мөн гурван тэнгэр эсвэл гурван зэрэг селестиал хаант улсад бий гэдийг бид суралцсан (С ба Г 131:1).
Өргөмжлөл
-
Өргөмжлөл гэж юу вэ?
Өргөмжлөл нь Бурханы амьдардаг нэгэн төрлийн амьдрал буюу мөнхийн амьдрал юм. Тэр агуу алдар сууд амьдардаг. Тэр бол төгс. Түүнд бүх мэдлэг, бүх мэргэн ухаан байгаа. Тэр бол сүнсэн хүүхдүүдийн Эцэг. Тэр бол бүтээгч. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болж чадна. Энэ нь өргөмжлөл юм.
Хэрэв бид Их Эзэнд итгэлээ батлах аваас бид тэнгэрийн селестиал хаант улсын дээд зэрэгт амьдрах болно. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ мөнхийн гэр бүлд хамт амьдрахаар өргөмжлөгдөх болно. Өргөмжлөл нь хүүхдүүддээ өгч чадах Тэнгэрлэг Эцэгийн маань хамгийн агуу бэлэг юм (С ба Г 14:7).
Өргөмжлөлийн адислалууд
-
Өргөмжлөгдсөн тэдэнд ямар адислалууд ирдэг вэ?
Тэнгэрлэг Эцэг бол төгс төгөлдөр. Түүний хүүхдүүд Түүнтэй адил болж болох боломжтой гэдгийг Тэр алдаршуулдаг. Түүний ажил ба алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” юм (Moсe 1:39).
Есүс Христэд итгэх итгэлээрээ дамжуулан селестиал хаант улсад өргөмжлөлийг хүлээн авсан хүмүүс онцгой адислалуудыг хүлээн авах болно. Их Эзэн “Бүх зүйлс тэднийх” хэмээн амласан (С ба Г 76:59). Өргөмжлөгдсөн хүмүүст өгөгдөх зарим адислалуудыг нэрлэвэл:
-
Тэд Тэнгэрлэг Эцэг хийгээд Есүс Христийн дэргэд үүрд мөнхөд амьдрах болно (С ба Г 76:62).
-
Тэд бурхад болох болно (С ба Г 132:20–23).
-
Тэд өөрсдийн зөв шударга гэр бүлийн гишүүдтэйгээ нэгдэж, мөнхөд өсөж хөгжсөөр байх болно.
-
Тэд бүрэн баяр баяслыг хүлээн авах болно.
-
Тэдэнд Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христэд байдаг бүх хүч, алдар суу, ноёрхол ба мэдлэгийг бүгдийг авах болно (С ба Г 132:19–20). Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Эцэг Түүний зарлигуудад дуулгавартай байх тэдэнд Хүүгээр дамжуулан өөрт байдаг бүгдийг өгөх болно хэмээн амласан. Тэд төгсжин бурхад болох өдрийн бүрэн байдлыг хүртэл тэд мэдлэг, мэргэн ухаан, хүчиндээ өсч, сүр жавхлангаас сүр жавхланд очих нь тэдний дээр асгарсаар байх болно ” (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 –р боть. [1954–56], 2:36; налуу бичилт нь эх хувь).
Өргөмжлөлд тавигдах шаардлага
Өргөмжлөлийн шаарлагуудыг хангах цаг нь одоо юм (Aлмa 34:32–34). Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит: “Өргөмжлөлийг олж авахын тулд бид сайн мэдээ болон түүний бүх гэрээнүүдийг хүлээн авч; өөрсдийн дээр Их Эзэний өгсөн үүрэг хариуцлагуудыг авах; үнэний гэрэлд алхаж, ойлгох; Бурханы амнаас усган гарах үг бүрийг даган үргэлжлүүлэн амьдрах ёстой (Doctrines of Salvation, 2:43).
Өргөмжлөгдөхийн тулд бид хамгийн түрүүнд Есүс Христэд итгэж, амьдралынхаа эцсийн өдрийг дуустал итгэлдээ үнэнчээр үлдэх ёстой. Түүнд итгэснээр бид нүглүүдээ наманчилж, Түүний зарлигуудад дуулгавартай байх ёстой.
Бид тодорхой ёслолуудыг хүлээн авах ёстой гэдгийг Тэр зарлигласан:
-
Бид баптисм хүртэх ёстой.
-
Бид толгой дээрх гар тавилтаар Есүс Христийн Сүмийн гишүүнээр батлагдан, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах ёстой.
-
Ах нар Мелкизедек санваарыг хүлээн авч, санваарын дуудлагууддаа өсөн хөгжих ёстой.
-
Бид ариун сүмийн хишиг хүлээн авах ёстой.
-
Бид энэ амьдралд уу эсвэл ирэх амьдралд уу хамаагүй мөнхөд гэрлэсэн байх ёстой.
Шаардлагатай ёслолуудыг хүлээн авахаас гадна Их Эзэн бид бүгдэд дараах зүйлсийг тушаасан:
-
Бурхан ба өөрийн хөршүүдээ хайрла.
-
Зарлигуудыг сахь.
-
Буруу хийсэн зүйлүүдээ наманчил.
-
Өөрсдийн нас барсан хамаатан садан өвөг дээдсээ хайж, тэдний төлөөх сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн ав.
-
Бид ариун ёслолоос хүртэж, баптисмаар хийсэн гэрээгээ шинэчилж болохын тул аль болох Сүмийн цуглаануудад тогтмол оролц.
-
Гэр бүлийнхнийгээ хайрла. Тэднийг Их Эзэний арга замаар хүчирхэгжүүл.
-
Өдөр бүр хувийн болон гэр бүлийн залбирлыг хий.
-
Сайн мэдээг үг ба үлгэр жишээгээрээ бусдад заа.
-
Судруудыг судал.
-
Их Эзэний бошиглогчдын урамшуулсан үгсийг сонсож, дуулгавартай бай.
Эцэст нь, бид бүгд Ариун Сүнсийг хүлээн авч, хувийн амьдралдаа Түүний удирдамжийг дагахад суралцах хэрэгтэй.
-
Ёслол ба гэрээнүүд биднийг хэрхэн өргөмжлөлд бэлтгэдэг вэ?
-
Есүс Христэд итгэх итгэл биднийг зарлигуудад дуулгавартай байхад хэрхэн тусалдаг вэ?
-
Өргөмжлөлд хүрэхийн тулд яагаад бид Ариун Сүнсний удирдамжийг дагахад суралцах ёстой вэ?
Бид итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчсэний дараа
-
Эцсээ хүртэл Христийн итгэлт шавь нар байсны дараа юу болдог вэ?
Их Эзэн “Хэрэв чи миний зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу болох мөнх амьдралтай байх болно” гэж хэлсэн (С ба Г 14:7). Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит “Хэрэв бид Бурханд үргэлжлүүлэн байж, түүний зарлигуудыг сахин, түүнийг бишрэн шүтэж, түүний үнэнд амьдрах аваас төгсжих өдрийг хүртэл улам гэгээрэн гэгээрсээр үнэний бүрэн байдалд умбах цаг ирэх болно” гэж хэлсэн (Doctrines of Salvation, 2:36).
Бошиглогч Иосеф Смит “Бид шатаар өгсөхийн тулд доод талаас нь эхлэх хэрэгтэй. Тэгээд дээр хүртэл алхам алхмаар өгсдөг. Энэ нь яг сайн мэдээний зарчмуудтай адил бид хамгийн эхнийхээс нь эхлэх хэрэгтэй. Тэгээд өргөмжлөлийн бүх зарчмуудыг суралцах хүртлээ явах хэрэгтэй. Гэхдээ энэ нь та нар хөшгийг нэвтрэн (үхэх) орсоны дараа тэдгээрийг суралцах хүртэл нэлээн хугацаа байна. Энэ дэлхийд бүгдийг ойлгож мэдэх нь үгүй. Булшны цаана ч гэсэн аврал ба өргөмжлөлийг суралцах нь агуу ажил байх болно” хэмээн заасан (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 268).
Иосеф Смит заахдаа: “Бурханы Шинж чанарыг эргэлзээгүйгээр мэдэх нь сайн мэдээний анхны зарчим билээ. Тэр бидэнтэй адил эгэл хүн байсан. Бурхан өөрөө, бид бүгдийн Эцэг, Есүс Христтэй адил дэлхий дээр амьдарч байсан (Teachings of the Prophet Joseph Smith, Joseph Fielding Smith [1976], 345–46).
Тэнгэрлэг Эцэг бидний зовлон зүдгүүр, сул дорой байдал ба нүглүүдийг мэднэ. Тэр бидэнд энэрэнгүй, нинжин сэтгэлээр ханддаг. Тэр биднийг Өөрийн адил амжилтанд хүрэхийг хүсдэг.
Хэрэв бид бүгд Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очоод дараах үгсийг хэлж чадахаар байхдаа ямар их баяр баяслыг эдлэхээ төсөөлөөд үз дээ: “Аав аа, би Таны тааллын дагуу амьдарсан” Би Таны зарлигуудыг сахиж, итгэлтэй байсан. Би дахин гэртээ ирсэндээ баяртай байна.” Дараа бид Түүний, “Сайн байна, чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзэнийхээ баяр баясгаланд ор” гэх болно (Maтай 25:23).
-
Maтай 25:23 дахин судал. Их Эзэн чамд эдгээр үгсийг хэлэхийг сонсоод чамд ямар байх байсан талаар бод.
Нэмэлт судрууд
-
С ба Г 132:3–4, 16–26, 37 (өргөмжлөлд хамаарах нь)
-
С ба Г 131:1–4 (мөнхийн гэрлэлт нь өргөмжлөлд орох түлхүүр)
-
С ба Г 76:59–70 (селестиал алдар суугийн адислалуудыг тайлбарласан)
-
С ба Г 84:20–21 (бурханлаг байдлын хүч нь санваарын ёслолуудаар дамжуулан тунхаглагддаг)