Ном, хичээлүүд
Бүлэг 26: Золиослол


Бүлэг 26

Золиослол

Jesus Christ depicted in red and black robes. Christ is talking to a rich young man. Christ has His arms extended as He gestures toward a poorly dressed man and woman. The painting depicts the event wherein Christ was approached by a young man who inquired of Christ what he should do to gain eternal life. Christ instructed him to obey the commandments and to give his wealth to the poor and follow Him. The young man was unable to part with his wealth and went away sorrowfully. (Matthew 19:16-26) (Mark 10:17-27) (Luke 18:18-27)

Золиослолын утга учир

Золиослол гэдэг Их Эзэний хүслээр, Түүний ажлыг хийхийн тул өөрсдийн цаг, дэлхийн зүйлс, хүч чадлаа зориулахыг хэлнэ. Их Эзэн “Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун” хэмээн зарлигласан (Maтай 6:33). Бидний золиослол хийх хүсэл нь Бурханаа бишрэн хайрлах бидний илэрхийлэл юм. Хүмүүс амьдралдаа Бурханы зүйлсийг эхэнд нь тавих эсэхэд үргэлж шалгагдан соригдсоор иржээ.

  • Их эзэний хүссэний дагуу оронд нь ямар ч хариу нэхэлгүй золиослол хийх нь яагаад чухал вэ?

Эртний үеэс золиослолын хууль байсан

  • Эрт цагийн Их Эзэний гэрээт хүмүүсийн хийсэн золиослолуудын юу нь гайхалтай байсан бэ?

Адам Евагийн үеэс Есүс Христийн цаг үеийг хүртэл Их Эзэний хүмүүс золиослолын хуулийг мөрдөж ирсэн. Тэднийг өөрсдийн сүргийн ууган үр төлийг өргөж байхыг зарлигласан. Тэдгээр амьтад ямар ч сэв толбогүй төгс төгөлдөр байх ёстой. Ёслол нь дэлхийд ирэх Эцэгийн Төрсөн Ганц Есүс Христийн тухай хүмүүст сануулахаар өгөгдсөн байв. Тэр бүх талаараа төгс төгөлдөр бөгөөд Өөрийгөө бидний нүглүүдийн төлөө Тэр өргөх болно (Moсe 5:5–8).

Тэр хүмүүст заасны дагуу Өөрийгөө золиослол болгон өргөхөөр Есүс ирсэн. Түүний зосиослолын учир хүн болгон Амилуулалтаар биеийн үхлээс аврагдаж, Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бүгд өөрсдийн нүглүүдээс аврагдах болно (Энэ номын 12-р бүлгийг үз)

Христийн цагаатгалын золиослол нь цус асгаруулах золиослолыг төгсгөл болгосон юм. Уг золиослолыг ариун ёслолын жаягаар сольсон юм. Ариун ёслол нь Аврагчийн агуу золиослолыг сануулж байхын тулд өгөгдсөн. Бид ариун ёслолоос тогтмол хүртэх ёстой. Талх ба ус нь бидэнд Аврагчийн бие болон бидний төлөө асгаруулсан Түүний цусыг сануулдаг (Энэ номын 23-р бүлгийг үз).

  • Яагаад Цагаатгалыг агуу бөгөөд сүүлчийн золиослол хэмээн үзэх болсон бэ?

Бид золиослолыг үргэлжлүүлэн хийх ёстой

  • Өнөөдөр бид золиослолын хуулийг хэрхэн мөрддөг вэ?

Хэдийгээр цус асгаруулалтаар дамжуулан золиослол хийхийг Их Эзэн эцэс болгосон ч биднийг үргэлжлүүлэн золиослол үйлдэхийг хүсдэг. Гэхдээ одоо Тэр өөр маягийн өргөлийг шаарддаг. Тэр “Та нар цаашид цус урсган надад өргөл өргөхгүй, тийм ээ, та нарын тахилууд мөн хайлах өргөл тань зогсоогдох болно. Мөн та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно” (3 Нифай 9:19–20). “Харууссан зүрх, гэмшсэн сэтгэл” гэдэг нь бид өөрсдийгөө даруусган, нүглүүдээ наманчилж чин сэтгэлээсээ харуусахыг хэлнэ.

Бид байгаа бүхнээ Их Эзэндээ золиослох хүсэлтэй байх ёстой

  • Яагаад хүмүүс золиослол хийх хүсэлтэй байдаг вэ?

Бид өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөх ёстойг Төлөөлөгч Паул бичсэн (Ром 12:1).

Амьд тахил байхын тулд өөрт байгаа бүхнээ дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулж, Сионыг авчрах Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ажилд зориулах хүсэлтэй байх ёстой (1 Нифай 13:37).

Нэгэн баян залуу Аврагчаас “Мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ?” хэмээн асуув. Есүс түүнд “Бүү завхайр. Бүү ал. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ”. Гэхэд баян залуу “Би энэ бүгдийг хар багаасаа л сахьсан” гэв. Есүс үүнийг сонсоод, Тэр түүнд “Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага” гэв. Харин залуу үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Тэр маш баян учраас түүний зүрх сэтгэл баялагт нь байжээ (Лук 18:18–23; мөн энэ бүлгийн зургийг үз).

Залуу эзэн сайн хүн байлаа. Гэхдээ түүний итгэл сорилтонд орох үед өөрийн дэлхийн баялагуудыг золиослох хүсэл түүнд байсангүй. Харин нөгөө талд, Их Эзэний шавь нар болох Петр ба Андреу нар Бурханы хаант улсыг эрэлхийлэхийн төлөө бүхнээ золиослох хүслээр дүүрэн байсан. Есүс тэдэнд “Намайг дага гэхэд тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа” (Maтай 4:19–20).

Бид шавь нарын адил өөрсдийнхөө өдөр тутмын үйл ажиллагаануудыг Их Эзэнд золиослол болгон өргөж чадна. Бид “Таны хүсэл биелэх болтугай” гэж хэлж чадна. Абрахам үүнийг хийсэн. Тэр Христээс өмнө тахилын өргөлийг золиос болгон өргөдөг цаг үед дэлхий дээр амьдарч байсан. Абрахамын итгэлийн сорилт болгон Их Эзэн түүнд өөрийн хүү Исаакыг тахил болгон өргөхийг зарлигласан. Исаак нь Абрахам, Сара нарын цорын ганц хүү байлаа. Хүүгээ золиослол болгон өргөхийг хүссэн тушаал нь Абрахамын хувьд туйлын хүнд байлаа.

Гэсэн хэдий ч тэр хүү Исаакын хамт тахил өргөх Мориа уулын зүг урт замыг туулав. Тэд гурван өдөр аялав. Абрахамын бодол санаа, түүний зүрх хэрхэн шимшрэн шархирч байсныг төсөөлөн бод доо. Түүний хүү Их Эзэнд өргөх золиос байлаа. Тэднийг Мориа ууланд ирэхэд өөрсдийн босгосон тахилын ширээ уруу Исаак тахилын модыг үүрэн, Абрахам гал, хутга хоёроо авч явлаа. Исаак “Аав минь ээ, хараач гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ?” гэв. Абрахам хариуд нь “Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана” гэлээ. Дараа нь Абрахам тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэр Исаакыг ороож, тахилын модон дээр хэвтүүлэв. Тэгээд гараа сунган, хүү Исаакыг алахаар хутгаа далайв. Яг тэр үед Их Эзэний тэнгэр элч түүнийг зогсоож, “Абрахам аа, Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ” гэв (Эхлэл 22:1–14).

Хүүгээ золиослох шаардлагагүй болсонд Абрахам баяр баяслаар дүүрэн байсан нь гарцаагүй. Гэхдээ тэр үнэнээсээ Их Эзэнд хайртай Их Эзэний хэлсэн бүхнийг хийх үнэн хүсэлтэй байсан байв.

  • Та нарын мэддэг хүмүүсийн амьдралд золиослолын ямар жишээнүүд харагддаг вэ? Өвөг дээдсийнхээ амьдралаас золиослолын ямар жишээнүүдийг та нар харсан бэ? Сүмийн анхдагч нарын амьдралаас? судруудад гардаг хүмүүсийн амьдралаас? Та нар эдгээр жишээнүүдээс юу суралцсан бэ?

Зосиолол нь биднийг Бурханы оршихуйд хамт амьдрахад бэлтгэдэг

Зөвхөн золислолоор дамжуулан бид Бурхантай хамт амьдрах зохистой болж чадна. Зөвхөн золиослолоор дамжуулан мөнхийн амьдралын баяр баяслыг олж чадна. Биднээс өмнө амьдарч байсан олон хүн өөрсдөдөө байсан бүхнийг золиослосон. Хэрэв бид тэдэнтэй адил баяр баяслын баялаг шагналыг хүртэхийг хүсч байвал тэдэнтэй адил зүйлийг хийх хүсэлтэй байх ёстой.

Биднээс бүх зүйлсээ золиослохыг шаардахгүй байж магад. Гэхдээ Абрахамын адил бүгдийг золиослоход бэлэн байх хүсэлтэй байснаар л бид Бурхантай хамт амьдрахаар зохистой болж чадна.

Их Эзэний хүмүүс олон замаар агуу зосиослолуудыг үргэлж хийдэг байв. Зарим нь сайн мэдээний төлөө гачигдал зүдгүүрийг туулж, дооглон доромжлуулж зовсон. Сүмийн зарим шинэ хөрвөгчид гэр бүлээсээ хөөгдөн цөлөгдөж байсан. Насан туршийн хэмээж байсан найз нөхөд нь тэднээс нүүрээ буруулж байв. Зарим гишүүд өөрсдийн ажлаа алдаж, зарим нь бүр амиа алдаж байв. Гэхдээ Их Эзэн бидний золиослолуудыг мэдэж, Тэр “Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно” хэмээн амласан (Maтай 19:29).

Сайн мэдээний тухай бидний гэрчлэл өсөх тусам бид Их Эзэнд агуу золиослолуудыг хийх чадвартай болдог. Золиослолын бодитоор жишээг толилуулъя.

Германы нэгэн сүмийн гишүүн санваарын эрх мэдэлтэй хэн нэгнийг хайсаар, аравны нэгийн өргөлөө өгөх хүртэл олон жил хадгалсан байв.

Нийгмийн халамжийн бүлгийн айлчлагч багш эмэгтэй 30 жилийн турш дуудлагадаа тасралтгүй үйлчилжээ.

Өмнөд Африкийн хэсэг Гэгээнтнүүд Их Эзэний бошиглогчийн үгийг сонсож, түүнийг харахын тулд гурван хоногийн турш дугуйгаар цуцралтгүй аялажээ.

Мексикт бүсийн чуулганаар Сүмийн гишүүд чуулган болсон өдрүүдийн турш газарт унтаж, мацаг барьсан. Тэд өөрсдийн бүх мөнгийг зөвхөн чуулгандаа ирэх замын зардалдаа зарцуулсан тул хоол хүнс, оромжонд орох ямар ч мөнгө үлдээгүй аж.

Нэгэн гэр бүл ариун сүм барих санд мөнгө хандивлахыг хүссэн тул машинаа заржээ.

Өөр нэгэн гэр бүл ариун сүм явахын тул байшингаа зарсан.

Олон итгэлтэй Хожмын үеийн Гэгээнтнүүд амьдрах мөнгөөр маш хомс ч өөрсдийн аравны нэг ба мацгийн өргөлөө бүрэн төлдөг.

Нэгэн ах Ням гарагт ажиллахыг хүсээгүй тул ажлаасаа татгалзжээ.

Нэгэн салбарын залуучууд эцэг эхчүүд нь сүмийн цуглааны байр барих ажилд туслах үед тэдний бага насны хүүхдүүдийг нь харж халамжлах ажилд сайн дураараа, хүсэл тэмүүлэлтэйгээр цаг заваа зарцуулжээ.

Залуу эрэгтэй ба эмэгтэйчүүд номлолд үйлчлэхийн тулд боловсрол олох, сайн ажил эсвэл спортод амжилт гаргах боломжуудаасаа татгалзах юм уу түүнийгээ хойшлуулдаг.

Их Эзэний төлөө золиослол хийгч хүмүүсийн тухай олон жишээ байдаг. Их Эзэний хаант улсад зориулан цаг, авьяас билэг, хүч чадал, мөнгө, амь амьдралаа өгөх аливаа золиослол бүр үнэ цэнэтэй. Золиослолоор дамжуулан Их Эзэнээс бид Түүгээр хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа мэдэх мэдлэгийг олж авч чадна (С ба Г 97:8).

  • Яагаад бидний золиослол хийх хүсэл ба Бурханы оршихуйд амьдрах бэлэн байдал хоёр хамаатай гэж бодож байна вэ?

Нэмэлт судрууд

  • Лук 12:16–34 (хаана баялаг байна зүрх сэтгэл тэнд байдаг)

  • Лук 9:57–62 (хаант улсад багтахын төлөөх золиослол)

  • С ба Г 64:23; 97:12 (өнөөдөр золиослолын өдөр)

  • С ба Г 98:13–15 (Их Эзэний төлөө амиа өгөх тэд түүнийгээ олж авна)

  • Aлмa 24 (Аммоны хүмүүс Их Эзэнд өгсөн тангаргаа зөрчихийн оронд өөрсдийн амийг золиослосон)