Ном, хичээлүүд
Бүлэг 12: Цагаатгал


Бүлэг 12

Цагаатгал

Jesus Christ depicted leaning on a rock in the Garden of Gethsemane. The image depicts the Atonement of Christ.

Бидний авралд цагаатгал зайлшгүй шаардлагатай

  • Яагаад бидний авралд цагаатгал шаардлагатай вэ?

Есүс Христ “дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийн нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр … түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болохын төлөө дэлхийд ирсэн” (С ба Г 76:41–42). Бидний нүгдүүдийн төлөө төлбөрийг төлж, үхлийг даван ялахын тул хийсэн Түүний агуу золиослолыг цагаатгал гэж нэрлэдэг. Энэ нь хүн төрөлхтөний түүхэнд тохиосон хамгийн чухал үйл явдал байв: Учир нь цагаатгал хийгдэх нь зайлшгүй юм; учир нь Мөнхийн Бурханы агуу их төлөвлөгөөний дагуу цагаатгал хийгдэх ёстой; эс бөгөөс бүх хүн төрөлхтөн гарцаагүй мөхөх ёстой; тийм ээ, бүгд унасан мөн төөрөлдсөн, мөн зайлшгүй хийгдэх ёстой уг цагаатгалаар бус аваас мөхөх ёстой” (Aлмa 34:9).

Адамын уналт нь дэлхийд биеийн үхэл, сүнслэг үхэл гэсэн хоёр төрлийн үхлийг авчирсан. Махан биебодь ба сүнс салан тусгаарлагдахыг биеийн үхэл гэдэг. Бурханаас салан тусгаарлагдахыг Сүнсний үхэл гэнэ. Хэрэв эдгээр хоёр үхлийг Есүс Христийн цагаатгалаар даван дийлээгүй бол хоёр янзын үр дагавар гарах байлаа: бидний бие ба сүнс хоёр мөнхөд салангид байх байсан, бид дахин хэзээ ч Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдарч чадахгүй байсан (2 Нифай 9:7–9).

Гэвч мэргэн ухаант Тэнгэрлэг Эцэг биднийг бие болон сүнсний үхлээс аврахын тулд гайхамшигтай, энэрэнгүй төлөвлөгөөг бэлтгэсэн. Тэр биднийг нүглүүд болон үхлээс гэтэлгэх Аврагч дэлхийд ирэхээр төлөвлөсөн. Бидний мөнх бус биеийн сул тал ба нүглүүдийн учир бид өөрсдийгөө гэтэлгэж чадахгүй (Aлмa 34:10–12). Бидний Аврагч байх тэр нэгэн нүгэлгүй бөгөөд үхлийг дийлэх хүчтэй байх хэрэгтэй байв.

Есүс Христ бидний нүглүүдийн төлөөх цагаатгалыг хийж чадах Цорын Ганц Хүн байлаа.

  • Яагаад зөвхөн Есүс Христ бидний нүглүүдийн төлөө цагаатгалыг хийж чадах хүн байсан бэ?

Зөвхөн Есүс Христ бидний Аврагч байх байсан. Үүнд хэдэн шалтгаан бий. Нэг дэх шалтгаан нь Тэнгэрлэг Эцэг Түүнийг бидний Аврагч байхаар сонгосон. Тэр Бурханы Цорын Ганц Хүү байсан учир үхлийг дийлэх хүчтэй байсан. Есүс “Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө. Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий” (Иохан 10:17–18).

Тэр дэлхий дээр амьдарч байсан цорын ганц нүгэлгүй хүн байсан тул Есүс мөн бидний Аврагч байхаар бэлэн байв. Энэ нь Түүнийг бусдын нүглүүдийн төлөө зохистой золиослолыг хийлгэсэн.

Христ бидний нүглүүдийн төлөөх цагаатгалыг хийхээр зовон шаналсан мөн нас барсан

  • Энэ хэсгийг уншиж байхдаа Есүс Христийн зовлон зүдгүүрийн гэрч болон Гетсеманийн цэцэрлэгт, эсвэл загалмай дээр байгаагаар өөрийгөө төсөөлөн бод.

Аврагч бидний нүглүүдийн төлөө Гетсеманийн цэцэрлэгт зовон шаналж, Өөрийн амийг загалмай дээр өгч цовдлогдсон. Бидний хамаг нүглүүдийн төлөө Тэр хэрхэн зовж шаналсныг бид бүрэн ойлгох ямар ч боломжгүй. Гетсеманийн цэцэрлэгт, бидний нүглүүд нь Түүний сүв бүрээс нь цус шүүрэн Түүнийг зовлон шаналах болгосон билээ (С ба Г 19:18–19). Дараахан нь Есүс хүн төрөлхтний мэдэх хамгийн харгис тамлал, зовиурт үхэл болох загалмай дээр зовж, Тэр цовдлогдсон.

Бидний төлөө биеийн болон сүнсний зовлон шаналалыг туулан зовсон Есүс бидэнд ямар их хайртай вэ! Бусад үлдсэн хүүхдүүдийнхээ төлөө Өөрийн Цорын Ганц Хүүгээ зовон шаналж, үхэхээр илгээсэн Тэнгэрлэг Эцэгийн хайр ямар агуу вэ. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иохан 3:16).

Цагаатгал ба амилалт бүгдэд дахин амилалтыг авчирсан

Түүний цовдолтын гурав өдрийн дараа Христ Өөрийн биеийг дахин дээш авч, анхны дахин амилсан хүн болсон. Түүний нөхөд Түүнийг харахаар ирэхэд Түүний булшны дэргэд байсан тэнгэр элч “Тэр энд байхгүй. Учир нь хэлж байснаараа Тэр амилсан” гэж хэлэв (Maтай 28:6). Түүний сүнс Түүний биетэй эргэн нийлсэн бөгөөд дахин хэзээ ч салахгүй.

Христ ингэснээр биеийн үхлийг ялан дийлсэн. Түүний Цагаатгал байсан учир энэ дэлхий дээрх хүн бүр дахин амилах болно (1 Коринт 15:21–22). Яг Есүс амилсаны адил бидний сүнс биетэйгээ эргэн нэгдэх болно “тэд дахин нэгээхэн ч үхэж чадахгүй болно … тэдний сүнснүүд биестэйгээ хэзээ ч салгагдахгүйгээр нэгдэнэ” (Aлмa 11:45). Ийм байдлыг үхэшгүй мөнх байх гэдэг. Амьдарч байсан бүх хүмүүс дахин амилах болно, “настай мөн залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй эмэгтэй аль алинд нь, ёс бусыг үйлдэгчид хийгээд зөв шударгыг үйлдэгчдэд аль алинд нь” (Aлмa 11:44).

  • Дахин амилалтын тухай мэдлэг та нарт хэрхэн тусалсан бэ?

Цагаатгал Христэд итгэгч тэднийг өөрсдийн нүглүүдээс аврагдах боломжтой болгодог.

  • Энэ хэсгийн зүйрлэл цагаатгалыг ойлгоход хэрхэн тусалдаг талаар бод. Зүйрлэл дэх хүмүүс бидний амьдралд хэнийг төлөөлдөг вэ?

Аврагчийн цагаатгал сүнсний үхлийг ялан дийлэх боломжтой болгосон. Зөвхөн Христийн цагаатгалыг хүлээн зөвшөөрсөн тэдгээр нь сүнсний үхлээс аврагдах болно (Итгэлийн тунхаг 1:3).

Түүнд итгэснээр бид Христийн цагаатгалыг хүлээн зөвшөөрдөг. Энэ итгэлээр дамжуулан бид нүглүүдээ наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, Түүний зарлигуудад дуулгавартай байдаг. Бид Есүс Христийн итгэлтэй шавь нар болдог. Бид нүглүүдээсээ уучлагдан, цэвэршдэг. Тэнгэрлэг Эцэгтээ буцан очиж үүрд мөнхөд амьдрахад бэлтгэгддэг.

Аврагч бидэнд “Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, … бүр Миний адилаар” (С ба Г 19:16–17) хэмээн хэлсэн. Христ бидний нүглүүдийн төлөө цовлогдох Өөрийн ажлаа хийсэн. Түүний Цагаатгалыг өөрсдийн амьдралд бүрэн үр дүнтэй болгохын тулд өөрсдийн нүглүүдийг наманчилж, Түүнд дуулгавартай байхыг бид хичээх хэрэгтэй.

Арванхоёрын зөвлөлийн Ерөнхийлөгч Боид К.Пакер хэрэв бид өөрсдөөс хамаарах бүхнээ хийх юм бол Христийн Цагаатгал хэрхэн биднийг нүглээс аврагдах боломжтой болгодгийг дараах зүйлээр дүрслэн үзүүлсэн.

“Би та нарт нэгэн сургаалт үлгэр ярьж өгье.

“Ямар нэгэн зүйлийг маш ихээр хүссэн нэгэн эр байжээ. Энэ нь түүний амьдралын хамгийн чухал зүйл мэт санагдаж байв. Өөрийн хүслийг биелүүлэхийн тулд тэр асар их өрөнд оржээ.

“Ийм их өрөнд унана гэдгийг түүнд сануулж байжээ. Ялангуяа түүний зээлдэгч нь. Гэвч түүнд хүсч байгаа зүйлээ гүйцэлдүүлэх нь чухал бөгөөд одоо л яг түүнийгээ авахыг хүсч байв. Тэр өрүүдийг дараа нь төлж болно гэж найдаж байв.

“Тэр дараа нь яаж ийгээд төлөх болно хэмээх гэрээнд тэр гарын үсгээ зурлаа. Үүний талаар ч их санаа зовсонгүй. Хэзээ нэгэн цагт гэдэг нь түүнд нилээд урт хугацаа мэт санагдаж байлаа. Тэр хүссэн зүйлээ авлаа. Энэ нь л түүнд чухал санагдаж байв.

“Зээлдүүлэгч үргэлж түүний бодол санааны цаад мухарт нь байв. Тэр яагаад ч юм тооцоо бодох өдөр үнэнээр хэзээ ч ирэхгүй гэж бодон дөнгөж сая мөн дахин бэлэгдлийн төлбөрүүдийг хийлээ.

“Гэвч мэдээж хэрэг дандаа л тийм байдаг, гэрээгээ зохих ёсоор тооцох тэр өдөр ирлээ. Өр бүрэн төлөгдөөгүй байв. Түүний зээлдүүлэгч хүрч ирээд төлбөрийг бүрэн төлөхийг шаардав.

“Зөвхөн тэгэхэд л тэр түүний зээлдүүлэгч зөвхөн түүний эзэмшиж байсан бүхнийг эргүүлэн авах хүчтэй байсан бус мөн түүнийг шоронд хорих хүчтэй байсныг ойлгов.

“Надад төлөх ямар ч боломж алга, би чамд төлж чадахгүй’ хэмээн тэр буруугаа хүлээв.

“Тэгэхэд зээлдүүлэгч түүнд, ‘бид гэрээний дагуу чиний эзэмшил эд хөрөнгийг авч, чи шоронд явах болно. Чи ингэхийг зөвшөөрсөн шүү дээ. Энэ чиний сонголт байсан. Чи гэрээнд гарын үсгээ зурсан. Одоо хуулиа мөрдөх ёстой.’

“Та хугацааг сунгах юм уу эсвэл өрийг минь өршөөж болох уу?’ гэж өрөнд унасан хүн гуйв. ‘Намайг шоронд оруулахгүй өөр ямар нэгэн арга замыг олооч. Мэдээж та нигүүсэлд итгэдэг биз дээ? Та нигүүлсэл үзүүлэхгүй гэж үү?

“Зээлдүүлэгч түүнд ‘Нигүүсэл үргэлж ганц талтай байдаг. Энэ зөвхөн та нарт үйлчлэх болно. Хэрэв би чамд нигүүлслийг үзүүлбэл энэ нь төлөхгүйгээр үлдэнэ гэсэн үг. Энэ бол миний шаардах шүүлт. Та нар шүүлтэнд итгэдэг үү?

“Би гэрээнд гарын үсэг зурах үедээ шүүлтэнд итгэж байсан’ хэмээн өртэй хүн хэлэв. ‘Энэ нь миний төлөө байсан юм байна, намайг энэ хамгаалах болно гэж би бодох байжээ. Тэгсэн бол надад нигүүсэл хэрэггүй байсан байна. Надад хэрэгтэй гэдгийг ч би бодсонгүй. Би бодохдоо шүүлт нь бид хоёрт хоёуланд нь тэнцүү үйлчлэх болно гэж бодож байлаа.’

“Энэ бол чи гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөх эсвэл шийтгэлийнхээ төлөө зовох тэр шүүлт’ хэмээн зээлдүүлэгч хариулав. Энэ бол хууль. Та нар үүнийг зөвшөөрсөн бөгөөд яг ийм л байх ёстой. Нигүүлсэл шүүлтийг дээрэмдэж чадахгүй.’

“Тэдгээр нь: Нэг нь шүүлтийг гаргаж, бусад нь нигүүслийн төлөө гуйдаг. Нэг нь зовж, нөгөөдөх нь жаргаж байдаг юм хаа ч үгүй.

“Хэрэв та өрийг мартахгүй юм бол нигүүсэл гэж үгүй болно’ хэмээн өрөнд унасан хүн царайчлав.

“Хэрэв би үүнийг хийвэл шүүлт гэж байхгүй байх болно’ хэмээн зээлдүүлэгч хариулав.

“Хоёр хууль хоёул хамтдаа зэрэг биелэгдэж чадахгүй нь харагдаж байна. Тэд бие биетэйгээ зөрчилдөх мэтээр харагдах мөнхийн өв тэгш хоёр хууль. Шүүлт ба нигүүсэл хоёр хоёул бүрэн сэтгэл хангалуун байх зам байхгүй гэж үү?

“Тийм зам бий! Шүүлтийн хууль нь бүрэн сэтгэл хангалуун байж чадах мөн нигүүлсэл бүрэн өгөгдөж чадах зам бий. Үүний тулд хэн нэгний оролцоо шаардлагатай. Иймээс энэ бүхэн энэ цагт тохиолдсон юм.

“Өрөнд унасан хүнд нэг найз байжээ. Тэр туслахаар ирсэн. Тэр өрөнд унасан хүнийг сайн таньдаг байв. Тэр түүнийг богино ухаантай гэдгийг мэдэж байв. Түүнийг тэр өөрийгөө ийм гарцаагүй мухардалтанд оруулж байдаг тэнэг юм даа гэж бодож байв. Тэгсэн ч тэр түүнд хайртай байсан тул түүнд туслахыг хүссэн. Тэдний дундуур тэр алхан орж, зээлдүүлэгчтэй нүүр тулан түүний хүссэнийг хийсэн.

“Хэрэв чи түүнийг хийсэн гэрээнээс нь чөлөөлж, түүний эд хөрөнгийг үлдээн, шоронд орохгүй болгох юм бол би өрийг нь төлөх болно.

“Зээлдүүлэгчийг энэ талаар бодож байхад нь, зууч мөн нэмж ‘Та шүүлтийг шаардсан. Тэр үүнийг төлж чадахгүй, би түүнийг нь хийх болно. Та дахин шаардахааргүй тийм шүүлтийг хүлээн авах болно. Дахин үүнийг нэхэхгүй болно.’

Тэгээд зээлдүүлэгч зөвшөөрөв.

“Зууч өрөнд унасан хүн уруу эргэж харав. “Хэрэв чиний өрийг төлөх юм бол чи намайг өөрийн зээлдүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрөх үү?

“Тэгэлгүй яахав’ хэмээн өрөнд унасан хүн уухай алдав. “Та намайг шоронгоос аварч нигүүслийг үзүүлээч.’

“Тэгээд өглөгийн эзэн ‘чи надад өрийг төлөх болно, би нөхцлийг нь тогтоох болно. Энэ амар байхгүй, гэхдээ энэ боломжтой байх болно. Би замыг нь бэлдэх болно. Та шоронд явах шаардлагагүй.’

“Ингээд өр зээл бүрэн төлөгдсөн байв. Тэр төлбөрийг бүрэн төлсөн байв. Гэрээ хүчингүй болсон.

“Өрөнд унасан хүн хариуд нь нигүүслийг үргэлжлүүлэн авсан. Хоёр хууль хоёул бүрэн гүйцэлдсэн. Учир нь нэхэгдэж байсан шүүлт бүрэн хийгдэж, нигүүсэл бүрэн сэтгэл хангалуун болсон зууч тэнд байлаа” (1977 оны 4-р сарын Ерөнхий Чуулган, 79–80; эсвэл 1977 оны 5-р сарын Ensign,, 54–55).

Бидний нүглүүд бол бидний сүнсний өрнүүд юм. Бидний Аврагч, Зууч Есүс Христгүйгээр бид сүнслэг үхлийн зовлонгоор өөрсдийн нүглүүдийг төлөх болно. Гэхдээ Тэр байгаа учраас хэрэв бид Түүний нөхцлүүд болох Түүний зарлигуудыг сахих аваас бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар Түүнд эргэн очиж чадна.

Христ бидэнд нүглүүдээсээ ангижрах замыг хангаж өгсөн нь ямар гайхамшигтай вэ. Тэр хэлэхдээ:

“Болгоогтун, дэлхийнхэнд гэтэлгэл авчрахаар, дэлхийнхнийг нүглээс нь аврахаар би дэлхийнхэнд ирсэн бөлгөө.

“Тиймийн тул, наманчилж мөн бяцхан хүүхдийн адил надад ирэх хэнийг боловч, би түүнийг хүлээн авах болно, учир нь Бурханы хаант улс бол ийм хүмүүсийнх юм. Болгоогтун, ийм хүмүүсийн төлөө би амиа өгч, мөн үүнийгээ буцаан авсан юм; тиймийн тул намачил, мөн дэлхийн хязгаарууд та нар надад ир, мөн аврагдагтун” (3 Нифай 9:21–22).

  • Цагаатгалын бэлгийн төлөө хэрхэн өөрсдийн талархлаа үзүүлж болох талаар тунгаан бод.

Нэмэлт судрууд