Ном, хичээлүүд
Бүлэг 14: Санваартны байгууллага


Бүлэг 14

Санваартны байгууллага

Three priests (one kneeling, two standing) while  the sacrament is being blessed.

Өнөөдөр дэлхий дээр санваар бий

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь санваараар удирдагддаг. Санваар нь үргэлж Бурханаас хамааралтай байдаг. Бурханы сүмд бүх үед үргэлжилдэг, мөн өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүй санваар болой” (С ба Г 84:17). Энэ нь өнөөдөр дэлхий дээр байна. Санваарыг Сүмд баптисм хүртсэн эрэгтэйчүүдийг зохистой байгаа нь тогтоогдсоны дагуу тэдэнд хүртээдэг. Тэдэнд дэлхий дээр Их Эзэний ажлыг хийж, Түүний нэрээр үйлдэх эрх мэдэл өгөгддөг.

Санваарын хоёр ангилал

  • Мелкизедек ба Аароны санваарын нэр хэрхэн өгөгдсөн бэ?

Санваар нь Мелкизедек санваар ба Аароны санваар гэсэн хоёр хэсэгт хуваагддаг (С ба Г 107:1). “Анхных нь Мелкизедек санваар хэмээн нэрлэгддэгийн учир нь Мелкизедек агуу дээд санваартан байсан бөлгөө.

“Түүнээс өмнөх үеүдэд энэ нь Бурханы Хүүгийн жаягийн дагуу Ариун Санваар хэмээн нэрлэгддэг байв.

Гэвч Агуу Нэгэний нэрийг хүндэтгэх буюу эрхэмлэн хүндлэхээс үүдэн, түүний нэрийг хэтэрхий олон удаа давтахаас зайлсхийж, тэд, сүмийнхэн эрт дээр үед энэ санваарыг Мелкизедекийн нэрээр, эсвээс Мелкизедек санваар хэмээн нэрлэдэг байжээ” (C ба Г 107:2–4; налуулсан хэсгүүд нь анхны эх).

Доод санваар гэдэг нь Мелкизедек Санваарын хавсралт юм. Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийн бүх үеийнхэнд олгогдсон байсан учраас үнийг Аароны Санваар хэмээн нэрлэсэн. Аароны санваарыг атгагч нь баптисм хүртээх, ариун ёслол адислаж түгээхээс гадна бусад ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлтэй байдаг (C ба Г 20:46; 107:13–14, 20).

Мелкизедек Санваар атгагчид Сүмийг тэргүүлэх, дэлхий дахинд сайн мэдээний номлолыг удирдах хүч, эрх мэдэл байдаг. Тэд Сүмийн бүх сүнслэг ажлуудыг гүйцэтгэдэг (С ба Г 84:19–22; 107:8). Тэд ариун сүмд хийгддэг ажлуудыг удирдаж; тойрог, салбар, гадас ба номлолыг тэргүүлдэг. Сүмийн Ерөнхийлөгчид болох Их Эзэний сонгосон бошиглогчид нь Мелкизедек Санваарын дээрх дээд пристийг тэргүүлдэг (С ба Г 107:65–67).

Санваарын түлхүүрүүд

  • Санваар болон санваарын түлхүүрүүд хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? Ямар санваартан удирдагч нар түлхүүрүүдийг хүлээн авдаг вэ?

Санваарын түлхүүрүүдийг хүлээн авах болон санваарын албан тушаалд томилогдох хоёрын хооронд ялгаа байдаг. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит заахдаа:

“Санваар гэдэг нь ерөнхийдөө эрэгтэй хүнд Бурханы нэрийн өмнөөс үйлдэхэд өгөгддөг эрх мэдэл юм. Санваарын аль нэгэн зэргийг хүртдэг эрэгтэй хүн бүрт энэ эрх мэдэл олгогддог.

“Гэхдээ энэ эрх мэдлийн дор гүйцэтгэх үйлдэл бүр зөв цагт, зөв газар, зөв замаар, зөв жаягийн дагуу гүйцэтгэгдэх шаардлагатай. Эдгээр ажлыг удирдах хүчийг Санваарын түлхүүрүүд гэдэг. Бүрэн дүүрэн сэргээгдсэн үед түлхүүрүүдийг зөвхөн Сүмийн ерөнхийлөгч бөгөөд бошиглогч атгадаг. Энэхүү хүчийн аль нэгэн хэсгийг өөр хэн нэгэнд шилжүүлэн өгч болох ба энэ тохиолдолд тухайн хүн нь тухайн ажлын түлхүүрийг атгадаг болж байгаа юм. Иймд ариун сүмийн ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, тойргийн бишоп, номлолын ерөнхийлөгч, чуулгын ерөнхийлөгч бүр тухайн газартаа ажлыг гүйцэтгэх түлхүүрүүдийг атгадаг. Түүний Санваар нь энэ онцгой дуудлагаар нэмэгддэг гэсэн үг бус. Жишээ нь: ахлагчдын чуулгын ерөнхийлөгч чуулгынхаа аль нэгэн гишүүнээс илүү Санваартай гэсэн үг биш юм. Гэхдээ тэр чуулгад гүйцэтгэх албан ёсны ажлыг удирдах хүчийг атгадаг. Өөрөөр хэлбэл, тухайн хэсгийн ажлын түлхүүрүүдийг атгадаг” (Teachings of Presidents of the Church: Жозеф Ф. Смит [1998], 141; налуу бичилт анхны эх).

  • Санваарын түлхүүрүүд сүмийг хэрхэн аюулгүйгээр удирдаж байна вэ?

Аароны санваарын албан тушаалууд ба үүрэг хариуцлагууд

  • Аароны санваарыг атгагчид ямар замаар үйлчилдэг вэ?

Аароны санваар хэн нэгэн эрэгтэй болон хөвгүүнд өгөгдснөөр тэр энэ санваарын албан тушаалд томилогддог. Аароны санваар нь дикон, багш, прист ,бишоп гэсэн албан тушаалтай. Албан тушаал бүр тус тусдаа үүрэг ба хариуцлага хүлээнэ. Чуулга бүрийг чуулгын ерөнхийлөгч удирдаж, чуулгын гишүүдэд өөрсдийнх нь үүргүүдийг зааж, дуудлагуудаа бүрэн гүйцэтгэхийг хүсдэг.

Зарим эрэгтэйчүүд санваарын тухайн албан тушаалыг хүлээн авах наснаасаа хэтэрсэн үедээ сүмд элсэн мөн идэвхждэг. Тэд ихэвчлэн Аароны санваарын албан тушаалыг хүртдэг ба зохистой байх аваас өөр албан тушаалд томилогдож болно.

Дикон

Баптисм хийлгэн, ариун сүнсний бэлгийг хүртэж Сүмийн гишүүнээр батлагдсан зохистой, 12 настай залуу эрэгтэй диконы албан тушаал хүртдэг. Дикон нь Сүмийн гишүүдэд ариун ёслол түгээх, Сүмийн байр болон гаднах талбайг цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байлгах, санваартны удирдагчдын зарлага элч хийх мөн мацгийн өргөл цуглуулах зэрэг онцгой даалгаврыг гүйцэтгэдэг.

Багш

14 буюу түүнээс дээш насны зохистой залуу эрэгтэй багшаар томилогдоно. Багш нарт диконы албан тушаалын хүч хэвээр байхаас гадна нэмэлт хүч, эрх, үүрэг өгөгддөг . Аароны санваарын багш нар Сүмийн гишүүдэд зарлигийн дагуу амьдрахад туслах үүрэгтэй (С ба Г 20:53–59). Энэ үүрэг хариуцлагаа бүрэн гүйдэлдүүлэхийн тул ихэвчлэн тэд гэрийн багшаар үйлчлэхээр дуудагддаг. Тэд Сүмийн гишүүдийн гэрээр зочилж, тэднийг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрахад дэмжин тусалдаг. Тэд судруудаас сайн мэдээний үнэнийг заахаар тушаагдсан байдаг (C ба Г 42:12). Багш нар ариун ёслолын талх, усыг бэлтгэдэг.

Прист

16 ба түүнээс дээш насны зохистой залуу эрэгтэй пристийн албан тушаалыг гүйцэтгэж болно. Прист нарт дикон ба багш нарын албан тушаалын болон зарим нэмэлт хүчнүүд, эрх ба үүрэг хариуцлагууд байдаг (С ба Г 20:46–51). Прист баптисмын ёслол гүйцэтгэж болно. Тэр мөн ариун ёслолыг удирдан явуулж болно. Мөн прист, багш ба диконуудийг томилох эрхтэй. Мелкизедек санваартан байхгүй тохиолдолд цуглааныг прист удирдан явуулах эрхтэй. Тэр өөрийн эргэн тойронд байгаа хүмүүст сайн мэдээг номлоно.

Бишоп

Бишоп нь тойрог дахь Аароны санваартнуудыг тэргүүлэхээр томилогдож, онцгой адислалыг авдаг. Тэр бол пристийн чуулгын ерөнхийлөгч юм (С ба Г 107:87–88). Тэр Аароны санваарын албан тушаал гүйцэтгэж байхдаа бишоп юуны түрүүнд санхүү, бүртгэл тайлан мэдээ мөн ядуус болон гачигдалтай хүмүүсийг халамжлан туслах ажлыг удирдах зэрэг дэлхийн материаллаг асуудлуудыг шийдэж ажилладаг (С ба Г 107:68).

Бишоп мөн дээд пристээр томидогддог . Ингэснээр тэр тойргийн бүх гишүүдийг тэргүүлэх болно С ба Г 107:71–73; 68:15). Бишоп нь гишүүдтэй ариун сүмийн зөвшөөрөл авах ярилцлагыг хийх, санваарын томилгоонууд ба бусад хэрэгцээг хангах Изриалын шүүгч билээ (С ба Г 107:74). Тэдэнд ажигч гярхай, юмыг ялгаж таних бэлэг өгөгдсөн.

  • Аароны санваартны үйлчлэлээр дамжуулан та нар хэрхэн адислагдаж байсан бэ?

Мелкизедек санваарын албан тушаалууд ба үүргүүд

  • Мелкизедек санваар атгагчид хэрхэн үйлчилдэг вэ?

Мелкизедек санваар нь ахлагч, дээд прист, патриарх, Дал ба Төлөөлөгч албан тушаалтай.

Ахлагч

Ахдагчид Сүмийг харж хандах, заах, ойлгуулах, уриалах, баптисм хүртээх зэрэгт (С ба Г 20:42) дуудагддаг. Мелкизедек санваар атгагчид нь ахлагчид. Тэд гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртээх эрх мэдэлтэй (С ба Г 20:43) байдаг. Ахлагчид Ариун Сүнсээр удирдагдан Сүмийн цуглаануудыг хөтлөн явуулах үүрэгтэй (С ба Г 20:45; 46:2). Ахлагчид өвчтөнийг (С ба Г 42:44) мөн хүүхдүүдийг адислаж (С ба Г 20:70) чадна. Ахлагчид дээд прист эзгүй тохиодолд Сүмийн цуглаануудыг тэргүүлдэг (С ба Г 107:11).

Дээд прист

Дээд пристэд Сүм дээр албан үүрэг гүйцэтгэх ба сүнслэг зүйлүүдийг удирдан явуулах эрх мэдэл өгөгдсөн байдаг (С ба Г 107:10, 12). Тэр мөн бүх доод албан тушаалуудын албан үүргийг гүйцэтгэж болно (С ба Г 68:19). Гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч, дээд зөвлөхүүд, бишоп ба Сүмийн бусад удирдагч нар нь дээд пристээр томлогдсон байдаг.

Патриарх

Патриархууд Сүмийн гишүүдэд патриархын адислал өгөхөөр Ерөнхий Эрх Мэдэлтнүүдээр томилогддог бөгөөд хэрэв Арванхоёрын Зөвлөлөөс зөвшөөрөн эрх мэдлийг нь олгосон бол гадасны ерөнхийлөгч томилж болдог. Эдгээр адислалууд дэлхий дээрх бидний дуудлагуудын талаар зарим ойлголттой болоход тусалдаг. Тэдгээр нь бидний хүн бүрт өгөгдсөн Их Эзэний үгс юм. Патриарх мөн дээд пристээр томилогддог (С ба Г 107:39–56).

Дал

Далууд нь дэлхийд Есүс Христийг гэрчлэх онцгой гэрчлэгчид бөгөөд Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчдийн Чуулгын удирдлага дор Сүмийг хүчирхэгжүүлэх, журамлан зохицуулахад тусалдаг (С ба Г 107:25, 34, 38, 93–97).

Төлөөлөгч

Төлөөлөгч нь дэлхий дахинд Есүс Христийг гэрчлэх онцгой гэрч юм (С ба Г 107:23). Төлөөлөгчид дэлхий даяарх Сүмийн үйл хэргийг удирдан явуулдаг. Мелкизедек санваар дахь Төлөөлөгчийн албан тушаалд томилогдсон хүн ихэвчлэн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээс онцгой адислалыг хүртдэг. Тэдгээр хүн бүрт дэлхий дээрх Бурханы хаант улсын бүх түлхүүр өгөгддөг. Харин ахмад Төлөөлөгч буюу Сүмийн Ерөнхийлөгч бүх түлхүүрүүдийг идэвхтэйгээр хэрэглэх эрхтэй байдаг. Бусад нь түүний удирдлага дор үйлддэг.

  • Мелкизедек санваартнуудын үйлчлэлээр дамжуулан та нар хэрхэн адислагдаж байсан бэ?

Аароны санваарын чуулгууд

Санваартнууд чуулгуудад зохион байгуулалттайгаар нэгдсэн байхыг Их Эзэн зааварласан. Чуулга нь ижил санваарын албан тушаалд байгаа ах нарын бүрэлдэхүүн юм.

Аароны санваарын гурван чуулга байдаг. Үүнд:

  1. Диконы чуулгад 12 дикон хамрагддаг (С ба Г 107:85). Диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг чуулгын гишүүдээс бишоп дууддаг.

  2. Багш нарын чуулгад 24-н багш хамрагддаг (С ба Г 107:86). Багш нарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг чуулгын гишүүдээс бишоп дууддаг.

  3. Пристийн чуулгад 48-н прист хамрагддаг (С ба Г 107:87–88). Энэ чуулгыг тухайн тойргийн бишоп тэргүүлэн удирддаг. Бишоп нь дээд прист бөгөөд дээд пристийн чуулгад харъяалагддаг.

Нэг чуулгад хамаарах тоо хэтрэх үед чуулгыг хувааж болно.

Мелкизедек санваарын чуулгууд

Сүмийн хэмжээнд Тэргүүн Зөвлөлийн гишүүд болон Арванхоёр Төлөөлөгчид нь чуулгад хамрагддаг. Далууд мөн чуулгад хамрагддаг.

Орон нутгийн Сүмийн хэмжээнд тойрог, салбар, гадас ба дүүргүүд дэх Мелкизедек санваартнууд нь дараах чулгуудад хамрагдана. Үүнд:

Ахлагчдын чуулга

Ахлагчдын чуулга бүр “байнгын тохинуулагчдын тулд байгуулагддаг бөлгөө; тэд аялж болох хэдий ч, харин тэд миний сүмд байнгын тохинуулагчид байхаар томилогддог” (С ба Г 124:137). Тэд ажлаа голчлон өөрсдийн гэрийн ойролцоо хийдэг. Чуулга нь 96 хүртэлх ахлагчаас бүрдэх бөгөөд чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөр удирдуулдаг. Энэ тоо нь хэтрсэн тохиолдолд чуулгыг хувааж болно.

Дээд пристийн чуулга

Чуулга нь патриарх, бишоп нарыг оролцуулан гадасны хэмжээн дэх бүх дээд прист нарыг багтаадаг Гадасны ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд нь энэ чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл юм. Тойрог бүрийн дээд пристүүд бүлэг болон хуваагдаж бүлэг бүр удирдагчтай байдаг.

Санваарын чуулгуудын ач холбогдол

  • Санваарын чуулгууд хувь хүн болон гэр бүлүүдийг хүчирхэгжихэд хэрхэн тусалж чадах вэ?

Санваар хүртсэн эрэгтэй хүн бүр эсвэл хөвгүүн бүр аяндаа шууд санваарын чуулгын гишүүн болдог. Эндээс эхлэн амьдралынхаа турш албан тушаалынхаа дагуух санваарын чуулгын гишүүнчлэлд байсаар байх болно (Боид K.Пакер, “What Every Elder Should Know—and Every Sister as Well: A Primer on Principles of Priesthood Government,” Ensign, 1993 оны 2-р сар, 9).

Хэрэв санваарын чуулгын үйл ажиллагаа нь хэвийн байгаа бол чуулгын гишүүд өөрсдийн удирдагчдаар сайн мэдээг заалгаж, дэмжигдэн урамшигдаж, адислагдаж, нөхөрлөн найзалдаг. Хэдийгээр хэн нэгэн эрэгтэй багш, чуулгын ерөнхийлөгч, бишоп, дээд прист эсвэл гадасны ерөнхийлөгч зэрэг Сүмийн дуудлагаас буусан ч түүний чуулга дахь гишүүнчлэл өөрчлөгдөхгүй хэвээр байх болно. Санваарын чуулга дах гишүүнчлэлийг нандин боломж мэт үзэх ёстой.

Санваарын туслах бүлгүүд

  • Санваарын туслах бүлгүүд хувь хүн болон гэр бүлүүдийг хүчирхэгжихэд хэрхэн тусалж чадах вэ?

Сүм дэх бүх байгууллагууд санваарын удирдагчдын удирдлага дор ажиллах ба тэдэнд Их Эзэний ажлыг хийхэд нь тусалдаг. Жишээ нь: тойргийн Нийгмийн халамжийн бүлэг, Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гарагийн анги зэрэг байгууллагууд нь бишопын зөвлөлийн удирдлага дор үйлчилдэг. Эдгээр байгууллагуудыг санваарын туслах бүлгүүд хэмээн нэрлэдэг.

  • Санваарын чуулгууд ба туслах бүлгүүдийг амжилттай байхад нь туслахад хувь хүний үүрэг ямар ач холбогдолтой вэ?

Нэмэлт судрууд

  • Aлмa 13:1–19 (ямар нөхцөлд эрэгтэйчүүд санваар хүртдэг вэ)

  • Maтай 16:19; С ба Г 68:12 (Төлөөлөгчдөд дэлхий дээр лацадсан нь тэнгэрт лацлагдах санваарын түлхүүрүүд ба хүч өгөгддөг)

  • С ба Г 20:38–67 (ахлагч, прист, багш, диконы үүргүүд)

  • С ба Г 84; 107 (санваарын тухай илчлэлтүүд)

  • 1 Коринт 12:14–31 (санваарын албан тушаал бүр чухал ач холбогдолтой)