Бүлэг 21
Ариун Сүнсний бэлэг
Ариун Сүнсний бэлэг
Бид 7-р бүлэгт Ариун Сүнс нь Бурхан Тэргүүтний нэг гишүүн гэдгийг суралцсан. Тэр “Сүнсэн хүн” (С ба Г 130:22). Түүнд яс махан биебодь байхгүй. Түүний нөлөөлөл нэг дор газар сайгүй байж чадна. Түүний үүрэг бол Эцэг ба Хүү мөн бүх үнэнийг гэрчлэх явдал юм. Үүнээс гадна Ариун Сүнс биднийг ариутган цэвэршүүлж, Бурханы оршихуйд амьдрахад бэлтгэдэг. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг нүгэл үйлдэх хүсэлгүй болгон ариусгадаг.
Ариун Сүнс ба Ариун сүнсний бэлэг хоёрын хооронд ялгаа бий. Энэ бүлэгт бид Ариун Сүнсний бэлэг гэж юу болох талаар болон энэ агуу Бурханы бэлгийг хэрхэн хүлээж авах талаар суралцах болно.
Ариун Сүнсний бэлэг
-
Ариун Сүнс ба Ариун Сүнсний бэлэг хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?
Ариун Сүнсний бэлэг нь өөрсдийн итгэлийг Есүс Христэд тавьж, баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлагдаж—Ариун Сүнсний өдөөлт болон удирдамжийг тогтмол хүлээн авдаг хүмүүст өгөгдсөн—давуу эрх юм.
Бид анхны Төлөөлөгчдийн өдрүүдэд байсны адил баяр баясалтай байлгах Ариун Сүнсний бэлэгт итгэдэг хэмээн Иосеф Смит хэлсэн. Бид энэ бэлгийн бүрэн байдалд, хүчинд, нэр сүр ба алдар сууд итгэдэг (Teachings of Presidents of the Church: Иосеф Смит [2007], 97–98).
Хэн нэгэн хүн Ариун Сүнсний бэлэг хүлээн авахгүйгээр Ариун Сүнсний удирдамжаар түр хугацаанд удирдагдаж болно (С ба Г 130:23). Гэсэн ч тэр хүн баптисм хүртэж, гар тавилтаар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахгүй бол энэ удирдамж цаашид үргэлжлэхгүй. Бид Үйлс 10 дээр Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг мэдсэн Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авсан Ромын цэрэг Корнелын талаар уншдаг. Гэхдээ Корнел баптисм хүртэх хүртлээ Ариун Сүнсний бэлгийг хүлээн аваагүй байсан. Хэрэв Корнел баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн аваагүй байсан бол түүнийг Ариун Сүнс орхих байсан хэмээн Бошиглогч Иосеф Смит заасан (Teachings of Presidents of the Church: Иосеф Смит 97).
Өнөөдөр Сүмийн гишүүн бус хүмүүс Ариун Сүнсний хүчээр Мормоны Ном үнэн гэдгийг сурдаг (Moронай 10:4–5). Гэвч хэрэв тэд Ариун Сүнсний бэлэг хүлээн авахгүй бол энэ анхны гэрчлэл тэднийг орхидог. Тэд Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан тэдний адил үргэлжлэх тусламжийг хүлээн авч чадахгүй.
Ариун Сүнсний бэлэг хүлээн авах нь
-
Ариун Сүнсний нөхөрлөлийг тогмол байлгахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
Хүмүүс баптисм хүртсэний дараа Сүмийн гишүүнээр батлагдаж, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг өгөгддөг. Их Эзэн “Мөн итгэл бүхий хэнийг ч гэсэн та нар гар тавилтаар миний сүмд батлах болно, мөн бибээр Ариун Сүнсний бэлгийг тэдэнд хүртээх болно” хэмээн хэлсэн (С ба Г 33:15).
Эрх мэдлийг авсан Сүмийн зохистой ахлагч бүр бусдад Ариун Сүнсний бэлгийг өгөх болно. Гэсэн хэдий ч ахлагчид өөрсдийн гарыг тэдний толгой дээр тавьснаар л тэр хүн Ариун Сүнсний өдөөлт ба удирдамжийг хүлээн авах болно гэсэн баталгаа байхгүй. Хүн бүр “Ариун Сүнсийг хүлээн авах” хэрэгтэй. Энэ нь биднийг зөвхөн итгэлтэй байж мөн энэ тэнгэрлэг элчийн тусламжийг хүсч байх үед л Ариун Сүнс бидэн дээр ирнэ гэсэн үг.
Ариун Сүнсний тусламжийг авах зохистой байхын тулд бид Бурханы зарлигуудад чин сэтгэлээсээ дуулгавартай байхыг эрэлхийлэх хэрэгтэй. Бид өөрсдийн бодол ба үйлдлүүдийг цэвэр байлгах хэрэгтэй.
Ариун Сүнсний нөлөөг таних нь
Гол төлөв Ариун Сүнс бидэнтэй намуухнаар харьцдаг. Түүний нөлөөлөл нь ихэвчлэн бидэнд “тайван дуу хоолой” –гоор ирдэг (Хаадын дээд 19:9–12; Хиламан 5:30; С ба Г 85:6). Ерөнхийлөгч Боид К.Пакер тайлбарлахдаа: “Ариун Сүнс та нарын сонсохоос илүүтэй мэдрэх дуу хоолойгоор ярьдаг. … Тиймээс бид Сүнсний шивнээг “сонсох” үед ихэнх тохиолдолд “Надад … мэдрэмж төрсөн” хэмээн хэлэх сүнслэг өдөөлтийг хэн нэгэн тодорхойлдог. Энэ Сүнсний дуу хоолой та нарт юу хийх, юу хэлэх, эсвэл анхааруулах, болгоомжлуулах өдөөлтийг намуухнаар хэлдэг” (Conference Report , 1994 оны 10-р сар, 77; эсвэл Ensign, 1994 оны 11-р сар, 60).
Бурханы агуу бэлгүүдийн нэг
-
Ариун Сүнсний бэлгээр дамжуулан ямар адислалуудыг бид хүлээн авч чадах вэ?
Ариун Сүнсний бэлэг нь бидэнд өгсөн Бурханы агуу бэлгүүдийн нэг билээ. Ариун Сүнсээр дамжуулан бид Бурхан амьд, Есүс бол Христ, Түүний Сүм дэлхий дээр дахин сэргээгдсэн гэдгийг мэдэж чадна. Бидэнд юу хийх хэрэгтэй зүйлсийг үзүүлэхийн тулд Ариун Сүнсний өдөөлт байдаг (2 Нифай 32:5). Ариун Сүнс биднийг ариусгаж, Бурханы оршихуйд байхад минь бэлтгэдэг. Бид Сүнсний бэлгүүдэд баярлан баясаж чадна (энэ номны 22-р бүлгээс үз). Тэнгэрлэг Эцэгийн энэ агуу бэлэг мөн бидний зүрх сэтгэлд амар амгалан авчирч, Бурханы зүйлсийг ойлгуулж чадна (1 Коринт 2:9–12).
-
Яагаад Ариун Сүнсний бэлэг бидэнд өгсөн Бурханы агуу бэлгүүдийн нэг вэ?
Нэмэлт судрууд
-
1 Коринт 3:16–17; С ба Г 130:22–23 (Ариун Сүнс итгэлтэй хүмүүст оршдог)
-
Үйлс 19:1–7 (Ариун Сүнсний бэлэг эртнээс өгөгдсөн)
-
Moронай 8:25–26 (Ариун Сүнсийг хэрхэн хүлээн авах вэ)
-
Moронай 10:5 (Ариун Сүнс бол үнэнийг гэрчлэгч)
-
Moзая 5:2 (Ариун Сүнс зүрх сэтгэлийг өөрчилдөг)
-
Aлмa 5:54 (Ариун Сүнс ариусгадаг)