Бүлэг 7
Ариун Сүнс
Ариун Сүнс Адам Ева нар дээр ирсэн
-
Яагаад Адам Ева нарт Ариун Сүнсний удирдамж хэрэгтэй байсан бэ?
Адам Ева нар Едений цэцэрлэгийг орхисны дараа тэд амьдрахын төлөө бусад ажил үүргийн тул ажиллаж, духныхаа хөлсийг дуслуулан байж талхаа олж идэхийн тулд газар боловсруулж эхлэв. Тэд олон хөвгүүд охидыг төрүүлж, мөн тэд өсөн үржиж гэрлэн мөн өөрсдийн хүүхдүүдтэй болов (Moсе 5:1–3). Ийнхүү тэдэнд амлагдсаны дагуу Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд дэлхийд ирэхээр Түүний оршихуйг орхиж эхлэв (Aбрахам 3:24–25). Тэднийг дэлхийд ирэх үед тэнгэрлэг гэрийн тухай дурсамж нь авагддаг. Гэхдээ бидний Эцэг Түүний нөлөөнөөс бүр гаргадаггүй. Түүний бүх сүнсэн хүүхдүүдийг газарчлан туслах мөн тайвшруулах Ариун Сүнсийг Тэр илгээсэн.
Адам Ева нар Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирсан. Тэр тэдэнтэй ярьж, тэд дуулгавартай сахих ёстой зарлигуудыг өгсөн. Их Эзэний тэнгэр элч Адам Ева нар дээр ирж авралын төлөвлөгөөг заасан. Их Эзэн Адам Ева нарт сургаалыг зааж, Эцэг ба Хүүг гэрчлэх Ариун Сүнсийг илгээсэн (Moсе 5:4–9).
Ариун Сүнсний хүчээр Адам “дэлхийн бүх гэр бүлийн талаар бошиглож эхлэв: Бурханы нэр адислагдаг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд баяр хөөртэй байх болно, мөн махан бодид бибээр Бурханыг дахин харах болно” (Moсе 5:10). Ева Ариун Сүнсээр гэрчлэлийг олж “Хэрэв бидний зөрчил байгаагүй сэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байса, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан” (Moсе 5:11).
-
Адам Ева нарт байсан Ариун Сүнсний удирдамж бидэнд яагаад хэрэгтэй вэ?
Ариун Сүнсний мөн чанарууд
-
Ариун Сүнс Эцэг ба Хүүгээс юугаараа өөр вэ? Яагаад энэ ялгаа бидэнд чухал вэ?
Ариун Сүнс Бурханлаг бүрэн байдлын нэг гишүүн (1 Иохан 5:7; С ба Г 20:28). Тэр бол “Сүнсэн хүн” (С ба Г 130:22). Тэр нэгэн мөчид зөвхөн нэг газар байж чадах ч Түүний нөлөө нь нэгэн мөчид газар бүрт байж чадна.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ ба Ариун Сүнс гурвыг Бурханлаг бүрэн байдал гэж нэрлэдэг. Тэд нэгэн зорилгын учир нэгддэг. Авралын төлөвлөгөөнд тус бүрдээ чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэнгэрлэг Эцэг маань бидний Эцэг бөгөөд удирдагч. Есүс Христ бол бидний Аврагч. Ариун Сүнс бүх үнэнийг илчлэгч бөгөөд гэрчлэгч.
Ариун Сүнс бидний Тэнгэрлэг Эцэгийн зарлага бөгөөд бидэнд өгсөн онцгой бэлэг (энэ номны 21-р бүлгийг үз).
Ариун Сүнсний ажил
-
Бидэнд Ариун Сүнсний илчилдэг үнэнээс хэлнэ үү?
Ариун Сүнсний ажил бол Эцэг ба Хүүг мөн бүх зүйлийн үнэнийг гэрчлэх юм.
Ариун Сүнс бидэнд Есүс бол бидний Аврагч ба Гэтэлгэгч гэдгийг гэрчлэх болно (3 Нифай 28:11; С ба Г 20:27). Тэнгэрлэг Эцэг бол бидний сүнсний Эцэг гэдгийг Тэр гэрчлэх болно. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил өргөмжлөгдөж болно гэдгийг Тэр бидэнд гэрчлэх болно (Роман 8:16–17). Их Эзэний бошиглогчид “Ариун сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” хэмээн амласан (Moронай 10:5).
Ариун Сүнсгүйгээр бид Есүс бол Христ гэдгийг мэдэж чадахгүй. Төлөөлөгч Паул бичихдээ, “Тиймээс хэн ч Бурханы Сүнсээр бус бол өөр хэн ч ‘Есүс бол Эзэн’ гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье” (1 Коринт 12:3) гэжээ. Аврагч Өөрөө, “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) гэжээ. Ариун сүнсний хүчээр бид Есүс Христийн сайн мэдээг ойлгож, түүгээр амьдардаг.
Ариун сүнсний хөрвүүлэх хүч нь үнэхээр агуу бөгөөд бидэнд Тэр үнэнийг илчилдэг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Ерөнхийлөгч Жозеф Филдинг Смит:
“Хүн Ариун сүнсний тунхаглалыг авахад түүний бодгаль дахь үл мартагдах сэтгэлийн элдэв зовнил, үнэхээр мартагддаггүй тэр мэдрэмж амархнаар арилан, мартагддаг. Энэ нь Ариун сүнс бидний сүнстэй ярьж байгаа нь тэр бөгөөд энэ нь хөрвүүлэх хүчтэйгээр ирдэг. Тэнгэр элч эсвэл бүр Бурханы Хүүгийн Өөрөө хийх тэр тунхаглал оюун санаа болон нүдэнд минь нэлээд сэтгэгдлийг үлдээж болох ч эцэстээ унтарч болох юм. Харин Ариун Сүнсний мэдрэмж бодгальд гүнзгийгээр шингэдэг ба үүнийг арилгахад хэцүү” (Answers to Gospel Questions, comp. Бага Жозеф Филдинг Смит, 5 vols. [1957–66], 2:151).
Ерөнхийлөгч Смит мөн, “Үнэн нь Ариун Сүнсээр дамжуулан биеийн хамаг судас, шөрмөс булчинд нэвчин орж хэзээ ч мартагдахгүй болдог” гэжээ (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:48).
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид өөрсдийгөө энэ онцгой зарлагыг хүлээн авах зохистой байж, Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн гэрчлэгч байх ёстой.
-
Ариун сүнс таны гэрчлэлийг өсөхөд тусалсан тэр үеүдийн талаар бод. Боломжтой бол, эдгээр туршлагаасаа ангийн эсвэл гэр бүлийн гишүүдтэй хуваалц.
Нэмэлт судрууд
-
Moсе 5 (Адамын гэр бүлийн тухай түүх)
-
С ба Г 130:22 (Ариун Сүнсний тодорхойлолт)
-
Иохан 14:26; 15:26; 16:13; Лук 12:12; 2 Нифай 31:18; 32:5, 8; 33:1; Aлмa 14:11; 3 Нифай 27:20; 4 Нифай 1:48; Moронай10:6–7; С ба Г 8:2–3; 11:12–13; 20:26 (Ариун Сүнсний үүрэг роль)