Ном болон хичээлүүд
Бүлэг 29: Их Эзэний өгсөн эрүүл мэндийн хууль


Бүлэг 29

Их Эзэний өгсөн эрүүл мэндийн хууль

Зураг
A young girl eating an apple.

Бидний бие Бурханы ариун сүм

Дэлхийд ирэхдээ хүлээн авсан агуу адислалуудын маань нэг бол махан биебодь юм. Бидний махан биебодь Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход маань хэрэгтэй. Бидний бие Их Эзэнд маш чухал учраас Тэр түүнийг Бурханы ариун сүм хэмээн нэрлэсэн (1 Коринт 3:16–17; 6:19–20). Бидний бие ариун.

Бидний бие чухал учраас Тэнгэр дэх Эцэг маань бие махбодьдоо сайн анхаарал халамж тавьж явахыг хүсдэг. Бид эрүүл чийрэг байх аваас илүү аз жаргалтай, илүү сайн хүмүүс байж чадна гэдгийг Тэр мэддэг. Хэрэв бид бие, бодол санаагаа цэвэр байлгах аваас Ариун Сүнс бидэнтэй хамт байж чадна. Өөрсдийн биебодид ухаалаг бус хандах эсвэл биедээ хор хөнөөлтэй зүйлсийг хэрэглэх уруу таталтуудтай бид учрахыг Эцэг маань мэдэж байв. Үүний учир ямар зүйлс эрүүл мэндэд сайн, ямар зүйлс нь муу болохыг Тэр хэлж өгсөн. Бурхан бидэнд эрүүл чийрэг байх зүйлсийн талаар асар их мэдээллийг Сургаал ба Гэрээ 89 дээр бидэнд өгсөн. Энэ илчлэлтийг Мэргэн Ухааны Үг гэж нэрлэдэг.

Бид ариун сүмд орж болохоор зохистой байхын тулд Мэргэн ухааны үгийг дуулгавартай сахих ёстой. Хэрэв бид Мэргэн ухааны үгэнд дуулгаваргүй байх юм бол Их Эзэний Ариун сүнс биднээс холдон явдаг. Хэрэв бид өөрсдийн бие болох “Бурханы ариун сүм”-ийг бузарлах аваас бие махбодийн болон сүнслэг байдлаар өөрсдийгөө гэмтээдэг.

Бидэнд өөрсдийн биед тодорхой зүйлсийг хэрэглэх ёсгүйг зарлигласан

  • Их Эзэн өөрсдийн биед юуг хэрэглэж болохгүй хэмээн бидэнд зарлигласан бэ?

Их Эзэн бидэнд дарс, архи агуулсан хатуу ундаа хэрэглэж болохгүй хэмээн зарлигласан. Согтууруулах хатуу ундаа гэрт хэрцгий балмад явдал, ядуу тарчиг байдал, өвчин эмгэг, тахал авчирдаг хэмээн Тэргүүн Зөвлөл бидэнд заасан. Энэ нь ихэвчлэн ариун явдлыг зөрчих, шударга бус явдлын шалтгаан болдог. Согтууруулах бодис хэрэглэгч тэдэнд энэ нь хараал зүхэл мэт байдаг (“Message of the First Presidency,” Improvement Era, 1942 оны 11-р сар, 686). Жирэмсэн эхчүүд согтууруулах ундаа хэрэглэх нь бие болон сэтгэхүйн гэмтэлтэй хүүхэд төрүүлэх шалтгаан болдог. Жил бүр авто хэрэгслийн аваар ослыг архи дарс хэрэглэсэн хүмүүс гаргадаг.

Их Эзэн мөн бидэнд “тамхи нь бидний биед зориулагдаагүй” гэдгийг хэлсэн (С ба Г 89:8). Энэ нь бидний бие болон сүнсэнд хор хөнөөлтэй. Бид тамхи татах буюу зажилах ёсгүй. Эрдэмтэд тамхи хүний биед хортой бөгөөд олон өвчин эмгэгийн шалтгаан болж, хэвлий дэх үрсэд маань ч хор хөнөөлтэй болохыг батлан үзүүлсэн.

Их Эзэн мөн “халуун унд” уухгүй байхыг бидэнд зөвлөсөн (C ба Г 89:9). Энэ нь хортой агууламж бүхий цай, кофег хэлж буй юм гэдгийг Сүмийн удирдагчид хэлсэн. Бид хор хөнөөлийг авчрах аливаа зүйлийн ундаанаас зайлсхийх ёстой.

Хэрэв эмийг эмчилгээний зориулалтаас өөр шалтгаанаар хэрэглэх ёсгүй. Зарим эм тан нь бүр архи дарс, тамхинаас ч илүү биед хор хөнөөлтэй байж болно (эм тан, мансууруулах бодис). Эм танг буруу хэрэглэдэг хүмүүс бүрэн цэвэршихийн тулд тусламжийг эрэлхийлж, хүчирхэгжүүлэхийг гуйн залбирч, бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй.

Биедээ хор хөнөөл учруулах элдэв зүйлсээс бид зайлсхийх ёстой. Биднийг донтолттой болгох аливаа зүйлсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Бид мөн их идэхээс зайлсхийх ёстой. Мэргэн ухааны үг нь бидний зайлсхийх эсвэл хэрэглэх ёстой бүгдийг хэлэх бус харин бидэнд удирдамж заавар өгдөг. Энэ нь үнэ цэнэтэй дэлхийн хууль. Энэ нь мөн агуу сүнслэг хууль юм. Мэргэн ухааны үгийн дагуу амьдарснаар бид сүнслэгээр хүчирхэгждэг. Бид биебодио цэвэршүүлэн ариусгаснаар Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байж чадна.

  • Мэргэн ухааны үгэнд онцгойлон дурьдагдаагүй боловч бид зайлсхийх ёстой ямар зүйлс байдаг вэ?

Бидний биед хэрэгтэй тодорхой зүйлсийг заасан

  • Мэргэн ухааны үгийн дагуу бидний бие махбодид хэрэгтэй ямар зүйлсийг Их Эзэн бидэнд хэлсэн бэ?

Жимс, ногоо болон бүх төрлийн ургамал. Бид тэднийг ухаалгаар, талархалтайгаар хэрэглэх ёстой.

Шувуу, амьтны мах нь бидний хоол хүнсэнд зориулан өгөгдсөн. Гэхдээ бид махыг арвич хямгачаар идэх ёстой (С ба Г 49:18; 89:12). Загас нь мөн бидэнд сайн.

Үр тариа бидэнд сайн. Ялангуяа улаан буудай бидэнд маш сайн.

  • Эдгээр зүйлсийг хэрэглэх нь биднийг хэрхэн адисалдаг вэ?

Ажил, амралт, дасгал хөдөлгөөн чухал ач холбогдолтой

  • Их Эзэний эрүүл мэндийн хуулинд ажил, амралт, дасгал хөдөлгөөн нь ямар хамааралтай вэ?

Сургаал ба Гэрээ 89 дээр нэмэлт болгон бусад судрууд хэрхэн эрүүл байх тухай бидэнд хэлдэг. Тэд бидэнд “залхуу байхаа болигтун; цэвэр ариун биш байхаа боль, шаардлагатайгаас илүү удаан унтахаа боль; та нар ядрахгүй байхын тулд; эрт босч бай, та нарын бие хийгээд оюун чинь амарч болохын тулд орондоо эрт орж бай” (С ба Г 88:124). Бидэнд мөн “Зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа хий” гэж хэлсэн (Египетээс гарсан нь 20:9). Их Эзэн бидэнд өөрийн хүч чадлаас илүүгээр бүү ажилла хэмээн зөвлөсөн (С ба Г 10:4).

Хожмын үеийн бошиглогч бидэнд биеийг эрүүл чийрэг байлгах ёстой хэмээн хэлсэн байдаг. Бошиглогч бидэнд “Тэжээллэг хоол хүнс, тогтмол дасгал хийж, зөв унтаж амрах нь яг л бодол санаа ба сүнсийг хүчирхэгжүүлдэг тогтвортой судраас судлах болон залбиралтай адил эрүүл чийрэг бие махбодьтой байхад шаардлагатай” гэж зөвлөсөн (Томас С. Монсон Ерөнхий Чуулган, 1990 оны 10-р сар, 60; эсвэл Ensign, 1990 оны 11-р сар, 46).

Их Эзэний Эрүүл мэндийн хуулийн дагуу амьдарснаар ирэх амлагдсан адислалууд

  • Мэргэн ухааны үгийг сахиснаар бид ямар адислалуудыг хүлээн авах вэ?

Тэнгэрлэг Эцэг минь бидэнд биеэ халамжлан авч явахыг заасан эрүүл мэндийн хуулийг өгсөн. Судрууд бидэнд Бурханы хуулийн талаар заадаг. Үүнд: “Гэвч би түүнд цаг зуурын зарлиг өгсөн нь үгүй, учир нь миний зарлигууд сүнслэг болой” гэжээ (С ба Г 29:35). Энэ нь бидний бие махбодийн болон сүнслэг байдлын сайн сайхны төлөө өгөгдсөн болохыг хэлж байна.

Бид Их Эзэний эрүүл мэндийн хуулийг сахиж Түүний бусад зарлигуудад дуулгавартай байх аваас Их Эзэн биднийг биеийн болон сүнслэг байдлаар адислахаа амласан.

Бидний биеийн байдал сайн эрүүл энх байна хэмээн бидэнд амласан. Энэ сайн эрүүл мэндийн үр дүн болж бид “мөн гүйхэд мөн ядрах нь үгүй, мөн алхахад мөн цуцах нь үгүй” байх болно (С ба Г 89:20). Энэ бол агуу адислал. Харин Түүний бидэнд амласан сүнслэг адислалууд нь биеийн адислалаас илүү агуу юм.

Их Эзэн бидэнд “мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг, бүр нуугдмал сан хөмрөгүүдийг олж авах болно” гэж амалсан (С ба Г 89:19). Бид Ариун Сүнсний илчлэлтээр дамжуулан үнэний чухал ач холбогдолыг сурах болно. Ерөнхийлөгч Боид К.Пакер заахдаа: “Бие махбодь маань бидний сүнсний багаж зэмсэг юм. Энэ гайхамшигтай илчлэлт болох Мэргэн ухааны үг нь биднийг бие махбодио сүнслэг харилцаа холбоотой бие махбодийн торгомсог нарийн мэдрэмжүүдийг маань зогсонги болгож бүр магадгүй устгаж ч болох бохир заваанаас хэрхэн ангид байлгахыг хэлж өгсөн. Мэргэн ухааны үг нь хувийн илчлэлтийн гол түлхүүр мөн” (Conference Report, 1989 оны 10-р сар, 16; эсвэл 1989 оны 11-р сарын Ensign, сэтгүүл).

Их Эзэн мөн устгагч тэнгэр элч бидний дээгүүр өнгөрөн явах болно гэдгийг амласан. Ерөнхийлөгч Хебер Ж.Грант хэлэхдээ “Хэрэв бид амьдралын, эрүүл мэндийн, бие болон ухаан бодлын хүч тэнхээтэй байх адислалуудыг хүсч байвал, хэрэв бид эртний Израилын хүүхдүүдийн өдрүүдэд Түүний хийсний адил устгагч тэнгэр элч бидний дээгүүр өнгөрөн явахыг хүсч байвал Мэргэн ухааны үгийг дуулгавартай сахисан цагт Бурхан үргэлж бидэнтэй байж, бидний дээр адислалууд ирэх болно” (Teachings of Presidents of the Church: Хебер Ж.Грант [2002], 192).

  • Мэргэн ухааны үгийн мөнхийн ач холбогдлыг хүүхэд залуучууд ойлгож мэдэхэд бид хэрхэн тусалж чадах вэ?

  • Мэргэн ухааны үгийг сахихад хүндрэлтэй байгаа гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхдөдөө бид хэрхэн тусалж чадах вэ?

Нэмэлт судрууд

Хэвлэх