Ном, хичээлүүд
Оршил


Оршил

Суралцах удирдамж ба багшийн гарын авлага

Сайн мэдээний зарчмууд нь хувийн сургалтын удирдамж болон багшийн гарын авлагын зориулалтаар боловсруулагдсан. Та энэ номноос суралцахдаа Их Эзэний ариун сүнсийг эрэлхийлэх аваас Бурхан Эцэг, Есүс Христийн Цагаатгал, сайн мэдээний сэргээлтийн талаар гэрчлэлтэй болж, таны мэдлэг өсөн нэмэгдэнэ. Амьдралын талаарх асуултуудынхаа хариуг олж, өөрийн зорилгоо тодорхой болгож, өөртөө итгэх итгэлтэй, өөрт болон гэр бүлдээ тохиолдох саад бэрхшээлийг даван туулах чадвартай болно.

Сүм дээр болон гэрт заах удирдамж

Багш байх нь бусдыг хүчирхэгжүүлэх, тэднийг “ Бурханы сайн үгээр тэжээгдэхийг” (Моронай 6:4) харах олон боломжуудыг агуулсан агуу хариуцлага юм. Та дараах зарчмуудыг даган хэрэгжүүлснээр үр дүнтэй зааж чадна:

  • Зааж байгаа хүмүүсээ хайрла.

  • Ариун сүнстэйгээр заа.

  • Сургаалыг заа.

  • Хичээнгүй суралцахыг хүс.

Зааж байгаа хүмүүсээ хайрла

Зааж байгаа хүмүүстээ хайраа үзүүлснээр тэднийг Их Эзэний Ариун сүнсийг хүлээн авахад нь туслах болно. Тэд илүү суралцах хүсэлтэй болж, танд болон бусдад илүү нээлттэй болно. Зааж байгаа хүмүүстэйгээ илүү ойр дотно байж, бүгдэд нь анхаарал халамж тавьж байгаагаа харуул. Онцгой тусламж хэрэгтэй хүмүүсийн зовлон бэрхшээлд мэдрэмжтэй бай. Сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх талаар хүн бүхэн дуртай асуултаа тавьж чөлөөтэй харьцах тав тухтай орчныг бүрдүүл.

Хайр, нэгдмэл байдалтай байх аваас Их Эзэний Ариун сүнс бидэнтэй байх болно. Их Эзэн, “Би та нарт бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна” (Иохан 13:34) хэмээн хэлсэн байдаг.

Teaching, No Greater Call номны 31–39-р хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Ариун Сүнсээр заа

Таны заах хамгийн чухал зүйл бол Ариун Сүнсээр баталгаажсан, судрууд болон хожмын үеийн бошиглогчдоор дамжуулан илчлэгдсэн Христийн сургаал юм. Үүнийг үр дүнтэй болгохын тулд та Их Эзэний Ариун сүнсийг байлгах хэрэгтэй. “Уг Сүнс итгэлийн залбиралаар та нарт өгөгдөх болно,” “Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй” хэмээн Их Эзэн хэлсэн (С ба Г 42:14 мөн С ба Г 50:13–22 үз). Ариун сүнс жинхэнэ багш нь бөгөөд Их Эзэний Ариун Сүнс оршихуйц орчныг бүрдүүлэх нь чухал юм.

Teaching, No Greater Call номны 41–48-р хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Сургаалыг заа

Заахаасаа өмнө тухайн бүлгийг сайн судалж сургаалыг судалж ойлго. Мөн бүлгийн төгсгөлд өгөгдсөн нэмэлт судруудаас суралц. Бүлэгт зааж буй сургаал таны амьдралд нөлөөлж байсан тохиолдолд та агуу хүчтэйгээр, чин сэтгэлээсээ заах болно. Сүмийн сургаалыг хэзээ ч бүү гуйвуул. Зөвхөн Ариун сүнсээр чиглүүлэгдэн хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгс, судруудад тулгуурлан заа (С ба Г 42:12–14; 52:9).

Та энэ номыг ашиглан чуулга болон ангид багшлахаар дуудагдсан бол өөр ямар ч сонирхолтой материал бүү ашигла. Зөвхөн номын үгс болон судруудыг ашигла. Тохиромжтой гэж үзвэл хичээлээ баяжуулах үүднээс хувийн туршлагууд болон Сүмийн сэтгүүлээс ашигла.

Teaching, No Greater Call номны 50–59-р хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хичээнгүй суралцахыг урь

Сайн мэдээний зарчмуудыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг харж жишээ авахуйцаар заа. Бурхан, гэр бүл, хөршүүд болон өөрсдийнхөө талаарх бидний сэтгэгдэлд эдгээр зарчмууд хэрхэн нөлөөлж болох тухай ярилцахыг урамшуулан дэмж. Оролцогсдыг зарчмуудын дагуу амьдрахад нь дэмжин урамшуул.

Хичээлд аль болох олон хүнийг хамруул. Та тэднийг чангаар унших, асуултанд хариулах, туршлагаасаа хуваалцахыг урьснаар хичээлд идэвхтэй оролцуулж болох боловч тэднийг ичээн сандаргах гэх мэт эвгүй байдалд оруулахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа тохиодолд л хий. Та хичээлд бэлтгэх явцдаа оролцогсдод урьдчилан даалгавар өгч болно. Бусдын хэрэгцээ, шаардлагад мэдрэмтгий бай. Хичээлийн өмнө хүмүүстэй биечлэн уулзаж, тэдэнд даалгавар өгч болох эсэхийг асуу.

Teaching, No Greater Call номны 61–74-р хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Багш нарт туслах нэмэлт мэдээлэл

Энэ номын бүрд бүрт багш нарт зориулсан нэмэлт тайлбарууд байгаа. Эдгээр тайлбар нь зааж буй хүмүүсээ хайрлах, Ариун Сүнстэйгээр заах, сургаалыг заах мөн суралцагсдыг хичээнгүйгээр суралцахыг урих зэрэг санаануудыг агуулдаг.