Ном, хичээлүүд
Бүлэг 46: Эцсийн шүүлт


Бүлэг 46

Эцсийн шүүлт

Resurrected Christ with arms outstretched stands above a throng of people of all races and times, some prone, some standing. The people on the right side of Christ are in the attitude of worship. The people on the left side of Christ are in anguish. Scenes of ruin are in the foreground and background. The Washington D.C. temple is pictured in the upper left corner.

Бурханы шүүлтүүд

  • Эцсийн шүүлт ирэхийн өмнө зарим өөр ямар шүүлтүүд байх вэ? Эдгээр шүүлтүүд нэг нэгэнд хэрхэн хамааралдаг вэ?

Судруудад бид Бурханы өмнө зогсож, шүүгдэх талаар байн байн хэлдэг. Бид энэ чухал үйл явдалд илүүтэйгээр бэлтгэж болохын тулд шүүлт хэрхэн явагдах талаар ойлгох шаардлагатай.

Бид бүгдээрээ өөрсдийн үйлсийн дагуу шүүгдэх болно гэж судрууд бидэнд заадаг: “Үхсэн их бага хүмүүсийг сэнтийний өмнө хэвтэж байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амьдралын ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв” (Илчлэлт 20:12; мөн С ба Г 76:111; 1 Нифай 15:32; Aбрахам 3:25–28). Бид мөн “зүрх сэтгэлийнхээ хүслийн дагуу” шүүгдэх болно (С ба Г 137:9; мөн Aлмa 41:3).

Энд дэлхий дээр бид Бурханы хаант улсын дотор байх боломжуудыг хүлээн авахын тулд өөрсдийн зохистой байгаа эсэхээрээ шүүгддэг. Бид баптисм хүртэхдээ энэ ёслолыг хүлээн авах зохистой эсэхээрээ шүүгддэг. Сүмд үйлчлэхээр дуудагдахдаа эсвэл санваар ахих ярилцлаганд орохдоо эсвэл ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахдаа шүүгддэг.

Биднийг нас барахад сүнснүүд маань аз жаргалын эсвэл зовлонгийн байдалд очихоор хуваарилагдах болно гэж Алма заасан (Aлмa 40:11–15). Энэ бол шүүлт.

Бидний үгс, үйлдэл ба бодол санаа нь биднийг шүүхийн тулд буюу

  • Өөрийн бүх бодол санаа, үгс, үйлдлээрээ шүүгдэж байна гээд бодоод үз дээ.

Бошиглогч Алма “Учир нь бидний үгс биднийг буруутгах болно, тийм ээ, бүх үйлс маань биднийг буруутгах болно” хэмээн тунхагласан (Aлмa 12:14).

Их Эзэн хэлэхдээ: “Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө, мөн чи үгсээрээ яллагдана” гэв (Maтай 12:36–37).

Есүс Христэд итгэх итгэл Эцсийн Шүүлтэнд бэлтгэхэд маань тусалдаг. Түүний итгэлтэй шавь нар, өөрсдийн бүх нүглийн наманчлалаар дамжуулан бид нүглүүдийнхээ төлөө уучлагдаж, Бурхантай хамт амьдрахаар цэвэр ариун болж чадна. Бид нүглүүдээ наманчилж, цэвэр бус бодол ба үйлдэл бүрээ зогсоох аваас Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг өөрчилж, дахин нүгэл үйлдэх хүсэлгүй болгодог (Moзая 5:2). Дараа нь бид шүүгдэхдээ Бурханы оршихуйд ороход бэлэн болсон байх болно.

  • Өөрсдийн бодол, үгс, үйлдлээ хэрхэн сайжруулж болох талаар бод.

Бид бичиглэгдсэний дагуу шүүгдэх болно

  • Бид ямар бичээсийн дагуу шүүгдэх вэ? Хэн биднийг шүүх вэ?

Үхэгсэд дэлхий дээр бичиглэгдсэн бичээсийн дагуу шүүгдэх болно хэмээн Бошиглогч Иосеф Смит хэлсэн. Бид мөн тэнгэрт бичиглэсэн “амийн ном”-ын дагуу шүүгдэх болно (С ба Г 128:6–8).

Бүх хүмүүн Израилын Ариун Нэгэний шүүлтийн суудлын өмнө очиж, мөн тийнхүү Бурханы ариун шүүлтийн дагуу шүүгдэх ёстой (2 Нифай 9:15). Иоханы харсан үзэгдлийн дагуу Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номонд бичигдсэн зүйлсээр шүүгдэв (Илч. 20:12). Дэлхий дээр хадгалагдан бичигдсэн “номнууд” нь [бидний үйлсийг] харуулдаг. Амийн ном нь тэнгэрт хадгалагдсан бичээс юм.’ (С ба Г 128:7.)” (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 226–27).

Биднийг шүүхэд ашиглах бас нэгэн бичээс бий. Бид өөрсдөө амьдралынхаа бичээс нь юм гэж Төлөөлөгч Паул заасан (Ром 2:15). Бидний бие болон бодолд бидний хийсэн юм бүхэн бүрэн түүх болон хадгалагддаг. Ерөнхийлөгч Жон Тэйлор энэ үнэнийг: “[Хувь хүн] өөрийн түүхээ ярьж, өөрийнхөө эсрэг гэрчилжээ. Тэр бичээс бодлын самбар дээр нь өөрөөр нь бичиглэгдсэн. Тэр бичээс шүүгч болон суух Бурхан ба тэнгэрийн элчүүдийн өмнө тэр өдөр дэлгэгдэн худлаа хэлж чадахгүй болно (Deseret News, 1865 оны 3-р сарын 8, 179).

Төлөөлөгч Иохан “Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан” гэж заасан (Иохан 5:22). Хүү эргүүлэн Шүүлтэд бусдыг туслуулахаар дуудах болно. Түүний тохинуулалд Түүнтэй хамт байсан Арванхоёр Израилын арван хоёр овгийг шүүх болно (Maтай 19:28; Лук 22:30). Нифайн Арванхоёр шавь нар нифайчууд болон леменчүүдийг шүүх болно (1 Нифай 12:9–10; Moрмон 3:18–19).

Алдар Суугийн хаант улсад суудал өвлөн авах нь

  • Дэлхий дээрх амьдралын туршид байсан бидний итгэлтэй байдал мөнхийн амьдралд маань хэрхэн нөлөөлөх вэ?

Эцсийн Шүүлтээр бид бэлтгэсэнийхээ дагуу алдар суугийн хаант улсад байрыг өвлөх болно. Судруудад алдар суугийн селестиал хаант улс, террестиал хаант улс, телестиал хаант улс гэсэн гурван хаант улсын талаар заадаг (С ба Г 88:20–32).

Сургаал ба Гэрээ 76 дээр бидний мөнх бус амьдралдаа хэрхэн амьдрах арга замуудын талаар Их Эзэн тайлбарласан. Бидний сонголтууд бид аль хаант улсад орохыг тодорхойлдог гэж тэр тайлбарласан. Энэ илчлэлтээс Сүмийн гишүүд бид ч өөр өөр хаант улсыг өвлөх болно гэдгийг сурч авдаг. Учир нь тэдний Христэд дуулгавартай байх итгэл, зориг тэвчээр нь адил байх болно.

Дараах зүйлс бидний сонгож болох амьдралын төрлүүд бөгөөд бидний сонголтуудын бидэнд авчрах хаант улсууд юм.

Селестиал

“Тэд бол Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авсан, мөн түүний нэрэнд итгэсэн, баптисм хүртсэн, зарлигуудыг дагаж нүглүүдээсээ угаагдан, цэвэрлэгдэж болохын тулд мөн Ариун Сүнсийг хүлээн авсан тэдгээр хүмүүс болой.” Тэдгээр нь өөрсдийн итгэлээр дэлхийг даван ялсан тэд болой. Шударга хийгээд үнэнч тэд бүгдийн дээр Ариун сүнс адислалуудыг нь лацадсан билээ (С ба Г 76:51–53). Селестиал хаант улсын дээд зэрэглэлийг өвлөн авах, бурхад болох, тэдгээр нь ариун сүмд мөнхөд гэрлэсэн байх ёстой (С ба Г 131:1–4). Селестиал хаант улсыг өвлөн авах тэд бүгд Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христтэй үүрд хамт амьдрах болно (С ба Г 76:62).

Ариун сүмд бидний хийх ажлаар дамжуулан дэлхий дээр амьдарч байсан бүх хүн сайн мэдээний бүрэн байдлын адислалууд, авралын ёслолуудыг хүлээн авах адилхан боломжтой тиймээс тэд селестиал хаант улсын дээд зэрэглэлд байрыг өвлөн авч чадна.

Террестиал

Дэлхий дээр сайн мэдээг үгүйсгэсэн боловч дараа нь сүнсний дэлхийд хүлээн авсан тэд болой. Тэдгээр нь Есүс Христийн сайн мэдээнд хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн хүмүүс юм. Тэдгээр нь мөн Есүсийн сайн мэдээ ба гэрчлэлийг хүлээн авсан боловч дараа нь тууштай зоримог байгаагүй юм. Тэдэн дээр Есүс Христ айлчлах боловч Тэнгэрлэг Эцэг очихгүй (С ба Г 76:73–79).

Телестиал

Эдгээр хүмүүс дэлхий дээр ч сүнсний дэлхийд ч Есүсийн сайн мэдээ эсвэл гэрчлэлийг хүлээн аваагүй болой. Тэд нүглүүдийнхээ улмаас Мянган жилийг дуустал буюу дахин амилах хүртлээ, тамд зовох болно. “Тэд худал хэлэгчид, мэргэ төлөгчид, садарлагчид, мөн завхайрагчид, мөн худал хуурмагт дурладаг мөн тийн үйлддэг тэд юм. Эдгээр хүмүүс далайн эрэг дэх элс мэт, тэнгэрийн огторгуй дахь одод мэт тоо томшгүй олон болой. Ариун Сүнс тэдэн дээр зочлох боловч Эцэг ба Хүү тэдэн дээр зочлон очихгүй (С ба Г 76:81–88, 103–6, 109).

Гадаад харанхуй

Эдгээр нь Ариун Сүнсээр дамжуулан Есүсийн гэрчлэлтэй байсан ба Их Эзэний хүчийг мэдэж байсан ч Сатанд өөрсдийгөө удирдахыг зөвшөөрсөн болой. Тэд үнэнийг үгүйсгэж, Их Эзэний хүчийг эсэргүүцсэн. Тэд хүлээн авсаныхаа дараа Ариун Сүнсийг үгүйсгэсэн тул тэдэнд ямар ч уучлал байхгүй. Тэд алдар суугийн хаант улсыг авахгүй болно. Тэд мөнхийн харанхуй, зовлон, тарчлаанд Сатан болон түүний элчүүдтэй үүрд хамт амьдрах болно (С ба Г 76:28–35, 44–48).

  • Сургаал ба Гэрээ 76:50–53, 62–70-д хэлсний дагуу Есүсийн гэрчлэлд бат зоригтой, итгэлтэй байснаар дэлхийг даван ялсан тэдгээр хүмүүс ямар зан чанартай вэ?

Бид одоо Шүүлтэд бэлтгэх ёстой

  • Эцсийн Шүүлтэд бэлэн байхын тулд бид юу хийх ёстой вэ?

Бодит байдалд өдөр бүр л шүүлтийн өдөр байдаг. Бид селестиал, террестиал эсвэл теллистиал хуулийн дагуу ярьж, бодож, үйлддэг. Есүс Христэд итгэх бидний итгэл өдөр тутмын үйлдлүүдээр аль хаант улсыг өвлөх вэ гэдгээ харуулдаг.

Бидэнд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ бүрэн дүүрнээрээ байгаа. Сайн мэдээ бол селестиал хаант улсын хууль юм. Бидний өсөлтийн төлөөх санваарын бүх ёслолууд илчлэгдсэн байгаа. Бид усанд умбуулсан баптисм хүртэж, Христийн адил амьдрах гэрээг хийсэн. Хэрэв бид итгэлтэй байж хийсэн гэрээнүүдээ сахих аваас шүүлт маань ямар байхыг Их Эзэн бидэнд хэлсэн. Тэр бидэнд “Миний Эцэгээр ерөөдөгсөд өө, та нар наашир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай” гэх болно (Maтай 25:34).

Нэмэлт судрууд