Бүлэг 45
Мянган жил
Мянган жилийн үеэр дэлхий дээр байх хүмүүс
-
Мянган жилийн туршид хэн дэлхий дээр байх вэ?
Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр амар амгалан, хайр, баяр баяслаар дүүрэн мянган жил дэлхий дээр эхэлнэ. Энэ хугацааг Мянган жил гэж нэрлэдэг. Судрууд ба бошиглогчид Мянган жилд дэлхий дээр амьдрах нь ямар байхыг бидэнд ойлгоход тусалдаг.
Аврагчийн хоёр дахь ирэлтээр ёс бусчууд устгагдах учир, зөвхөн зөв шударга хүмүүс Мянган жилээс эхлэн дэлхий дээр амьдрах болно. Энэ нь ариун журамтай, үнэнч шударга амьдарсан хүмүүс болой. Тэдгээр хүмүүс террестиал эсвэл селестиал хаант улсыг өвлөн авах болно.
Мянган жилийн туршид мөнх бусчууд дэлхий дээр амьдарсаар байх болно. Тэд одоо бидэнд байгаа шиг үргэлжлүүлэн үр хүүхэд төрүүлсээр байх болно (С ба Г 45:58). Үхэшгүй мөнх байдалтай хүмүүс байн байн дэлхий дээр зочлох болно гэж Иосеф Смит хэлсэн. Тэдгээр амилуулагсад засгийн газар ба бусад ажлуудад туслах болно (Teachings of the Prophet Joseph Smith, Joseph Fielding Smith [1976], 268).
Хүмүүст чөлөөт сонголт үргэлжлүүлэн байсаар байх бөгөөд урт цаг хугацааны турш олон хүмүүс шашин шүтлэг, үзэл санаанаагаа чөлөөтэйгөөр үргэлжлүүлэх болно. Эцсийн эцэст хүн бүр Есүс Христ бол Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрөх болно.
Мянган жилийн туршид Есүс “дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах” болно (Итгэлийн тунхаг 1:10). Есүс “Гэгээнтнүүдийн дээр хаанчилж, доош бууж, удирдах” болно хэмээн Иосеф Смит тайлбарласан (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 258).
Сүмийн ажил Мянган жилийн туршид
-
Мянган жилийн туршид хийгдэх ажлуудын хоёр агуу нь юу вэ?
Мянган жилийн турш сүмийн гишүүдийн хувьд дараах хоёр агуу том ажил байх болно: ариун сүмийн ажил, номлолын ажил. Ариун Сүмийн ажил нь өргөмжлөлд шаардлагатай ёслолуудтай холбоотой. Эдгээр нь баптисм, толгой дээр гар тавилтаар хүртэх Ариун Сүнсний бэлэг болон хувийн хишиг хүртэх ариун сүмийн ёслолууд, ариун сүмийн гэрлэлт, гэр бүлээрээ хамтдаа холбогдох зэрэг юм.
Олон хүн эдгээр ёслолуудыг хүлээн авалгүйгээр нас барсан. Дэлхий дээрх хүмүүс уг ёслолуудыг тэдний төлөө гүйцэтгэх ёстой. Энэ ажил нь Их Эзэний ариун сүмүүдэд одоо хийгдэж эхлээд байгаа. Мянган жил эхлэхээс өмнө дуусгахад ихэдсэн олон ажил байна. Тиймээс энэ нь мянган жилдээ үргэлжлүүлэн хийгдсээр гүйцэлдэх болно. Амилуулагдсан тэдгээр нь нас барсан өвөг дээдсээ олоход гаргасан алдаануудаа засахад бидэнд туслах болно. Тэд мөн өөрсдийн бичээсийг бүрэн гүйцээхэд шаардлагатай мэдээллийг олоход бидэнд туслах болно (Joseph Fielding Smith , Авралын тухай сургаал, эмхэтгэл. Брюс Р. МкКонки, 3 дахь боть. [1954–56], 2:167, 251–52).
Мянган жилийн туршид тохиох бас нэгэн агуу ажил бол номлолын ажил юм. Сайн мэдээ бүх хүмүүст агуу хүчээр заагдах болно. Яваандаа сайн мэдээний эхний зарчмуудыг хүмүүст заах шаардлагагүй болно. Учир нь “тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно гэж Их Эзэн тунхаглаж байна” (Иеремиа 31:34).
-
Мянган жилийн ажилд бид одооноос хэрхэн бэлтгэх вэ?
Мянган жилд байх нөхцөл байдал
-
Мянган жилд байх амьдрал дэлхий дээрх одооогийн амьдралаас юугаараа ялгаатай байх вэ?
Бошиглогч Иосеф Смит Мянган жилийн туршид “дэлхий шинэчлэгдэж мөн диваажингийн алдар суугаа хүлээн авах болно” гэж заасан (Итгэлийн тунхаг 1:10).
Сатан тусгаарлагдсан байна
Мянган жилийн туршид Сатан тусгаарлагдсан байх болно. Энэ нь тэр үед амьдарч байх тэдгээр хүмүүсийг тэр уруу татах ямар ч хүчгүй байх болно гэсэн үг (С ба Г 101:28). “Хүүхдүүд нүгэлгүйгээр авралд өсөн өндийх болно” (С ба Г 45:58). “Мөн түүний хүмүүсийн [Их Эзэний] зөв шударгын улмаас, Сатан хүчгүй байна; иймийн тул, тэр олон жилийн хугацаанд чөлөөлөгдөж чадахгүй; учир нь тэр хүмүүсийн зүрхийг давах хүчгүй байна; учир нь тэд зөв шударгад оршиж, мөн Израилын Ариун нэгэн хаанчлах бөлгөө” (1 Нифай 22:26).
Дэлхий дээрх амар амгалан
Мянган жилийн хугацаанд дайн дажин байхгүй байна. Хүмүүс хамтдаа амар амгалан, зохицол нэгдмэл байдалд амьдрах болно. Дайнд хэрэглэгдэж байсан зүйлс хэрэгцээт зорилгын юмс болон ашиглагдах болно. “Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй” (Исаиа 2:4; мөн Исаиа 11:6–7; С ба Г 101:26).
Зөв шударга засаглал
Ерөнхийлөгч Жон Тэйлор заахдаа: “Их Эзэн бүх дэлхий дээрх хаан байж, бүх хүн төрөлхтөн нэг бүрчлэн түүний хэмжээлшгүй эрх мэдэл дор, үндэстэн бүр тэнгэрийн дор түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, түүний тусгал дор бөхийх болно. Түүнд зөв шударгаар үйлчлэх хүмүүс Бурхантай болон Есүстэй холбоотой байж, тэнгэрийн элчүүдээр дэмжигдэн өнгөрсөн, одоо, ирээдүйг мэдэх болно; түүний хуулиудад бүрэн дуулгавартай байгаагүй, түүний гэрээнүүдэд бүрэн сургагдаагүй бусад хүмүүс ч түүний засаглалд бүрэн дуулгавартай байх болно. Тиймээс дэлхий дээр Бурханы хаанчлал байх болно. Хууль ёсоор түүний зөв болох хуулиудыг Тэр тулган, дэлхийн үндэстнүүдийг дуулгавартай байхыг тушаах болно” (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 225).
Үхэл гэж үгүй
Мянган жилийн хугацаанд бидний мэдэх үхэл гэж үгүй болно. Өндөр насалсан хүмүүс үхэхгүй мөн оршуулагдахгүй. Түүний оронд тэд өөрсдийн мөнх бус байдлаасаа мөнх байдалд “нүд ирмэхийн зуурт” шилжсэн байх болно (С ба Г 63:51; 101:29–31).
Бүх зүйлс илчлэгдэнэ
Зарим үнэнүүд бидэнд хараахан илчлэгдээгүй байгаа билээ. Мянган жилийн хугацаанд бүх зүйлс илчлэгдсэн байх болно. Их Эзэн “бибээр ирэх тэр өдөр бүх зүйлийг илчлэх болно. Улиран өнгөрсөн зүйлүүд мөн хүмүүний мэддэггүй байсан нуугдмал зүйлүүд үүгээр энэ нь хийгдсэн дэлхийн зүйлүүдийг, мөн үүний зорилго хийгээд төгсгөлийг нь буюу. Хамгийн их үнэт зүйлүүд, дээр байдаг зүйлүүд, мөн дор байдаг зүйлүүд, дэлхийн дотор, мөн дэлхий дээр байдаг, мөн тэнгэрт байдаг зүйлүүдийг буюу” гэж хэлсэн (С ба Г 101:32–34).
Мянган жилийн бусад үйл ажиллагаанууд
Бүх зүйлс зөвхөн зөв шударгад хийгдсэн байхаас бусдаар бол олон замаараа амьдрал одоо байгаа шиг байх болно. Хүмүүс идэж, ууж, хувцас өмсөх болно (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 333). Хүмүүс тариа тариалж, ургацаа хурааж, байшин сууц барихаа үргэлжлүүлэн хийх болно (Исаиа 65:21).
-
Мянган жилийн туршид байх нөхцөл байдлыг та нар хэрхэн төсөөлж, бодож байна вэ?
Мянган жилийн дараах төгсгөлийн нэгэн тулаан
-
Дэлхийн төгсгөлийн хувь заяа ямар байх вэ?
Мянган жилийн төгсгөлд Сатан богино хугацаанд чөлөөлөгдөх болно. Зарим хүмүүс Тэнгэрлэг Эцэгээсээ эргэх болно. Сатан өөрийн армийг цуглуулж, Михаил (Адам) тэнгэрийн түмнийг хамтад нь цуглуулах болно. Энэ агуу тулаанд Сатан ба түүний дагалдагчид мөнхөд хөөгдөн арилах болно. Дэлхий селестиал хаант улс болон өөрчлөгдөх болно (С ба Г 29:22–29; 88:17–20, 110–15).
Нэмэлт судрууд
-
Зехариа 14:4–9; 1 Нифай 22:24–25 (Есүс дэлхий дээр хаанчилна)
-
Даниел 7:27 (Гэгээнтнүүдэд хаант улс өгөгдөх болно)
-
С ба Г 88:87–110 (Мянган жилд байх нөхцөл)
-
Илчлэлт 20:1–3; 1 Нифай 22:26 (Сатан тусгаарлагдах болно)
-
С ба Г 101:22–31 (дайсагнал зогсож; үхэлгүй; Сатан уруу татах хүчгүй болно)
-
Исаиа 11:1–9 (чоно ба хурга хамт зэрэгцэн орших болно)
-
С ба Г 43:31; Илчлэлт 20:7–10 (Сатан хэсэг зуур суллагдана)