Бүлэг 9
Бурханы бошиглогчид
Бурханы бошиглогчид бол дэлхий дээрх Түүнийтөлөөлөгчид мөн
-
Бошиглогчдод ямар хүч, бэлгүүд байдаг вэ?
“Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй” (Aмос 3:7).
Олон хүн Бурханы хүслээс гадуур харанхуйд амьдардаг. Тэд тэнгэр тэдний хувьд хаалттай, дэлхийн аюулыг ганцаар туулах хэрэгтэй гэж итгэдэг. Хожмын үеийн Гэгээнтнүүд ямар азтай хүмүүс вэ! Түүний бошиглогчоор дамжуулан Сүмтэй маань Бурхан харьцдаг гэдгийг бид мэддэг. Чин сэтгэлийн талархалтайгаар бүх Гэгээнтнүүд “Энэ үед биднийг удирдан залах Бошиглогч илгээсэнд баярлалаа” (Сүмийн дуулал, 36-р дуу) хэмээн дуулдаг.
Бошиглогч гэдэг нь дэлхий дээр Түүний төлөөлөгч байхаар Бурханаар дуудагдсан хүн юм. Бурханыг төлөөлөн бошиглогч ярихад энэ нь яг л Бурхан ярьж байгаа мэт л байдаг (С ба Г 1:38). Бошиглогч мөн Христийн онцгой гэрчлэгч Түүний бурханлаг Бошиглогч үнэнийг зааж, Бурханы үгийг дамжуулдаг. Тэр зөв шударга бус нэгнийг наманчлалд ирэхийг дууддаг. Тэр бидний тусын тулд өгөгдөх Их Эзэний илчлэлт, зөвлөмжийг хүлээн авдаг. Дэлхийд сэрэмжлүүлэхийн тулд Тэр ирээдүйг харж, ирэх зүйлсийг урьдчилан хэлдэг.
Тэр амьдралын ямар ч төвшнөөс ирж болно. Тэр залуу эсвэл өндөр настай, өндөр боловсролтой эсвэл боловсролгүй байж болно. Тэр малчин, хуульч эсвэл багш байж болно. Эртний бошиглогчид дан урт нөмрөг нөмрөөд, өөрсдийн юмаа бариад алхаж байсан. Орчин үеийн бошиглогчид костюм өмсөөд, цүнх бариад алхаж байна. Тэгээд энэ бүгд нь үнэн бошиглогчийг тодорхойлох зүйлс үү? Үнэн бошиглогч нь үргэлж Бурханаас сонгогдсон байх бөгөөд санваарын зохистой эрх мэдлээр дуудагддаг (Итгэлийн Тунхаг 1:5).
Хожмын үеийн Гэгээнтнүүд Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчдийг бошиглогчид хэмээн баталдаг. Гэхдээ бид “Сүмийн бошиглогч” гэж ярьдаг. Тэр бол дээд санваартны Ерөнхийлөгч ба бид түүнийг Сүмийн Ерөнхийлөгч гэдэг.
Хүн төрөлхтөнийг удирдуулахаар өнгөрсөн он жилүүдийн турш Бурхан Өөрийн бошиглогчдыг дуудаж байв.
-
Өнгөрсөн үед Бурханы хүүхдүүдийг ямар замаар бошиглогчид удирдаж байсан бэ?
Адамын өдрөөс эхлэн дэлхий дээр бошиглогчид байсан. Эдгээр агуу хүмүүсийн үлгэр жишээ бидний сэтгэлийг догдлуулж, өдөөн урамшуулдаг. Хуучин Гэрээний бошиглогч Мосе мянга мянган хүмүүсийг удирдан Египетийн боолчлолоос гаргаж, амлагдсан нутагт авчирсан. Тэр Хуучин Гэрээний эхний таван бүлгийг бичсэн бөгөөд Арван хуулийг мөнхжүүлсэн. Мормоны Номын бошиглогч Нифай Христийн төрөлтөөс 600 жилийн өмнө Иерусалимаас Америк тив хүртэлх аяныг хийсэн. Энэ агуу удирдагч, газар нутгийг эзэмшигч Мормоны Номон дээр олон чухал бичээсийг бидэнд өгсөн. Усаар батлагч Иохан дэлхийг Их Эзэн Есүс Христийн ирэлтэнд бэлтгэхээр сонгогдсон байсан. Хожмын үеийн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн Сүмийг дахин сэргээсэн. Залуу насандаа Иосеф Смит мөн Мормоны Номыг орчуулсан.
-
Бошиглогчдын амьдрал, сургаалаас юу суралцсан бэ?
Өнөөдөр дэлхий дээр бид амьд бошиглогчтой.
-
Өнөөдөр бидэнд яагаад амьд бошиглогч хэрэгтэй вэ?
Бидэнд өнөөдөр дэлхий дээр амьд бошиглогч байгаа. Энэ бошиглогч бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч юм. Тэр бүхэл Сүмийн төлөө илчлэлтийг авах эрхтэй. Тэр “хаант улсын түлхүүрүүдийг” атгадаг. Энэ нь санваарын ёслолуудыг захиран удирдахыг оролцуулан Сүмийг ба дэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдах эрхтэй гэсэн үг (Maтай 16:19). Сонгогдсон бошиглогч ба Ерөнхийлөгчөөр бусад ямар ч хүн Сүмийн бүх гишүүдийн өмнөөс Бурханы тааллыг хүлээн авч чадахгүй. Их Эзэн “Тэнд хэзээ ч өөрөөр бус, харин дэлхий дээр тэр нэгэн, энэ хүч хийгээд энэ санваарын түлхүүрүүд олгосон хүн тухайн цаг үед зөвхөн ганцхан л байдаг” (С ба Г 132:7). Сүмийн Ерөнхийлөгч нь Тэргүүн Зөвлөлд түүнд туслах хоёр зөвлөх, мөн бошиглогчид, үзмэрчид, илчлэгчид болох Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд байдаг.
Бид бошиглогчид хий хэмээн хэлсэн зүйлсийг хийх ёстой. Ерөнхийлөгч Вилфорд Вүүдраф бошиглогч Сүмийг төөрөлдүүлэн гуйвуулж удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй:
“Их Эзэн надад эсвэл Сүмийн Ерөнхийлөгч байхаар дуудагдсан бусад хэнд ч та нарыг төөрөлдүүлэн гуйвуулахаар удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм зүйл хэзээ ч тохиолдохгүй. Энэ нь Бурханы бодолд ч байхгүй. Хэрэв би тэгэхийг завдах аваас Их Эзэн намайг энэ байрнаас зайлуулах болно” (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 199).
-
Ямар замаар амьд бошиглогч сүмд нөлөөлдөг вэ?
Бид Их Эзэний бошиглогчийг дэмжин батлах ёстой.
-
Бид бошиглогчийг дагаж, дэмжихийн тул юу хийж чадах вэ?
Олон хүн өнгөрсөн үеийн бошиглогчдод итгэхэд амар гэж үздэг. Гэхдээ амьд бошиглогчид итгэж дагах нь илүү гайхамшигтай. Бид Сүмийн Ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн гараа өргөн баталдаг.
Бид бошиглогчийг хэрхэн дэмжин баталж чадах вэ? Бид түүний төлөө залбирах ёстой. Түүний ачаа нь хүнд бөгөөд түүнд Гэгээнтнүүдийн залбирлын хүч хэрэгтэй.
Бид түүний үгсийг суралцах ёстой. Бид түүний ерөнхий чуулганууд хэлэх сургаалыг сонсож чадна. Бид мөн Ensign эсвэл Лиахона дээрээс түүний эдгээр ерөнхий чуулганы яриаг болон түүний өгсөн бусад захиасуудыг уншиж чадна.
Бид түүний өдөөн урамшуулах сургаалуудыг бүрнээр нь дагах ёстой. Бид дагахад хүндрэлтэй юм уу өөрт таалагдахгүй байгааг нь орхих, зарим сургаалыг дагах зэргээр түүний сургаалд сонголт хийх ёсгүй. Их Эзэн Түүний бошиглогчдын өдөөн урамшуулах сураалуудыг дага хэмээн бидэнд тушаасан.
“Та нарт түүний [бошиглогчийн] өгөх түүний үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун, учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр
бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой” (С ба Г 21:4–5).
Их Эзэн Сүмийн Ерөнхийлөгч төөрөлдүүлэн гуйвуулахаар удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.
-
Саяхан Сүмийн Ерөнхийлөгч юу зааж эсвэл юуг илүү тодотгосон бэ?
Бишиглогчийг дуулгавартайгаар дагаснаар агуу адислалууд ирдэг
Хэрэв бид дуулгавартай байх аваас Их Эзэн бидэнд “Тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” хэмээн амласан (С ба Г 21:6). Бошиглогчийн заавраар бид бүгдийг хийснээр адислалууд тэнгэрээс цутгах болно.
Үнэн Сүм болон зогсохын тулд “та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь” (Ефес 2:20) байх ёстой. Энэ ороо бусгиа дэлхийд Их Эзэн Өөрийн тааллыг илчлэх бошиглогчтой бид адислагдсан хүмүүс.
-
Бошиглогчийн зөвлөсөнд дуулгавартай байхад танд ямар байсан бэ?
Нэмэлт судрууд
-
Тоолол 12:6 (Бурхан бошиглогчоор дамжуулан ярьдаг)
-
1 Самуел 9:9 (бошиглогч бол үзмэрч)
-
Aмос 3:7 (Бурхан Өөрийн нууцуудыг бошиглогчид илчилдэг)
-
Moзая 8:16–18 (үзмэрч өнгөрсөн ба ирээдүйн зүйлсийг мэддэг)
-
Лук 1:70 (Бурхан бошиглогчоор дамжуулан ярьдаг)
-
С ба Г 45:10, 15 (Бурхан өнөөдөр яг эрт үед ярьсан шиг ярьж байна)
-
1 Нифай 22:2 (Сүнслэг зүйлсээр дамжуулан бошиглогчийг таньж болно)
-
С ба Г 68:3–5 (Их Эзэний үйлчлэгчид Ариун Сүнсээр хөтлөгдөн ярих үед энэ нь Их Эзэний бодол санаа, хүсэл, дуу мэт байдаг)
-
С ба Г 107:65–67, 91–92 (Сүмийн Ерөнхийлөгчийн үүргүүд)
-
С ба Г 43:1–7 (зөвхөн бошиглогч Сүмийн төлөө илчлэлтийг хүлээн авах эрх мэдэлтэй)