Бүлэг 42
Израилын овгийг нэгтгэх нь
Израилын овог нь Бурханы гэрээт хүмүүс
-
Дэлхийн үндэстэнгүүдийн төлөө Бурханы гэрээт хүмүүс ямар үүрэг хариуцлагыг хүлээдэг вэ?
Иаков Христийг ирэхээс олон зуун жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм. Иаков итгэлтэй байсан тул Их Эзэн түүнд “Бурхантай хамт ялсан нэгэн” эсвэл “Бурханыг ялуулсан” гэсэн утгатай Израил хэмээх онцгой нэрийг өгсөн (Судруудын удирдамж, “Израил,” 98). Иаков арван хоёр хүүтэй байв. Тэдгээр хөвгүүд болон тэдний гэр бүлүүд Израилын арван хоёр овог буюу Израилчууд хэмээгдэх болсон (Эхлэл 49:28).
Иаков Абрахамын ач хүү байсан. Их Эзэн Абрахамтай хийсэн мөнхийн гэрээгээ Исаак, Иаков ба түүний хөвгүүдтэй шинэчлэн хийсэн (энэ номны 15-р бүлэг; мөн энэ бүлэг Иаков өөрийн хөвгүүдийг адислаж буйг дүрсэлсэн зургийг үз. Түүний зарлигуудад дуулгавартай байх аваас Түүний гэрээт хүмүүс байхыг Израилчуудад Бурхан амласан (Дэд хууль 28:9–10). Тэд сайн мэдээ хийгээд санваарыг дэлхийн бүх үндэстнүүдэд аваачих адислал байх болно (Aбрахам 2:9–11). Тиймийн тул тэд Их Эзэнтэй хийсэн гэрээгээ сахиж, Тэр ч тэдэнтэй хийсэн гэрээгээ сахих болно.
Израилын овог тараагдсан
Их Эзэний бошиглогчид Израилын овгийхонд хэрэв тэд ёс бус болвоос юу тохиолдохыг олон дахин анхааруулсан. Мосе “Эзэн чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно” хэмээн бошиглосон (Дэд хууль 28:64).
Энэ анхааруулгыг үл хайхран Израилчууд Бурханы зарлигуудыг байнга зөрчсөөр байсан. Тэд өөр хоорондоо байлдаж, хоёр хаант улс болон хуваагдсан: Израилын хаант улс хэмээн нэрлэгдэх, Хойд Хаант улс ба Еврейн хаант улс хэмээн нэрлэгдэх, Өмнөд Хаант улс Израилын арван хоёр овгийн арав нь Хойд хаант улсад амьдарч байв. Тэд дайнд ялагдаж, дайснууддаа олзлогдож, боолчлогдсон. Хожим нь тэдний зарим нь хойд нутаг уруу зугтаж, дэлхийд тархан төөрөлдсөн.
Өмнөд хаант улс, Хойд Хаант улсыг булаан эзэлснээс 100 гаруй жилийн дараа ялагдсан. Нийслэл хот Иерасулим МЭӨ 586 онд устгагдан, Израилын хоёр овгоос үлдсэн олон гишүүн боолчлогдов. Хожим нь хоёр овгийн зарим гишүүд буцан ирж, Иерасулимыг дахин байгуулсан. Иерасулимыг устгагдахаас өмнөхөн Израилын овгийн гишүүд байсан Лихай ба түүний гэр бүл хотыг орхин, Америкт суурьшсан.
Христийн үеэс хойш Иерасулим дахин устсан ба энэ удаа Ромын цэргүүд устгажээ. Иудейчүүд бараг дэлхий даяар бутран тархсан. Өнөөдөр Израилчуудыг дэлхийн улс орон бүрээс олж болно. Эдгээр хүмүүс өөрсдийгөө эртний Израилын овгийн үр удам гэдгээ мэддэггүй.
-
Түүний гэрээт хүмүүс дэлхийд тархсан байх нь Бурханы хүүхдүүдэд ямар тустай байсан бэ?
Израилын овог цугларах ёстой
-
Их Эзэн яагаад Өөрийн хүмүүсийг цугларахыг хүссэн бэ?
-
Израилын овог хэрхэн цугларах вэ?
Их Эзэн Түүний гэрээт хүмүүс нэгэн өдөр цугларсан байхыг: “Би Өөрөө хонин сүргийнхээ үлдэгсдийг өөрийн хөөн зайлуулсан нутгаас цуглуулна” гэж амласан (Иеремиа 23:3).
Бурхан хүүхдүүдээ номлолын ажлаар дамжуулан цуглуулдаг. Хүмүүс Есүс Христийн талаар мэдлэгтэй болж, авралын ёслолуудыг хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг сахиснаар тэд “гэрээт хүүхдүүд” болдог (3 Нифай 20:26). Тэр Өөрийн хүүхдүүдийг цуглуулах чухал шалтгаан бий. Тэд сайн мэдээний сургаалуудыг суралцаж, өөрсдийгөө Аврагчийг ирэхэд бэлтгэж болохын тул Тэр тэднийг цуглуулдаг. Тэд нандин ёслолуудыг хүлээн авах боломжгүйгээр нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ёслолыг гүйцэтгэх, ариун сүмүүдийг барьж болохын тулд Тэр тэднийг цуглуулдаг. Тэд бие биеэ хүчирхэгжүүлж, сайн мэдээнд нэгдэн, дэлхийн буруу нөлөөллөөс хамгаалалтыг олж болохын тул Тэр тэднийг цуглуулдаг. Тэд бусадтай сайн мэдээг хуваалцахад өөрсдийгөө бэлтгэж болохын тулд Тэрээр мөн тэднийг цуглуулдаг.
Израилын овгийг цуглуулах ажлыг удирдах хүч ба эрх мэдэл Иосеф Смитэд 1836 онд Көртландын Ариун Сүмд үзэгдсэн бошиглогч Мосегоор өгөгдсөн (С ба Г 110:11). Тэр цагаас эхлэн бошиглогч бүр Израилын овгийг цуглуулах түлхүүрүүдийг атгаж, энэ цугларалт Сүмийн ажлын чухал нэг хэсэг болсон. Өнөө үед сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авч, Абрахам, Исаак, Иаковын Бурханд үйлчилснээр Түүний гэрээт хүмүүс цугларсаар байна (Дэд хууль 30:1–5).
Израилчууд эхлээд сүнслэг байдлаараа дараа нь бие махбодиор цугларах болно. Тэд Есүс Христийн Хожмын Үеийн гэгээнтнүүдийн Сүмд нэгдэж, нандин гэрээнүүдийг хийж, сахиснаар цугларч байгаа юм. Энэ сүнслэг цугларалт Бошиглогч Иосеф Смитийн үеэс эхэлсэн ба өнөөдөр дэлхий дахинд үргэлжилсээр байна. Сүмийн хөрвүүлэгсэд нь цусан байна уу өргөмөл байна уу хамаагүй Израилчууд билээ. Тэд Абрахам ба Иаковын гэр бүлд харъяалагддаг (Aбрахам 2:9–11; Галат 3:26–29).
Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит хэлэхдээ: “Сүмд олон янзын үндэстэн ястан байдаг. Тэдний дээр Их Эзэний Сүнс буусан тул тэд цугларалтын сүнсийг хүлээн авч, сайн мэдээг эрэлхийлэхийн тулд бүхнийг орхидог” гэсэн (Doctrines of Salvation, эмхэтгэлBruce R. McConkie , 3-р боть . [1954–56], 3:256; налуу бичилт нь эх хувь).
Израилын бие махбодийн цугларалт гэдэг нь гэрээт хүмүүс “тэд өөрсдийн өвлөж авсан нутгууд болох гэртээ цуглуулагдах болно, мөн бүх амлалтын нутгууддаа төвхнүүлэгдэх тэр цагт буюу” (2 Нифай 9:2). Ефраим ба Манассе нарын овгууд Америкт цугларах болно. Еврейн овог Иерасулим хот болон түүний ойролцоох газруудад эргэн очих болно. Алдагдсан арван овгийнхон Ефраимын овгоос тэдний амлагдсан адислалуудыг хүлээн авах болно (С ба Г 133:26–34).
Сүм анх байгуулагдахад Гэгээнтнүүд Огайд цугларахаар зааварлагдсан. Дараа нь Миссури тэгээд Солт Лейкийн Хөндийд цугласан. Гэсэн ч өнөө үеийн бошиглогчид сүмийн гишүүд өөрсдийн нутгуудад Бурханы хаант улсыг байгуулах болно хэмээн заасан. Ахлагч Рассел М.Нелсон хэлэхдээ: “Христэд ирэх сонголт нь хаана амьдардагаас хамаарахгүй, харин энэ нь хувь хүний амлалтын асуудал юм. Хүмүүс өөрсдийн амьдарч буй орон нутгийг орхилгүй “Их Эзэн Бурханыхаа мэдлэгт тэд авчрагдах болно” [3 Нифай 20:13] Эртний сүмийн гишүүдийн хувьд хөрвүүлэгдэх нь ихэнхдээ цагаачлах шаардлага гардаг байсан. Гэвч одоо цугларалт нь үндэстэн бүрийн нутагт явагдаж байна. Бразилийн Гэгээнтнүүдийн цугларах газар нь Бразил, Нигерийн Гэгээнтнүүдийн цугларах газар Нигер, Солонгосын гэгээнтнүүдийн цугларах газар Солонгос гэх мэтчилэн. Сион нь “зүрх сэтгэлдээ цэвэр.’ [С ба Г 97:21.Сион нь зөв шударга Гэгээнтнүүд байгаа газар мөн” (Ерөнхий Чуулган, 2006 оны 10-р сар, 85; эсвэл Ensign, 2006 оны 11-р сар, 81).
Израилын бие махбодийн бодит цугларалт нь Аврагчийн хоёр дахь ирэлт, Мянган жилд амьдрахаас нааш гүйцэлдэхгүй (Иосеф Смит—Maтай 1:37). Дараа нь Их Эзэний амлалт бүрэн гүйцэлдэх болно:
“Эзэн тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, ‘Израилын хөвгүүдийг Египет нутгаас гаргасан Эзэний амьд буйгаар тангараглая’ гэж хэлэгдэхгүй;
“Харин ‘Израилын хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөж зайлуулж аваачсан бүх орнуудаас авчирсан Эзэний амьд буйгаар тангараглая’ гэж хэлдэг өдрүүд ирж байна. Учир нь Би тэдний эцэг өвгөдөд өгсөн тэдний өөрсдийн нутагт тэднийг авчрах болно” (Иеремиа 16:14–15).
-
Та бүхэн хэрхэн Их Эзэний гэрээт хүмүүс болж сүнслэгээр цугларсан бэ?
-
Та хэрхэн бусдыг цуглуулах ажилд оролцсон бэ?
Нэмэлт судрууд
-
Эхлэл 17:1–8 (Бурханы Абрахамтай хийсэн гэрээ)
-
Ром 9:4–8; Галат 3:29 (Есүс Христ ба Түүний үгсийг дагадаг тэдгээр хүмүүс гэрээний хүүхдүүд)
-
2 Нифай 30:2; Moзая 5:10–11 (намаанчилдаг, бошиглогчдыг дагадаг, Есүс Христэд итгэдэг тэдгээр хүмүүс Их Эзэний гэрээт хүмүүс болдог)
-
2 Хаадын дэд 17 (Хойд Хаант улс боолчлолд авчрагдав)
-
2 Шастирын дэд 36:11–20 (Өмнөд Хаант улс боолчлолд аваачигдав)
-
Иаков 1:1 (арван хоёр овог гадаадад тараагдав)
-
1 Нифай 10:12–13 (Нифайчуудын цагаачлал нүүдэл бутралтын нэг хэсэг байсан)
-
Иеремиа 3:14–18 (хотоос нэг, гэр бүлээс хоёр)
-
Езекиел 20:33–36 (Израил бүх улс орноос цугларагдах болно)
-
3 Нифай 20:29–46 (Иудейчүүд Иерасулимд цугларах болно)
-
1 Нифай 15:13–18; 3 Нифай 21:26–29 (цугларалт Сэргээгдсэн сайн мэдээний хамт эхэлсэн)
-
С ба Г 38:31–33 (Их Эзэний гэрээт хүмүүс аврагдах болно)
-
Исаиа 11:11–13 (Их Эзэн Өөрийн хүмүүсийг сэргээх болно)
-
Илчлэлт 18:4–8 (цугларалтын дуу хоолой тунхаглагдах болно)
-
С ба Г 133:6–15 (Харийнхан Сион уруу, Еврейчүүд Иерасулим уруу)