Арванхоёрдугаар сар: Хожмын өдрүүдэд Бурханы хаант улсыг байгуулах нь
“Бурханы хаант улс урагшилж, тэнгэрийн хаант улс ирэх болтугай” (С ба Г 65:6)
Ангийн тань өсвөр үеийнхэн Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслахын тулд энэ онцгой цаг үед дэлхий рүү илгээгдсэн билээ. Бурханы хаант улсыг байгуулж, Түүний сайн мэдээг хуваалцахдаа ашиглаасай хэмээн Их Эзэний хүсдэг онцгой бэлэг болон авьяас чадварууд тэдэнд бий. Энэ бүлгийн хичээлүүд нь тэднийг Сүм болон Бурханы хаант улсад удирдагч болон багш нар болохоор бэлтгэх үед эдгээр авьяас чадвараа хөгжүүлэхэд нь тэдэнд туслах болно.
![](https://www.lds.org/youth/bc/youth/content/images/building-the-kingdom-yw-1.jpg)
Энэ сард сонгох хичээлийн тоймууд:
-
Христийн мэндэлсний баяр: Би Есүс Христ бол Бурханы Хүү хэмээх гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох вэ?
-
Бусадтай сайн мэдээг хуваалцах ямар үр дүнтэй арга замууд байдаг вэ?
-
Хоёр дах ирэлтийн талаар заахад ашиглагддаг тэмдгүүдийг би хэрхэн ойлгох вэ?
-
Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд надад туслах ямар зүйлсийг би судруудаас сурч чадах вэ?