Урвалт ба сэргээлтийн тухай би бусдад хэрхэн тайлбарлах вэ?
Бидний олонхид маань сайн мэдээний үнэнийг бусадтай хуваалцах боломж тохиодог. Урвалт ба сэргээлт нь сэргээгдсэн сайн мэдээний амин чухал зарчим учраас эдгээр үнэнийг бусдад хэрхэн тайлбарлахаа мэддэг байх нь маш чухал байдаг. Бид хүмүүсийг гомдоох зүйл хэлж болохгүй ч сайн мэдээний сэргээлтийн онцлогийг илэрхийлэн гэрчлэх ёстой.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалуудыг залбирч уншаарай. Урвалт ба сэргээлтийн тухай бусдад тайлбарлаж сурахад нь тэдэнд юу туслах вэ?
Aмос 8:11–12; Үйлс 3:20–21; 2 Тесалоник 2:1–3 (Урвалт ба сэргээлтийн тухай зөгнөн хэлсэн байдаг)
Eфес 2:20 (Сүм нь бошиглогч ба төлөөлөгчийн суурин дээр баригдсан юм)
Рассэл М.Нэлсон “Давалгаанд нэгдэгтүн” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 45-48
Даллин Х.Өүкс “Цорын ганц үнэн болон Амьд Сүм” New Era 2011 оны 8-р сар, 3–5
“Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц“ Миний сайн мэдээг номло (2004) 225-226
”Их урвалт“, “Есүс Христийн Сайн Мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн нь” Миний сайн мэдээг номло (2004) 36-40
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеиийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:
-
Сүм болон тэдний итгэлийн талаар хүмүүс өөрсдөөс нь асууж байсан асуултуудаас хуваалцахыг урь. Тэд эдгээр асуултад хэрхэн хариулсан бэ?
-
Өсвөр үеийнхнээс урвалт ба сэргээлтийн тухай сурсан туршлагаасаа хуваалцахад урь. Тэдэнд заасан хүн сэргээгдсэн сайн мэдээний эдгээр үнэнийг тэдэнд ойлгуулахын тулд юу хийсэн бэ?
Хамтдаа суралц
Дараах бүх үйл ажиллагаа нь урвалт ба сэргээлтийн талаар бусадтай хэрхэн ярилцахыг сурахад нь өсвөр үеийнхэнд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Өсвөр үеийнхнээс Их урвалт ба сэргээлт болох болно хэмээн зөгнөн хэлсэн судруудаас хуваалцахыг хүс. Тэдэнд тусламж хэрэгтэй бол Сэдэвчилсэн удирдамж эсвэл энэхүү тоймд жагсаасан судруудыг санал болго. Эдгээр судар болон бусад материалыг ашиглан нэг нэгэндээ урвалт ба сэргээлтийн тухай тайлбарлан дадлага хийлгэ.
-
Ахлагч Даллин Х.Өүксийн “Цорын ганц Үнэн болон Амьд Сүм” хэлсэн үгийн эхний зургаан догол мөрийг хамтдаа унш. Бид бусдыг гомдоолгүйгээр цорын ганц үнэн сүмийг хэрхэн гэрчилж болох вэ? гэж өсвөр үеийнхнээс асуу. Уг хэлсэн үгийн үлдсэн хэсгийг тэдэнд хувиарлан өгч уншуулаад, бусдын итгэлд хүндэтгэлтэй хандаж бас сэргээгдсэн сайн мэдээний хүчирхэг гэрчлэлийг хуваалцахдаа ахлагч Өүкс юу хийснийг олохыг хүс. Тэднийг хоёр хоёроор нь хувиарлаад сая сурсан зүйлээ ашиглан бие биедээ үнэн сүмийн тухай гэрчлэлээ хуваалцахад урь.
-
“Миний сайн мэдээг номло” номын Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц хэсгийг уншихад тэднийг урь. Бид заах үедээ мөн гэрчлэлээ хуваалцах удирдамж өгөхдөө гэрчлэлээ хуваалцах нь яагаад чухал байдаг тухай хамтдаа жагсаан бич. Сэргээлтийн тухай заахдаа гэрчлэлээ хуваалцах нь чухал болохыг харуулахын тулд шинэхэн хөрвөгчийг урьж авчран Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх гэрчлэлийг хэрхэн олж авсан тухай хуваалцахад урь (бишопоос урьдчилан зөвшөөрөл авсан байна). Түүний хөрвөлтөнд бусад хүмүүсийн гэрчлэл хэрхэн нөлөөлсөн тухай түүнээс асуу. Та сэргээлтийн тухай гэрчлэлээ хуваалцан, өсвөр үеийнхнийг мөн гэрчлэлээ хуваалцахад урьж болно.
-
“Teaching, No Greater Call” номын Object Lessons бүлгийг уншиж судлахыг өсвөр үеийнхнээс хүс. Бусдад урвалт ба сэргээлтийн тухай тайлбарлахад нь туслах үзүүлэнт хичээл бодож олоход урь. Жишээлбэл урвалтыг тайлбарлахдаа сүмийг “Бошиглогч ба төлөөлөгчид” хэмээн доод талд нь бичсэн дөрвөлжин зүйлсээр барьж үзүүл. Тэгээд сүм бошиглогч ба төлөөлөгчийн суурьгүйгээр оршин тогтнож чадахгүй гэдгийг харуул (Eфес 2:20-г үзнэ үү). Үзүүлэнт хичээлийн санаагаа нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь. Бусдад урвалт ба сэргээлтийн тухай заах ямар боломжууд тэдэнд гардаг вэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Урвалт ба сэргээлтийн тухай бусдад хэрхэн тайлбарлахаа тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?
Өсвөр үеийнхнийг үйлдэхэд урь
Өнөөдөр сурсан зүйлээсээ тэд юуг хийх урмыг авч байгаа талаар өсвөр үеийнхнээс асуу. Тэр мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхийг тэдэнд уриал. Тэдний хийх зүйлийг эргэн шалгах арга замыг бодохдоо Сүнсийг эрэлхийлээрэй.