Нэгдүгээр сар: Бурхан Тэргүүтэн
“Бурхан, Мөнхийн Эцэг мөн Түүний Хүү Есүс Христ мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” (Итгэлийн Тунхаг 1:1).
Энэхүү бүлгийн тоймууд нь өсвөр үеийнхэнд судраас суралцан, бусадтай гэрчлэлээ хуваалцах явцдаа Бурхан Тэргүүтэний гишүүдэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж сурахад нь тусална. Тэд сайн мэдээнээс суралцаж мөн үүнийг заахдаа Ариун Сүнсний удирдамжийг дагаснаар туршлага суух болно. Тэднийг судалж байгаа зүйлсийнхээ тухай асууж лавлан, илүү ихийг сурахыг эрэлхийлж, сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахад нь дэмжээрэй.
Энэ сард сонгох тоймууд:
Багшид зориулсан зөвлөмж
Энэхүү бүлгийн хичээлийн туршид та Бурханы нэрс нь ариун нандин гэдгийг өсвөр үеийнхэнд сануулж болно (С ба Г 63:61-ийг үзнэ үү). Тэднийг эдгээр нэрсийг хүндэтгэл, бишрэлтэй хэрэглэхэд нь дэмжээрэй.