Номын сан
Гэрчлэл хуваалцана гэдэг нь юу гэсэн үг вэ?


Гэрчлэл хуваалцана гэдэг нь юу гэсэн үг вэ?

Гэрчлэл бол Ариун Сүнсээр өгөгддөг, сайн мэдээний үнэний сүнслэг гэрч юм. Бид гэрчлэл хуваалцах үедээ бусдад өөрсдийн мэддэг зүйлийнхээ үнэн гэдгийг Сүнсний хүчээр тунхагладаг. Гэрчлэлийн үндэс суурь нь Тэнгэрлэг Эцэг амьд, биднийг хайрладаг, Есүс Христ бол бидний Аврагч, Түүний сайн мэдээ бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Аврагчийн үнэн сүм гэдэг мэдлэг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бусдын гэрчлэл танд хэрхэн нөлөөлсөн бэ? Та албан ёсоор эсвэл энгийн ярианы хэлбэрээр хуваалцсанаар гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Та ямар туршлагыг өсвөр үеийнхэнтэй хуваалцаж болох вэ?

Өсвөр үеийнхэн албархаг байдлаар эсвэл энгийн ярианы хэлбэрээр гэрчлэлээ хуваалцахыг нь та хэзээ харсан бэ? Та тэдэнд гэрчлэлээ хуваалцах ямар боломжуудыг олгож болох вэ?

Эдгээр судар болон материалыг залбирч судлаарай. Өсвөр үеийнхэнд гэрчлэл хуваалцах гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход нь юу тусалж болох вэ?

Матай 16:13–19; Mозая 3:17; Aлма 5:45–48; 7:13; С ба Г 76:22–24 (Судрууд дахь гэрчлэлүүдийн жишээнүүд)

Aлма 4:18–20 (Гэрчлэл хуваалцахаас ирдэг хүч)

Aлма 11:39–41; 12:1; 15:12 (Зиезромд хүчтэй нөлөөлсөн Амюлекийн гэрчлэл)

Хэнри Б.Айринг, “Бурханы гэрчүүд” Ensign, 1996 оны 11-р сар, 30–33

Дийтр Ф.Угдорф, “Хувийн гэрчлэлийн хүч ” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 37–39

Даллин Х.Өүкс “Гэрчлэл,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 26–29

Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц,Миний сайн мэдээг номло (2004), 225–226

Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц,” Аврагчийн арга барилаар заах нь (2016), 11

Видео бичлэгүүд: “Уран үггүй хүн,” “Томас С. Монсоны гэрчлэл”; Сургаал ба Гэрээний болон сүмийн түүхийн үзүүлэнгүүд (DVD)

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч өөрийн заасан хүмүүсийг бусдад гэрчлэлээ хуваалцахад урьсан бөгөөд тэд ийн хуваалцсанаар Сүнсийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Та өсвөр үеийнхэнд гэрчлэлээ хуваалцан мөн Сүнсийг мэдрэх ямар боломжуудыг өгч болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн саяхны тохиолдлоосоо хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Өсвөр үеийнхнээс нэг найзыгаа мацгийн ням гарагт сүмд урихад бишоп тойргийн гишүүдийг гэрчлэлээ хуваалцахад урьж байна гэж төсөөлөхийг хүс. “Гэрчлэлээ хуваалцах гэж юу гэсэн үг вэ?” гэж найз нь асуувал тэд юу гэж хариулах вэ? Шаардлагатай бол, өсвөр үеийнхэнд Аврагчийн арга барилаар заах нь номын 10-р хуудсан дээрх “Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц” хэсгийг эсвэл ахлагч Даллин Х.Өүксийн “Гэрчлэл” гэх хэлсэн үгийг санал болго.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд өсвөр үеийнхэнд гэрчлэлээ хуваалцах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Хувийн гэрчлэлийн хүч” хэлсэн үгээс эш татсан “Гэрчлэл гэж юу вэ?” хэсгийг уншихыг тэднээс хүс. Уншсан зүйл дээрээ үндэслэн юу гэрчлэл болох, юу гэрчлэл биш болохыг жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс. Тэдний итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн хэн нэгний гэрчлэлийг сонссон талаараа хуваалцахыг тэднээс хүс.

  • Ахлагч Даллин Х. Өүксийн “Гэрчлэл” хэлсэн үгийн 2 дахь хэсгийг уншихдаа гэрчлэл болон мэдлэгийн бусад төрлийн адил төстэй болон ялгаатай талуудыг олж мэдэхэд өсвөр үеийнхнийг урь. Сайн мэдээ үнэн гэдэг мэдлэгээ бататгахын тулд өсвөр үеийнхэн юу хийж болох вэ?

  • Гэрчлэлээ хуваалцсан хүмүүсийн жишээг судруудаас олохыг тэднээс хүс (энэхүү тоймд санал болгосон хүмүүс гэх мэт). Олж мэдсэн зүйлээ хуваалцах үед гэрчлэлээ хуваалцаж болох өөр өөр арга замуудын талаар (жишээ нь албан болон албан бус байдлаар) ярилцахад тэднийг дэмж. “Томас С.Монсоны гэрчлэл” видео бичлэгийг үзнэ үү. Гэрчлэлээ хуваалцах талаар ерөнхийлөгч Томас Монсоноос сурсан зүйлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц” хэсгийг уншихыг өсвөр үеийнхнээс хүсээд, Миний сайн мэдээг номло гарын авлагын 225–226-р хуудсан дээр хавсаргасан хувиараа суралцах үйл ажиллагааг хийж дуусгахад тэднийг урь. Ангийнхантайгаа санаа бодлоо хуваалцахыг тэднээс хүс. Дараагийн удаа гэрчлэлээ хуваалцах үедээ тэд сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ (сүмийн цуглаан дээр эсвэл найзтайгаа ярилцахдаа)?

  • “Уран үггүй хүн” видео бичлэгийг үзүүл. Бусдын энгийн мөртлөө чин сэтгэлийн гэрчлэлд сэтгэл нь догдолсон тохиолдлоосоо хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Чухам ямар гэрчлэл тэдний зүрх сэтгэлийг догдлуулсан бэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Гэрчлэл хэрхэн хуваалцахаа тэд мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Богино, оновчтой, шулуухан гэрчлэл хамгийн хүчтэй байх нь олонтоо” (Teaching, No Greater Call [1999], 43).

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнийг ирэх долоо хоногт албаны болон энгийн ярианы хэлээр гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийлэхэд урь. Дараагийн хичээл дээр тэднийг энэ тухайгаа хуваалцахыг хүс.

Өдрийн тэмдэглэлдээ гэрчлэлээ бичихэд нь өсвөр үеийнхнийг дэмж.