Номын сан
Би заах хүмүүстээ хайраа хэрхэн үзүүлэх вэ?


Би заах хүмүүстээ хайраа хэрхэн үзүүлэх вэ?

Есүс Христ Өөрийн заах хүмүүсийг хайрладаг байсан. Тэр тэдний төлөө залбирч мөн Өөрийн хайрыг илэрхийлэх боломжуудыг олдог байсан. Бид заах хүмүүсийнхээ төлөө залбирч, хувиа хичээлгүй тэдэнд үйлчилснээр тэднийг хайрлах хайраа хөгжүүлж чадна. Бидний заах хүмүүс чин сэтгэлийн хайрыг маань мэдрэх үед зүрх сэтгэл нь зөөлөрч, бидний зааж байгаа үнэнд илүү нээлттэй ханддаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Багш тань хайраа үзүүлсэн нь танд хэрхэн нөлөөлж байсан бэ? Та заах хүмүүсээ хэрхэн хайрладаг болсон бэ?

Өсвөр үеийнхэнд сүм дээр заах ямар боломж байдаг вэ? Тэдний хувьд заах өөр ямар цаг мөч байдаг вэ? Заах хүмүүсээ хайрлах нь өсвөр үеийнхэнд илүү сайн багш болоход нь хэрхэн туслах вэ?

Эдгээр судар болон материалуудыг залбирч, судал. Өсвөр үеийнхэн заах хүмүүсээ хайрлахын чухлыг ойлгоход нь юу туслах вэ?

Иохан 13:34 (Есүс Христ биднийг хайрладаг шиг бид бусдыг хайрлах ёстой)

Мозая 28:1–3; Алма 17:21–39; 20:21–27 (Аммон өөрийн зааж байсан леменчүүдэд хайрыг үзүүлсэн нь)

Моронай 7:45–46 (Энэрэлгүйгээр бид юу ч биш)

Томас С. Монсон “Агуу багшийн жишээнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 6 сар, 74–80

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ Өөрийн заах хүмүүсийг хайрладаг байсан. Тэрээр тэдний төлөө залбирч, үргэлж тэдэнд үйлчилдэг байв. Та заадаг өсвөр үеийнхэндээ хайраа хэрхэн үзүүлж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхнийг хувиараа судраас суралцаж байхдаа саяхан уншсан нэг судрыг ангийн өөр нэг гишүүнтэй хуваалцахад урь. Тэдэнд сурч байгаа зүйлсийнх нь талаар асуулт байна уу?

  • Багш нь тэдэнд хайртайг хэрхэн мэдэх талаар өсвөр үеийнхнээс асуу. Багш хайраа үзүүлэх нь яагаад чухал вэ? Өсвөр үеийнхэн өөрсдийн заасан хэн нэгэнд хайраа үзүүлж байсан уу? Иохан 13:34-ийг уншин, Аврагчийн зааж байсан хүмүүстээ хайраа үзүүлсэн арга замуудын талаар ярилц.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр заах хүмүүсээ Христийн адилаар хэрхэн хайрлахыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Өсвөр үеийнхнийг Моронай 7:45-ыг уншин, энэрэлт хүнийг дүрслэх үгсийг олж, эдгээр шинж чанаруудыг өөрийн үгээр тайлбарлахыг хүс (шаардлагатай бол мэдэхгүй үгсийнх нь тодорхойлолтыг олоход туслаарай). Өсвөр үеийнхэн бүрийг эдгээр үгсээс нэгийг сонгон, энэ нь заахтай хэрхэн холбогдож болох талаар тайлбарлахад урь. Тэднээс сүмд болон өөр бусад заах нөхцлүүдийн (гэртээ, сургууль дээр болон өдөр тутмын амьдралд) талаар бодохыг хүс. Тэднийг илүү сайн багш болоход нь туслах Моронай 7:45 дээр гарч байгаа зан чанаруудаас алийг нь хөгжүүлмээр байна вэ? Өсвөр үеийнхнээс цөөн хэдийг нь yрьж, бодол санаагаа хуваалцахыг хүс.

  • Ерөнхийлөгч Томас С. Монсоны “Агуу багшийн жишээнүүд” хэлсэн үгийн “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” хэсгийг уншихыг эсвэл “Заах хүмүүсээ хайрла” видео бичлэгийг үзэхийг өсвөр үеийнхнээс хүс. Өсвөр үеийнхнээс асуу: Эдгээр жишээнд гарч байгаа багш нар заадаг хүмүүстээ хайраа үзүүлэхийн тулд юу хийсэн бэ? Өсвөр үеийнхэнд заах ямар боломжууд байдаг вэ (сүмд болон бусад заах цаг мөч)? Өсвөр үеийнхнийг багшийн хувьд хайраа үзүүлж болох арга замуудыг төлөвлөхөд урь. Өсвөр үеийнхнээс цөөн хэдийг нь ангийнхантайгаа төлөвлөгөөгөө хуваалцахад урь.

  • Лемонайн сүргийг хамгаалж байгаа Аммоны зургийг үзүүлээд (Сайн мэдээний зургийн цуглуулга78), энэ түүхийг ярьж өгөхийг ангийн нэг гишүүнээс хүс (Aлма 17:21–39-ийг үзнэ үү). Өсвөр үеийнхний заримыг нь Мозая 28:1–3-ыг уншин, “Аммон болон түүний ах дүү нарт леменчүүдэд сайн мэдээг заах хүслийг юу төрүүлсэн бэ?” гэсэн асуултанд хариулт олохоор эрэлхийлэхийг хүс. Өсвөр үеийнхний үлдсэн хэсгээр нь Алма 20:21–27-г уншин, “Аммоны хайр хаан Лемонайд ямар нөлөө үзүүлсэн бэ?” гэсэн асуултын хариултыг эрэлхийлэхийг хүс. Олж мэдсэн зүйлээ хуваалцаж, Аммоны жишээг даган хийж чадах тодорхой зүйлсийн талаар бодохыг тэднээс хүс.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд заах хүмүүстээ хайраа хэрхэн үзүүлэх талаар ойлгож мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Сайн мэдээний багшийн ажлын нэг хэсэг нь Тэнгэрлэг Эцэгийн тэдний төлөөх хайрыг ойлгож, мэдрэхэд нь суралцагчдад туслах явдал юм. Үүнийг зөвхөн үгээр илэрхийлснээр хийж чадахгүй. Энэ нь хүн бүрд биечлэн хүргэхийг шаарддаг” (Teaching, No Greater Call [1999], 35).

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнийг зааж байгаа хүмүүсийнхээ талаар бодоход урамшуул. Тэдгээр хүмүүсийг хайрлах хайраа үзүүлэхийн тулд хийх нэг зүйл сонгоход тэднийг урь.