Номын сан
Би Хоёр дахь Ирэлтийн талаар заахад ашиглагддаг шинж тэмдгүүдийг хэрхэн ойлгож болох вэ?


Би Хоёр дахь Ирэлтийн талаар заахад ашиглагддаг шинж тэмдгүүдийг хэрхэн ойлгож болох вэ?

Аврагч болон Түүний үйлчлэгчид Хоёр дахь Ирэлтийн талаар заахдаа тэмдгүүд болон сургаалт зүйрлэлийг олонтоо хэрэглэдэг байсан. Бид эдгээр тэмдгүүдийг хөрвүүлж сурах юм бол Хоёр дахь Ирэлт болохын өмнө тохиох үйл явдлуудын талаар ойлгох ойлголтоо гүнзгийрүүлж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Судрууд дахь ямар сургаалт зүйрлэлүүд болон бэлэг тэмдгүүд нь Хоёр дахь Ирэлтийг илүү сайн ойлгоход тань тусалсан бэ? Танд эргэж ирэхэд бэлтгэхэд тань Аврагчийн эдгээр харьцуулалтууд ямар урам, хүслийг өгсөн бэ?

Хоёр дахь Ирэлтийн талаарх бэлэг тэмдгүүд болон сургаалт зүйрлэлүүдийн аль нь таны заадаг өсвөр үеийнхний сонирхлыг татаж болох вэ? Та тэдний эргэн тойрон дахь дэлхийд эдгээр бошиглолууд хэрхэн биелэгдэж байгааг олж мэдэхэд нь тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Эдгээр судрууд болон материалуудыг залбирч, судал. Өсвөр үеийнхэн Хоёр дахь Ирэлттэй холбоотой бэлэг тэмдгүүд болон сургаалт зүйрлэлүүдийг ойлгоход юу туслах вэ?

Maтай 13:24–30; C ба Г 86:1–7 (Буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэл)

1 Tесалоник 5:2–8; 2 Петр 3:10–14; C ба Г 106:4–5; Иосеф Смит—Maтай 1:46–48 (Хоёр дахь Ирэлт нь шөнийн харанхуй дахь хулгайч мэт ирэх болно)

Maтай 25:1–13; C ба Г 45:56–57; 63:54 (Арван онгон охины сургаалт зүйрлэл)

C ба Г 45:34–39; Иосеф Смит—Maтай 1:38–39 (Инжир модны сургаалт зүйрлэл)

Иосеф Смит—Maтай 1:49–54 (Эзэн нь итгэлтэй болон хилэнцэт зарц дээрээ айлчилж байгааг Хоёр дахь Ирэлттэй харьцуулсан нь)

Даллин Х. Өүкс, “Хоёр дахь Ирэлтэд бэлтгэх нь, ” Ensign ба Лиахона, 2004 оны 5-р сар, 7–10

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа ойлгуулахын тулд энгийн түүхүүд, сургаалт зүйрлэлүүд болон амьдралд тохиолдсон жишээнүүдээс хуваалцдаг байсан. Тэрээр тэдэнд сайн мэдээний сургаалуудыг хувийн туршлага болон эргэн тойронд нь буй орчноос олж мэдэхэд нь тусалдаг байв. Өсвөр үеийнхэнд Хоёр дахь Ирэлтийн талаар ойлгоход нь туслахын тулд та сургаалт зүйрлэлүүд болон бэлэг тэмдгүүдийг хэрхэн ашиглах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Сурч байгаа сайн мэдээний үнэнүүдийг жагсаан бичихийг тэднээс хүс. Дараа нь эдгээрийн хоорондох хамааралуудын талаар ярилц.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд Хоёр дахь Ирэлтийн талаар заахад ашиглагддаг тэмдгүүдийг ойлгоход нь туслах болно. Ариун Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Өсвөр үеийнхнээс энэхүү тоймд санал болгосон арван онгон охины сургаалт зүйрлэлийг харуулдаг судруудыг уншихыг хүс (эсвэл “Мэргэн тэд нь” видео бичлэгийг үзүүлж болно). Цаасан дээр зураас татан хоёр багана гарган, багануудыг “Арван онгон охины сургаалт зүйрлэл” мөн “Хоёр дахь Ирэлт” гэж гарчиглан, хувь хувьдаа Аврагчийн хийсэн харьцуулалтын талаар бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Эхний багананд сургаалт зүйрлэлийн бүрэлдэхүүн болох ухаалаг охид, Хүргэн, тос гэхчлэн бичин, хоёр дахь багананд эдгээр зүйлс нь Хоёр дахь Ирэлтийн хувьд юу төлөөлж байгааг бичихэд урь. Хэрвээ тэдэнд туслалцаа хэрэгтэй бол “Арван онгон охины сургаалт зүйрлэл” (Ensign, 2009 оны 3 сар, 48–49; ба Лиахона, 2009 оны 3-р сар, 20–21) өгүүллийг хуваалц. Хамтдаа юу сурснаа болон энэ зүйрлэлт үлгэрийг судалсныхаа дараа юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдөж байгаа талаар нь ярилц.

  • Есүс Христийн Хоёр дахь Ирэлтийг харанхуй шөнөөр ирэх хулгайчтай зүйрлэсэн гэх мэтчилэн энэ хичээлд санал болгосон судруудыг уншихыг өсвөр үеийнхэн бүрээс хүс. Тэднээс Хоёр дахь Ирэлтийн талаар сурсан зүйлээ ярилцахыг хүс. Хоёр дахь Ирэлт нь ямар хүмүүсийн хувьд хулгайч мэт ирэх вэ? Бид бэлтгэлтэй байхын тулд юу хийж болно гэж судруудад өгүүлж байна вэ? Хоёр дахь Ирэлттэй харьцуулах зүйлсийг өөрсдөө бодож олоод, харьцуулалтаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Ангиараа Иосеф Смит—Maтай 1:49–54-ийг унш. Өсвөр үеийнхнээс хоёр зарцын хоорондох ялгааны талаар ярилцахыг хүс. Бидний өдрүүдэд зарим хүмүүс хилэнцэт зарцтай юугаараа адил байдаг вэ? Зарц нарын үйлсийн үр дагаврууд нь юу байсан бэ? Өсвөр үеийнхнээс шүлгүүдийн зүүлт тайлбарт байгаа судруудын нэгийг сонгон уншихыг хүс. Тэднийг эдгээр нэмэлт судруудыг уншсанаар харьцуулах талаар илүү олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.

  • Нэг найз нь Хоёр дахь Ирэлтийн өмнө тохиох үйл явдлуудын талаар санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа мэтээр төсөөлөн бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Тэр найзыгаа тайвшруулахын тулд тэд түүнд юу гэж хэлэх вэ? “Бүү санаа зов” видео бичлэгийг үзүүлж мөн найзтайгаа хуваалцаж болох нэмэлт зүйлүүдийг мөн судруудыг бичиж авахыг өсвөр үеийнхнээс хүс. Өсвөр үеийнхнийг сурсан зүйлсээ ашиглан Хоёр дахь Ирэлтийн талаар санаа зовж байгаа найзаа тайвшруулж байгаа дүр үзүүлэн жүжиглэхэд урь.

  • Ахлагч Даллин Х. Өүксийн “Хоёр дахь Ирэлтэд бэлтгэх нь” хэлсэн үгийн 3-р хэсгийг ангийн нэг хэсгээр уншуулж, нөгөө хэсгээс 4-р хэсгийг уншихыг хүс. Тэднээс ахлагч Өүксийн ярьсан Хоёр дахь Ирэлттэй холбоотой бэлэг тэмдгүүдийг олж, хуваалцахыг хүс. Эдгээр тэмдгүүд нь юу төлөөлж болох вэ? Ахлагч Өүксийн дараах асуултуудад хариулан, хариултуудаа бичих цагийг өсвөр үеийнхэнд өгөөрэй: “Тэр маргааш ирвэл яах вэ? … Бид өнөөдөр юу хийх вэ? Бид ямар зүйлд буруугаа хүлээх вэ? Бид ямар үйлдлүүдээ зогсоох вэ? Бид ямар зүйлийг хийж дуусгах вэ? Бид ямар өршөөлийг үзүүлэх вэ? Бид ямар гэрчлэлийг хуваалцах вэ? (Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 9).

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Хоёр дахь Ирэлтийн талаар сургаалт зүйрлэл болон бэлэг тэмдгүүдийг тэд ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээг судлах ур чадварууд

Тэмдгүүдийг ойлгох нь. Судрууд дээрх сургаалт зүйрлэл болон бэлэг тэмдгүүдийг ойлгохын тулд өсвөр үеийнхэн бэлэг тэмдгүүдийг, тэмдгүүдийн хэсгүүдийг таньж мөн хөрвүүлж чаддаг байх хэрэгтэй. Бэлэг тэмдгүүдийг таньж мэдэх нэг арга зам нь лугаа, адил, адилтгагдах, түүний адил ба мэт, гэхчлэн үгсийг эрж хайх явдал юм. Тэгээд өсвөр үеийнхэн бэлэг тэмдгүүдийн хэсгүүдийн (тос, гэрэл, охин, Хүргэн гэх мэт) жагсаалтыг гаргаж чадна. Бэлэг тэмдгүүдийг хөрвүүлэхийн тулд тэд сүмийн материалуудыг (Сүмийн сэтгүүлүүд, чуулган дээр хэлсэн үгс мөн өөр бусад судрууд гэх мэт) үзэж болох бөгөөд уг бэлэг тэмдэг нь сайн мэдээний зарчмыг ойлгоход тэдэнд хэрхэн тусалж байгааг бодож үзээрэй. Хувиараа сайн мэдээнээс суралцах үедээ сургаалт зүйрлэл эсвэл бэлэг тэмдэгтэй таарах юм бол үүний адил үйлдэхэд тэднийг урамшуул.

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйл дээрээ тулгуурлан юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байгааг нь асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Өсвөр үеийнхэнд Хоёр дахь Ирэлтийн бэлэг тэмдгүүдийн талаар бусдад заах ямар боломжууд байдаг вэ?