Иосеф Смитийн жишээ сайн мэдээнээс суралцах талаар надад юу заадаг вэ?
Иосеф Смит сайн мэдээг сэргээх Их Эзэний зэмсэг болон үйлчлэхдээ сүнслэг мэдлэгийг эрэлхийлдэг байв. Тэрээр судруудын талаар тунгаан бодож, сүнслэг нөлөө бүхий асуултууд тавьж, сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлддэг байсан. Бид бошиглогчийн жишээг дагаснаар асуултууддаа хариулт авч мөн бидний амьдралыг удирдах сүнслэг удирдамжийг хүлээн авах болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Иосеф Смитийн амьдралаас суралц. Түүний үлгэр жишээ танд сайн мэдээнээс суралцах талаар юу зааж байна вэ? Та өсвөр үеийнхэнтэй юуг хуваалцаж болох вэ?
С ба Г 76:15–21 (Иосеф Смит судруудын тухай тунгаан бодсон)
Иосеф Смит—Түүх (Иосеф Смит судруудыг өөртэйгөө адилтган, сүнслэг нөлөө бүхий асуултууд тавьж, сурсан зүйлийнхээ дагуу үйлдсэн)
Иайро Маззагарди, “Сэргээлтийн ариун газар,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39–41
Крэг К.Кристэнсэн, “Би өөрөө эдгээр зүйлийг олж мэднэ,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 50–52
“Мөнхийн үнэнүүдийн тухай мэдлэгтэй болох нь,” Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 295–306
”Иосеф Смитийн анхны залбирал,“ Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 14
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь өсвөр үеийнхэнд та нар хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм. Үүнд:
-
Өөрсдийн судалж буй сургаалын тухай асуухад тэднийг урь.
-
Өсвөр үеийнхэн бүрийг Иосеф Смитийн амьдралын тухай өөрийн мэддэг нэг зүйлийг самбарт энгийнээр зурахад урь (эсвэл түүний амьдралын үйл явдлуудын тухай зургуудыг тавьж ярилц; Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 89–97-г үзнэ үү). Самбар дээр “Иосеф Смитийн жишээ надад сайн мэдээнээс суралцах талаар юу заадаг вэ?” гэж бич. Өсвөр үеийнхнийг энэ асуултад хариулахыг хүс. Хичээлийн турш энэ асуултын талаар бодохыг тэднээс хүс.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь Иосеф Смитийн сайн мэдээний суралцагч байсан жишээнээс суралцахад өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Энэ долоо хоногийн туршид өсвөр үеийнхнээс хэн нэгнийг Иосеф Смит—Түүх 1:5–17-г уншиж давтаад, Иосеф Смитийн асуултандаа хариулт авахын тулд хийж байсан зүйлийн талаар хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Ангиараа ахлагч Иайро Маззагардигийн хэлсэн “Сэргээлтийн ариун газар” хэмээх үгийг уншаад, түүний асуултынхаа хариултыг олохоор хэрхэн явж байгааг олж мэдэхийг хүс. Ахлагч Маззагардигийн туршлага Иосеф Смитийнхтэй хэр төстэй байна вэ? Сайн мэдээний талаар ямар ямар хэцүү асуулт өсвөр үеийнхэнд байдаг вэ? Өсвөр үеийнхэн асуух зүйл гарсан үедээ ахлагч Маззагардигийн “бошиглогч Иосеф Смитийн үлгэр жишээг дага” хэмээх уриалгыг хэрхэн хүлээн авч болох вэ?
-
Ахлагч Крэг К.Кристэнсэний ”Би өөрөө эдгээр зүйлийг олж мэднэ“ хэлсэн үгэн дэх ”Бурханаас гуйг“ гарчигтай хэсгийг уншихад ангийн гишүүдийг урь. Ахлагч Кристэнсэний ”Та нар Иосефийн туршлагаас өөрийн гэрчлэлийг олж, нэмэгдүүлэхэд хэрэглэж болох хэв загварыг харж байна уу?“ гэсэн асуултад хариулж болох хариултуудыг самбар дээр жагсаахад тэднийг урь. Иосеф Смит-Түүх 1:5-17-гоос энэ асуултын хариултуудыг хайхад тэднийг урамшуулан дэмж.
-
Сайн мэдээнээс суралцахад бидэнд тусалдаг зарчмуудыг жагсаахад өсвөр үеийнхэнд тусал (даруу байх, тунгаах, судруудтай адилтгах, сүнсээр өдөөгдсөн асуулт тавих гэх мэт). Өсвөр үеийнхэн бүрд дараах шүлгүүдээс нэгийг оноо. Үүнд: Иосеф Смит-Түүх: 10-20, 21-26, 28-33, 34-47, 48-54, 68-75-р шүлгүүд. Эдгээр шүлгээс нэмэлт суралцах зарчмуудыг болон Иосеф Смит эдгээр зарчмыг хэрэгжүүлж байгаа жишээнүүдийг хайхыг өсвөр үеийнхнээс хүс. Өсвөр үеийнхэн сайн мэдээнээс суралцахаар чармайхдаа эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-
“Иосеф Смитийн анхны залбирал” дууны үгийг хамтдаа уншаад (Hymns, дугаар 26), Иосеф Смитийн үнэнийг эрэлхийлэхдээ гаргаж байсан хандлагыг дүрсэлсэн үгсийг хайж ол. Тэдний сайн ойлгохгүй байгаа үгсийг тайлбарлаж өг. Өсвөр үеийнхэн үнэнийг эрэлхийлэхдээ Иосеф Смитийн жишээг хэрхэн дагаж болох вэ? Энэ үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон ”Origin“ видео бичлэг үзүүлэхийг бод.
-
Ангийн суралцагчдыг хэдэн бүлэгт хувааж, бүлэг бүрд Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит номын ”Мөнхийн үнэнүүдийн тухай мэдлэгтэй болох нь“ бүлгээс нэг хэсгийг өг. Сайн мэдээнээс суралцах үйл явцаа хэрхэн сайжруулах тухай Иосеф Смитийн заасан зүйлсийг дүрслэн, ямар нэг зүйл зурахад өсвөр үеийнхнийг урь.
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Иосеф Смитийн үлгэр жишээ сайн мэдээнээс суралцах талаар юу зааж байгааг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Иосеф Смитийн жишээнээс үндэслэн сайн мэдээнээс илүү сайн сурахад түлхэц үзүүлэх нэг зүйлийг бичихэд өсвөр үеийнхнийг урь. Бичсэн зүйлсээ бие биетэйгээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.