Есүс Христийн Цагаатгалын тухай итгэх итгэлээ бэхжүүлэхэд Мормоны Ном надад хэрхэн тусалж чадах вэ?
Мормоны Номын үндсэн зорилго бол Есүс бол Христ гэдгийг бүх хүмүүст итгүүлэх явдал мөн. Энэ ном бид “Түүнд ирэх ёстой, эс бөгөөс [бид] аврагдаж чадахгүй” (1 Нифай 13:40) гэдгийг заадаг. Есүс Христэд итгэх итгэлтэй, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авсан итгэлтэй олон шавь нарын жишээ Мормоны Номонд байдаг. Мормоны Номын бошиглогчид “[бид] нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд” (2 Нифай 25:26) хэмээн Аврагчийн тухай хүчтэй гэрчлэлийг хэлсэн билээ.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Та судруудыг ялангуяа Мормоны Номыг залбирч судалснаар Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадна гэж боддог вэ?
Мормоны Номын гарчиг болон удиртгал
2 Нифай 25:26 (Нифайчууд хүүхдүүдийнхээ итгэлийг бэхжүүлэхийн тулд Христийн тухай номлож, бичдэг байлаа)
3 Нифай 27:13–14 (Аврагч Өөрийн бурханлаг үүрэг зорилгыг Нифайчуудад гэрчилсэн юм)
Нийл Л.Aндэрсэн, “ Мормоны Ном: Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэх нь,” Ensign эсвэл Лиахона 2011 оны 10-р сар, 39–45
Видео бичлэг: “Мормоны Номын Удиртгал”
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхэнд хэдэн минутын туршид, янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судар судлах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа харилцдаг туршлага гэх мэт) өсвөр үеийнхэнд сурч байгаа зүйлсийнхээ хоорондын уялдаа холбоог ойлгоход тусал. Өдөр тутмын амьдрал маань сайн мэдээтэй хамааралтай болохыг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Доорх санаанууд танд тусалж болох юм:
-
Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай судалж байгаа зүйлсээ бататгах ямар туршлага тэдэнд байна вэ?
-
Мормончууд Христэд итгэгчид мөн үү? хэмээн нэг найз нь асуужээ гэж тэднээр төсөөлөн бодуул. Мормоны Номын судруудыг (энэ тоймд санал болгосон судруудыг) ашиглаж, энэ асуултанд хариулах даалгаврыг тэдэнд өг.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь Мормоны Ном Есүс Христэд итгэх тэдний итгэлийг хэрхэн бэхжүүлдгийг ойлгоход тэдэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Есүс Христийн Цагаатгалын тухай гэрчлэлээ бэхжүүлэхэд Мормоны Ном надад хэрхэн тусалж чадах вэ? гэж самбар дээр бич. Ангийг жижиг бүлгүүд болгон хувааж, ахлагч Нийл Л.Андэрсэны “Мормоны Ном: Есүс Христэд итгэх бидний итгэлийг бэхжүүлдэг” өгүүллийн нэг хэсгийг уншихыг тэдэнд даалга. Самбар дээрх асуултын хариуг эрж олохыг тэднээс хүс. Даалгавар болгож өгсөн судрын хэсгээс олсон нэг эшлэлийн хамт хариултуудаа ангийнхандаа ярьж өгөхөд бүлэг бүрийг дэмж.
-
“Мормоны Номын Удиртгал” видео бичлэгийг үзүүл. Аврагч болон Түүний Цагаатгалын тухай тэдний гэрчлэлд Мормоны Ном хэрхэн нөлөөлснийг харуулсан өөрсдийнхөө богинохон видео бүтээхэд хоёр хоёроороо ажиллахад өсвөр үеийнхнийг урь. Мормоны Ном гэж юу болохыг тэд хэрхэн тайлбарлаж болох вэ? Ямар шүлгүүд болон түүхүүдийг тэд хуваалцаж болох вэ? Энэ видео бичлэгийг бусадтай хуваалцах арга замуудын тухай бодоход тэднийг урамшуулан дэмж.
-
Бишопоос зөвшөөрөл авч Мормоны Номын тухай гэрчлэлтэй болж байгаа туршлагаа хуваалцах нэг шинэ хөрвөгчийг урь. Мормоны Номоос Есүс Христийн Цагаатгалын тухай дуртай судруудаа хуваалцахаар бэлтгэж ирэхийг түүнээс хүс. Мормоны Ном түүнийг Аврагчид хэрхэн ойртуулсан бэ? Аврагчийн үүрэг зорилгыг ойлгоход энэ нь түүнд хэрхэн тусалсан бэ? Есүс Христийн тухай Мормоны Номон дахь дуртай судруудын тухай болон хувийн гэрчлэлээ хуваалцахад ангийн гишүүдийг урь.
-
Наманчилж, нүглийнхээ уучлалыг хүлээн авсан Мормоны Номон дахь хүмүүсийн (жишээ нь Бага Алма, Инос, Хаан Лемонай зэрэг) үлгэр жишээг ангиараа тунгаан бод. Мормоны Номон дахь тэдний зарим түүхийг унш. Эдгээр туршлагууд Цагаатгалын тухай бидэнд юу заадаг вэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Мормоны Ном Цагаатгалд итгэх тэдний итгэлийг хэрхэн бэхжүүлдгийг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэвт илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
-
Мормоны Номыг ашиглаж, Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд өсвөр үеийнхнийг урь. Есүс Христ болон Түүний Цагаатгалыг гэрчилсэн судруудыг Мормоны Номоос олж дараагийн хичээлүүд дээр хуваалцах боломжийг тэдэнд олго.
-
Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ болох тухай өөрийн гэрчлэлийг хэл.