Номын сан
Би Тэнгэрлэг Эцэгийн нөлөө бүхий л зүйл дээр байдгийг хэрхэн олж харж сурах вэ?


Би Тэнгэрлэг Эцэгийн нөлөө бүхий л зүйл дээр байдгийг хэрхэн олж харж сурах вэ?

Бошиглогч Алма “Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг” хэмээн заадаг (Aлма 30:44-ийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд биднийг өдөр бүр адисалдаг. Бид анхааралтай ажиглах юм бол Түүний хүч чадлын нотолгоог өөрсдийн амьдралд болон эргэн тойрондоо харж чадна. Бид Түүнийг бодитоор нь харж чадахгүй байж болох ч Түүний нөлөөг бүх зүйл дээр харснаар Түүнийг амьд хэмээх гэрчлэлээ өсгөж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та Тэнгэрлэг Эцэгийн нөлөөг хэзээ анзаарч байсан бэ? Та Түүний нигүүлслийг таньж мэдэхийн тулд юу хийдэг вэ?

Та өсвөр үеийнхний амьдрал дахь Тэнгэрлэг Эцэгийн нөлөөг ямар арга замуудаар харж байсан бэ? Тэнгэрлэг Эцэгийн нөлөөг таньж мэдэхгүй өнгөрөхөөс өсвөр үеийнхнийг юу сэргийлж чадах вэ? Түүний нөлөөг таньж мэдэж сурах нь тэдний амьдралыг одоо мөн ирээдүйд хэрхэн адислах вэ?

Эдгээр судар, материалыг залбирч судал. Бурханы нөлөөг таньж мэдэхэд нь өсвөр үеийнхэнд юу туслах вэ?

Дуулал 145:9; 1 Нифай 1:20 (Их Эзэний нигүүлсэл Түүний бүхий л бүтээлд оршдог)

Aлма 30:44; Moсе 6:63 (Бүх зүйл Бурхан байдгийг гэрчилдэг)

С ба Г 59:21 (Бүх зүйл дээр Бурханы гарыг хүлээн зөвшөөрдөггүй хүнд Бурхан гомддог)

М.Жозеф Браф, “Түүний өдөр бүр хөтлөх мутар,”Ensign,  2017 оны 5-р сар, 23-26 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,   7-10

Дийтр Ф.Угдорф, “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!” Ensign, 2016 оны 11-р сар, 19-22 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  3–6

Ким Б.Кларк, Харах нүд, сонсох чих,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 120.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч энгийн түүх ба амьдралын жишээнүүдээс хуваалцдаг байсан. Тэрээр дагалдагчдаа сайн мэдээний хичээлүүдийг өдөр тутмын амьдралдаа болон эргэн тойрноосоо олж нээхэд тусалдаг байсан. Бурхан оршдог болохыг бүх зүйл гэрчилдэг гэдгийг суралцагчдад гэрчлэх туршлага таны амьдралд тохиолдсон уу? Өсвөр үеийнхэнд тийм туршлага байгаа юу?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Сайн мэдээний талаарх гэрчлэлийг нь өсгөсөн өнгөрсөн долоо хоногийнхоо туршлагаас хуваалцахыг тэднээс хүс.

  • Бурхан таны амьдралыг удирдан чиглүүлж, таныг хамгаалж эсвэл адисалж байгааг ойлгосон тухай өөрийн туршлагаас хуваалц. Тэнгэрлэг Эцэгийн тухай гэрчлэлээ хуваалц.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхнийг өөрсдийн амьдралд Бурханы нөлөөг олж харахад туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • М.Жозеф Браф ахын хэлсэн Түүний өдөр бүр хөтлөх мутар  үгэндээ дурдсан “тусламжийн багцыг” Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн адислалуудыг төлөөлөх эд юмсаар дүүргэ.  Тэдгээр эд юмсаа өсвөр үеийнхний дунд хувааж өгөөд, Браф ахын хэлсэн үгийг нягтлан үзэж, Тэнгэрлэг Эцэгийн тусламжийн багцын тухай  түүний юу гэж заасныг хуваалцахад тэднийг урь. Тэнгэрлэг Эцэгөөрсдөд нь сайхан сэтгэлээр ханддаж, хайрладгийг өсвөр үеийгхэнд ойлгоход нь туслахын тулд Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авсан адислалуудаасаа нэгийг нь зурж ангийнхантайгаа хуваалцахад  тэднийг урь. 

  • Ангид байгаа өсвөр үеийнхний талархаж болох өдөр тутам хэрэглэдэг эд зүйлсийн талаар бод. Жишээ нь гутал байж болно. Энэ зүйл байхгүй байсан бол амьдрал хэр өөр байж болох талаар ярилцахыг тэднээс хүс. Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!” хэлсэн үгийг ашиглан, Сүмийн гишүүдийн хувьд бидний Бурханаас хүлээн авсан болон талархаж болох зүйлсийн жагсаалтыг самбарт бичихийг хүс. Сайн мэдээний үнэний тухай анх олж мэдэх үед энэхүү үнэн амьдралыг нь хэрхэн өөрчилсөн тухай мэдрэмжийг нь хуваалцуулахаар саяхан хөрвөсөн нэгэн хөрвөгчийг урих талаар бодож үз. Бид өөрсдийн амьдралд Бурханы мутрыг илүү сайн таньж мэдэж мөн үүнд талархдаг байхын тулд юу хийж болох вэ?

  • Өсвөр үеийнхэнд Их Эзэний мутрыг өөрсдийн амьдралд харж сурахад нь туслахын тулд тэднийг ахлагч Ким Б.Кларкийн “Харах нүд, сонсох чих” хэлсэн үгийг уншихад урь. Тэд Тэнгэрлэг Эцэгийн мутрыг хэрхэн харж мөн Түүний дуу хоолойг хэрхэн сонсох талаар энэ хэлсэн үгээс юу сурсан бэ? Та энэ ярилцлагын нэг хэсэг болгон хараатай, сонсголтой байхын ашиг тусыг мөн харж, сонсож чадахгүй байхын бэрхшээлийн талаар ярилцаж болно. Та сүнслэгээр харж, сонсдог байхын ач холбогдлыг хэрхэн дүрслэн харуулах вэ? Та болон өсвөр үеийнхэн сүнслэгээр сонсож, харах талаар ямар ямар жишээ хуваалцаж чадах вэ?

  • Энэхүү тоймд санал болгосон видео бичлэгүүдийн нэгийг үзүүл. Уг видео бичлэгт гарч байгаа хүмүүс Бурханд яагаад итгэсэн шалтгаануудыг өсвөр үеийнхнээс асуу. Энэ хүмүүс Түүний нөлөөлсөн ямар нотолгоог эргэн тойрноосоо харсан бэ? Өсвөр үеийнхэн өөр ямар нотолгоог хардаг бэ? Тэнгэрлэг Эцэг тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай гэрчлэлээ хуваалцахыг тэднээс хүс.

  • Тэднийг “How Great Thou Art” дууллыг дуулах юм уу сонсох эсвэл уншихад урь. Энэхүү дуулалд Бурхан агуу болохыг дүрсэлсэн зүйлсийг самбар дээр зурах юм уу жагсаан бичихийг тэднээс хүс (тэд мөн энэ дууллын хойно эш татсан судрыг уншиж болно). Тэд энэ жагсаалтад Бурханы хүч чадал ба хайрын тухай өөр юу нэмж бичиж болох вэ? Тэднээс Тэнгэрлэг Эцэгийн тухай гэрчлэлээ илэрхийлэх үр дүнтэй аргуудыг бодож олохыг хүс. Жишээлбэл, тэд энэ жагсаалтыг ашиглан богинохон дуулал өөрсдөө бичиж эсвэл гэрэл зураг авч, зургийн цомог бэлтгэж болно. Дараагийн хичээл дээр өөрсдийн хийсэн зүйлийг хуваалцахад тэднийг дэмж.

  • Дараах бүрэн бус өгүүлбэрүүдийг самбар дээр бич: “Би нигүүлслийг _______ гэж тодорхойлно. Нигүүлслийн нэг жишээ бол________ юм. Хэрэв _______ бол би нигүүлслийг анзаарахгүй өнгөрөөж магадгүй.” Өсвөр үеийнхнийг эдгээр өгүүлбэрийг гүйцээн бичихдээ ахлагч Дэвид А.Бэднарын “Их Эзэний нигүүлсэл” хэлсэн үгнээс “Их Эзэний нигүүлсэл гэж юу вэ” гэдэг хэсгийг уншихад урь (эсвэл ийм нэртэй видео бичлэгийг үзэх). Тэднийг бодол санаагаа хуваалцахад урь. Нигүүлслийн ямар жишээг тэд өөрсдийн амьдралд харж байсан бэ? Эдгээр туршлага Тэнгэрлэг Эцэгийн тухай гэрчлэлийг нь хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Өөрсдийн туршлагаас хуваалцан итгэлээ өсгөхөд туслах хэн нэгнийг бодож олохыг тэднээс хүс.

Өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Амьдралдаа Тэнгэрлэг Эцэгийн нөлөөг хэрхэн таньж мэдэх тухай тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

Нэг суралцагч судраас чанга уншин, бусад нь түүнийг даган судраа харж, гүйлгэн унших ёстой. Тэднээс сонсож мөн онцлох зарчим эсвэл санаа олохыг хүс. Уншихаас нь өмнө судраасаа уг судрын эшлэлийг олох цагийг тэдэнд олго (Teaching, No Greater Call [1999], 56).

Үйлдэхэд урь

Ирэх долоо хоногт өөрийн амьдрал дахь Бурханы нөлөөг таньж мэдэхэд нь суралцагчдыг дэмж. Дараагийн долоо хоногийн хичээлийн эхэнд тэднийг туршлагаа хуваалцахад урь.