Номын сан
Жишгүүдийг маань ойлгоход нь би бусдад хэрхэн туслах вэ?


Жишгүүдийг маань ойлгоход нь би бусдад хэрхэн туслах вэ?

Бидний жишгүүдийн талаар бусад хүмүүс биднээс байнга асуух болно. Бид эдгээр асуултад хариулан мөн Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаснаар ирэх адислалуудын талаар гэрчлэхэд бэлэн байж чадна. Ийм байдлаар бид дэлхийн гэрэл нь байж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Эдгээр судар ба материалуудыг залбирч судал. Сүмийн жишгүүдийн талаарх асуултуудад хэрхэн хариулахыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд юу туслах вэ?

Ром 1:16; 2 Tимот 1:7–8; 2 Нифай 8:7 (Есүс Христийн сайн мэдээнээс бүү ич)

1 Tимот 4:12 (Итгэгч хүмүүсийн жишээ бай)

3 Нифай 11:29 (Зөрчилдөөний сүнс нь чөтгөрийнх болой)

C ба Г 11:21; 84:85; 100:5–8 (Их Эзэн, юу хэлэхээ мэдэхэд маань бидэнд туслах болно)

Томас С.Монсон “Бэлтгэл нь адислалыг авчирдаг” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 64–67

Дуулгавартай байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 85-86

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Сайн мэдээний талаар сурч байгаа зүйлийг нь бататгасан саяхны туршлагаасаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Их Эзэний жишгүүд ба зарлиг тушаалуудын талаар найзууд, гэр бүлийн гишүүдийнх нь асуусан асуултуудыг жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс. Тэд өөрсдийн жишгүүдийн талаар хэрхэн тайлбарлаж өгсөн бэ? Тэдэнд арай өөрөөр хийсэн бол гэж хүсч байгаа зүйл байна уу?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь өөрсдийн жишгийг бусдад хэрхэн тайлбарлах талаар сурахад нь өсвөр үеийнхэнд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу: Өөрсдийн жишгийг нэг нэгэндээ тайлбарлах дадлага хийх цагийг өсвөр үеийнхэнд гаргаж өг.

  • Ангидаа New Era эсвэл Лиахона сэтгүүлийн хэд хэдэн хувийг авчир. Өөрсдийнхөө жишгийг хамгаалж бусдад тайлбарлах шаардлагатай болсон хүмүүсийн түүхийг эдгээр сэтгүүлээс хайж олохыг өсвөр үеийнхнээс хүс. Эдгээр түүхээс сурсан зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс. (Та хичээлийн өмнөх долоо хоногт өөрийнхөө заадаг өсвөр үеийнхэнд тохирох өгүүллүүдийг Сүмийн сэтгүүлийн хэдэн дугаараас хайн олж болно.) Өсвөр үеийнхний амьдралд нь тохиолдож байсан, хуваалцахаар ижил төстэй туршлага байна уу? Өөрсдийн жишгийн талаар бусдад тайлбарлаж өгөхөд нь туслах ямар зүйлсийг эдгээр түүхээс тэд сурч авсан бэ?

  • Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Бэлтгэл нь адислалыг авчирдаг” хэлсэн үгний хуулбарыг өсвөр үеийнхэнд өгөөрэй. Уг хэлсэн үгийг хурдан гүйлгэж уншин, түүний тайлбарласан Сүмийн жишгүүдийг (зохистой хувцаслах, шударга байдал болон Мэргэн ухааны үг гэх мэт) хайж олохыг ангийн гишүүдээс хүс. Өсвөр үеийнхэн бүрийг эдгээр жишгийн нэгийг сонгоод ерөнхийлөгч Монсоны энэ талаар юу хэлснийг уншин, уг жишгийг ерөнхийлөгч Монсон хэрхэн тайлбарласныг мөн өөрсдийнх нь дагах жишгийг бусад хүмүүс илүү сайнаар ойлгоход тусалж болох зүйлсийг ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Энэхүү тоймд дурдагдсан судруудын нэгийг уншихыг ангийн гишүүн бүрээс хүс. Бид өөрсдийн жишгийн талаар бусдад тайлбарлах үед бидний хандлага ямар байх ёстойг харуулсан үгсийг хайж олохыг өсвөр үеийнхнээс хүс. Өсвөр үеийнхэн бүрт Залуучуудын бат бөх байдлын төлөө ном байгаа эсэхийг магадал. Энэ номоос аль нэгэн жишгийг нь сонгон уншаад, мөн уг жишигтэй зөрчилдөх ямар нэг зүйл хийхийг найз нь хүсвэл хэрхэн хариулах талаар төлөвлөгөө гаргахыг тэднээс хүс. Өсвөр үеийнхэн яагаад Их Эзэний жишгүүдийн дагуу амьдрах сонголт хийдгийг ойлгоход нь найзууддаа хэрхэн тусалж болох вэ?

  • Дуулгавартай байдал” бүлгийн 2-р догол мөрийг Итгэлдээ үнэнч байх нь номоос уншихыг өсвөр үеийнхнээс хүс (85–86-р хуудас). Зарлиг тушаалууд нь дэндүү хязгаарладаг юм байна гэж ярьдаг найздаа хариулахдаа энэхүү догол мөрд байгаа мэдээллийг тэд хэрхэн ашиглаж болох вэ? Бурханы зарлиг тушаалуудын зорилгуудыг ойлгоход нь найздаа туслахын тулд ямар судрууд, жишээ болон хувийн туршлагаасаа тэд хуваалцаж болох вэ?

Нэгээс илүү иймэрхүү үйл ажиллагаанд оролцсоных нь дараа, тэдэнд жишгүүдээ тайлбарлах дадлага хийх цаг гаргаж өгөөрэй. Жишээлбэл тэдэнд тулгарч болох нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлж эсвэл тэд өөрсдөө Их Эзэний жишгүүдийн дагуу яагаад амьдрахаар шийдсэнээ ойлгоход нь найздаа туслах аргуудаа бичиж болох юм.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Өөрсдийнх нь жишгийг ойлгоход нь бусдад хэрхэн туслахаа тэд мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Өөрсдийн жишгийг бусдад тайлбарлах нөхцөл байдлын тухай бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Өнөөдрийн хичээлээс авсан туршлага нь үүнийг үр дүнтэй хийхэд нь тэдэнд хэрхэн туслах вэ?

Хэвлэх