Би санхүүгийн хувьд бие даасан байхад хэрхэн бэлтгэх вэ?
Их Эзэн бидэнд боломжуудыг өгсөн бөгөөд Тэрээр биднээс эдгээрийг ашиглахдаа ухаалаг байгаасай гэж хүсдэг. Тэр биднийг өөрсдийгөө тэтгэж мөн бусдад үйлчилж чаддаг байхаар санхүүгийн хувьд бие даасан байгаасай хэмээн хүсдэг. Үүнийг хийхийн тулд бид аравны нэг болон өргөлүүдээ төлж, шаардлагагүй өрөөс зайлсхийн мөн төсөв гаргаж, өөрсдийн хэрэгцээнд тохируулан амьдрах ёстой.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Өсвөр үеийнхэнд санхүүгийн хувьд бие даах нь чухал гэдгийг ойлгож, өөрсдийгөө тэтгэн амьдрахад бэлтгэхэд нь ямар судар ба материалууд туслах вэ?
Малахи 3:10–11 (Аравны нэгийн адислалууд)
2 Нифай 9:30, 51; Иаков 2:13–14, 17–19; Алма 1:29–30; 4:6–8 (Бид бусдыг адислахдаа баялгийг ашиглах хэрэгтэй)
C ба Г 19:35 (Их Эзэн өрийг боолчлолтой харьцуулсан нь)
Робэрт Д.Хэйлс, “Сүнслэг ба материаллаг байдлын хувьд ухаалаг тэтгэгч болох нь,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 7–10; түүнчлэн “ Гэр бүлээ биеэ даан хангах нь” видео бичлэгийг үзнэ үү.
“Өр,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 146–47
“Аравны нэг ба өргөлүүд” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 38–39
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:
-
Өсвөр үеийнхнийг хувиараа судраас суралцахдаа саяхан сурсан зүйлээсээ хуваалцахад урь.
-
Өсвөр үеийнхнээс яаж хэрэглэж байгаагаасаа шалтгаалан тодорхой багаж хэрэгслүүд нь хэрхэн тустай, бас аюултай байж болох талаар тайлбарлахыг хүс (хулганы хавх, алх, шүдэнз гэх мэт. Та үзүүлэн болгож эдгээр зүйлсээс нэгийг нь авчирч болох юм). Өсвөр үеийнхэнд мөнгө үзүүлж, мөнгө хэрэглэхийн эерэг болон сөрөг талыг тайлбарлахыг тэднээс хүс. Үүнийг бусдыг адисалж, Их Эзэний ажлыг урагшлуулахад хэрхэн ашиглаж болох вэ?
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь санхүүгийн хувьд бие даасан байхын чухлыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах үгсийг самбар дээр бич: “Хайрыг хамгийн их илэрхийлдэг гурван үг нь “Би чамд хайртай” бөгөөд хамгийн их халамж үзүүлдэг дөрвөн үг нь “Бид худалдаж авч дийлэхгүй” гэдэг үг юм.” Эхнэртээ даашинз худалдаж авч өгөхийг хүссэн ахлагч Хэйлсийн түүхийг уншихад өсвөр үеийнхнийг урь ( “Сүнслэг ба материаллаг байдлын хувьд ухаалаг тэтгэгч болох нь” хэлсэн үг) эсвэл “ Гэр бүлээ бие даан хангах нь” видео бичлэгийг үзүүл. Ахлагч Хэйлс “бид худалдаж авч дийлэхгүй” гэдэг дөрвөн үгийг яагаад хамгийн их халамж үзүүлэх үгс гэж хэлж байгаагийн шалтгаануудын талаар бодож мөн хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Өөрсдийн боломжоос хэтрүүлэлгүй амьдарснаар ямар адислалууд ирдэг вэ? Өсвөр үеийнхэн Хэйлс эгчийн жишээг хэрхэн дагаж болох вэ? Боломжоосоо хэтэрсэн байдлаар амьдрахаар уруу татагдах үед Хэйлс эгчийн жишээ тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Самбар дээр хоёр янзын жагсаалт гаргахад өсвөр үеийнхнийг урь: нэгэнд нь дэлхийнхэн бидэнд мөнгөний талаар юу гэж хэлдгийг бич, нөгөөд нь Их Эзэн бидэнд мөнгөний талаар юу гэж хэлдгийг бич. Энэ хичээлд өгөгдсөн судруудыг уншихдаа энэ жагсаалт дээр нэмж болох зүйлс олж мэдэхийг тэднээс хүс. Өсвөр үеийнхэн Их Эзэний мөнгөний талаар заасан зүйлсийг одооноос дагаж эхлэхийн тулд юу хийж чадахыг нь асуу. Самбар дээр санаануудаа бичихэд тэднийг урь. Уг жагсаалтаас энэ долоо хоногт дагаж эхлэхийг хүссэн нэг санааг өсвөр үеийнхнээр нэг бүрчлэн сонгуул. Хэрвээ тэд хүсвэл төлөвлөгөөнөөсөө хуваалцахад урь.
-
Ангийн нэг гишүүнээс C ба Г 19:35-ыг уншихыг хүс. Их Эзэн яагаад өрийг боолчлолтой харьцуулж байна вэ? Өсвөр үеийнхнийг Итгэлдээ үнэнч байх нь номын “Өр” гэсэн хэсгийг уншихыг хүс. Ангийнхны нэг хэсгийг өрөөс зайлсхийж байх ёстой шалтгаанууд, нөгөө хэсгийг нь хэрхэн өрөнд орохгүй байж болох талаарх зөвлөгөөг олоход урь. Сурсан зүйлээ болон бид өрөнд орохгүй байх нь Их Эзэнд яагаад чухал гэж бодож байгаа талаар нэг нэгэндээ заахыг тэднээс хүс. Бид мөнгөө хэрхэн зохицуулж байгаа нь сүнслэг байдалд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Санхүүгээ хянах талаар Тэргүүн Зөвлөлөөс юу хэлнэ гэж бодож байгааг нь өсвөр үеийнхнээс асуу. Тэдний санааг самбар дээр бич.
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Санхүүгийн хувьд бие даасан байхын чухлыг тэд бусдад тайлбарлаж чадахаар ойлгож авсан уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өсвөр үеийнхэн өнөөдөр сурсан зүйлээсээ юу хийх мэдрэмж авч байгаа талаар тэднээс асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол. Жишээлбэл: дараа долоо хоногийн хичээлийн эхэнд туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүсч болох юм.