Номын сан
Өдрийн тэмдэглэл хөтлөх нь намайг болон гэр бүлийг маань хэрхэн адислах вэ?


Өдрийн тэмдэглэл хөтлөх нь намайг болон гэр бүлийг маань хэрхэн адислах вэ?

Их Эзэн ба Түүний бошиглогчид тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлыг онцолсон байдаг. Өдрийн тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэх нь Их Эзэний бидэнд өгсөн олон адислалуудыг амьдрал дээрээ тусгаж, таньж мэдэх боломжийг бидэнд олгодог. Бидний тэмдэглэлүүд нь гэр бүлийн маань ирээдүй үеийнхэнд сүнслэг өдөөлтийн эх сурвалж, хүч тэнхээ ч болж мэднэ.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Дараах судрууд болон материалуудыг залбирч судал. Таны зааж буй өсвөр үеийнхэнд юу сүнслэгээр нөлөөлөх вэ?

1 Нифай 1:1–3; Aлма 37:8–9; Moсе 6:5, 45–46 (Тэмдэглэл хөтөлсөн талаарх судрууд дахь жишээнүүд)

1 Нифай 6:3–6 (Хувийн тэмдэглэлдээ юуг хамруулах)

3 Нифай 23:6–13 (Аврагч Нифайчуудыг цэдгээ гүйцэд хөтлөөгүйнх нь төлөө цээрлүүлдэг)

Хэнри Б.Аиринг “Өө, санацгаа, санацгаа ” Ensign эсвэл Лиахона 2007 он 11-р сар, 66–69

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр санаанууд тусалж болох юм:

  • Сайн мэдээний үнэнийг гэрчилсэн ямар туршлагууд саяхан тохиолдсоныг хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Боломжтой бол хувийн тэмдэглэлээсээ эсвэл өвөг дээдсийнхээ тэмдэглэлээс хуваалц (ангийн гишүүнийг эсвэл тойргийн гишүүнийг үүнийг хийхэд урь). Энэ туршлагыг тэмдэглэж авах нь яагаад чухал байсан бэ? Хэн нэгэн тэмдэглэл хөтөлснөөр бусад хүмүүс хэрхэн адислагддаг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд өдрийн тэмдэглэл хөтлөхийн чухлыг ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Өө, санацгаа, санацгаа” (эсвэл энэхүү хэлсэн үг дээр үндэслэсэн видео бичлэгийг үзүүлнэ үү) хэлсэн үгийн эхний 8 догол мөрийг уншихад урин ерөнхийлөгч Айрингийн өдөр тутмын туршлагынхаа талаар бичсэнээс ирсэн адислалуудыг хайж олохыг хүс. Ерөнхийлөгч Айрингийн захиас бичгээс хувийн тэмдэглэл хөтлөх талаар тэд өөр юу сурсан бэ? Түүний хэлсэн үгийн сүүлчийн догол мөрийг хамтдаа уншаад Их Эзэний мутрыг амьдралдаа харсан эсвэл Түүний танд захиас илгээсэн юм шиг санагдсан саяхны туршлагаасаа хуваалц. Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Айрингийн санал болгосон асуултуудын хариултынхаа талаар тунгаан бодож, бодлоо бичиж тэмдэглэхэд урь.

  • Өсвөр үеийнхнээс дараах судруудаас нэгийг уншихыг хүс: 1 Нифай 1:1–3; Aлма 37:8–9; Moсе 6:5, 45–46. Судрууд дахь хүмүүс тэмдэглэл хөтөлсөн учраас ирсэн адислалуудын талаар бодон заримаас нь хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Хүмүүс яагаад өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй вэ? Өсвөр үеийнхэн өдрийн тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлын талаар мэдэж болох эдгээр судруудын хэсгүүдээс юу сурдаг вэ? Өсвөр үеийнхнийг өвөг дээдсийнхээ өдрийн тэмдэглэлийг (боломжтой бол) унших эсвэл эцэг эх, өвөө эмээгээсээ ярилцлага аваад тэдний гэрчлэл, хөрвөлтийн түүх, утга учиртай амьдралын туршлага ба дуртай дурсамжаас нь бичиж авахад нь урамшуулан дэмж.

  • Өсвөр үеийнхнээс хувийн тэмдэглэл дээрээ бичихийг хүссэн зүйлсийн жагсаалтыг гаргахыг хүс. Ангиараа 1 Нифай 6:3–6-г унш. Өсвөр үеийнхнээс Нифайн цэдэгтээ багтаахыг хүссэн зүйлийг хайж олоод жагсаалтандаа нэмж бич. Өсвөр үеийнхнийг өдрийн тэмдэглэл дээрээ бичих хэрэгтэй гэж мэдэрсэн зүйлээ тунгаан бодохыг урь. Өдрийн тэмдэглэл дээрээ хэдэн догол мөр бичих хугацаа тэдэнд өг.

  • Өсвөр үеийнхнээс 3 Нифай 23:6–13-ыг уншихад урь. Энэ судар өдрийн тэмдэглэл хөтлөх бидний хүчин зүтгэлтэй хэр хамааралтай байх вэ? Өсвөр үеийнхнийг өдрийн тэмдэглэлдээ бичих хэрэгтэй гэж мэдэрсэн ямар нэгэн сүнслэг эсвэл утга учиртай туршлагын талаар бодохыг хүс. Бусад хүмүүст энэ туршлагынхаа талаар уншсанаар тэд хэрхэн адислагдаж болох вэ? Тэдэнд ангидаа эдгээр туршлагуудаа бичиж авах хугацаа өг.

  • Өдрийн тэмдэглэл бичих эсвэл хувийн түүх хөтлөх талаар Ерөнхий эрх мэдэлтний хэлсэн үгс болон нийтлэлүүдээс нэгийг сонго. Өсвөр үеийнхнийг үүнээс хэсэгчлэн уншиж, дараа нь хэлсэн үгнээс сүнслэг урамшуулал эсвэл тус болохуйц гэж үзсэн нэг эсвэл хоёр бодол санаагаа цаасан дээр бичихэд урь. Хүн бүрийг бичиж дуусахад тэднээс дэргэдээ суугаа хүнд цаасаа дамжуулахыг хүс. Тэднээс бие биенийхээ дамжуулж өгсөн цаасан дээр олж мэдсэн бодол санаагаа нэмж бичин дараагийн хүндээ дамжуулан ангийн хүн бүртэй үзэл бодлоо хуваалцах хүртэл үргэлжлүүлэд тэднийг урь. Өсвөр үеийнхнээс уг цаасаа гэр рүүгээ авч яван тэмдэглэлээ хөтлөхдөө тэдгээрийг удирдамж болгон ашиглахад нь урамшуулан дэмж.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд өдрийн тэмдэглэл хөтөлснөөр ирэх адислалуудыг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлээсээ өсвөр үеийнхэнд юу хийх мэдрэмж төрж байгаа талаар тэднээс асуу. Тэрхүү мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхэд тэднийг уриал. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.