Сүнсний мэдрэмжийг дагах талаар ерөнхийлөгч Монсоноос би юу сурч болох вэ?
Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлэхдээ: ”Би Тэнгэр дэх Эцэгтэйгээ залбирч харилцаагүй өнгөрөөсөн нэгээхэн ч өдөр байхгүй. Би Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаагүй бол гарцаагүй төөрөлдөх байсан учраас энэхүү харилцаагаа эрхэмлэн дээдэлж хайрладаг билээ. Хэрэв та нар Тэнгэр дэх Эцэгтэйгээ ийм харилцаа холбоо тогтоогоогүй бол би та нарыг өмнөө зорилго тавин, ажиллаж эхлээсэй хэмээн хүсч байна. Ингэж чадваас энэ дэлхий дэх аяллынхаа туршид сүнслэг байдлаа хадгалж үлдэхэд бидний хүн нэг бүрт зориулан амьдралын маань хэрэгцээ, шаардлагуудад туслах Түүний урам хийгээд удирдамжийг хүртэх эрхтэй байх болно. Ийм сүнслэг байдал, урам, удирдамж нь биднийг эрэлхийлсэн үед л харамгүйгээр өгөгддөг бэлэг юм. Эдгээр нь ямар их үнэ цэнэтэй зүйлс вэ! Тэнгэрлэг Эцэг маань надтай сүнслэг урмаар дамжин харилцах үед би үргэлж даруусгагдаж мөн талархалтай байдаг. Би үүнийг таньж мэдэхийг, үүнд итгэхийг мөн үүнийг дагахыг сурсаар байгаа билээ” (“Ариун газарт зогсох нь” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 84).
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар ба материалуудыг залбиралтайгаар уншаарай. Ариун Сүнсний өдөөлтийн дагуу үйлдэх талаар ерөнхийлөгч Монсоны үлгэр жишээнээс суралцахад өсвөр үеийнхэнд юу туслах вэ?
Сургаалт үгс 3:5–6 (Хэрвээ бид Их Эзэнд итгэвэл Тэрбээр бидний замыг заах болно)
1 Нифай 3:7 (Их Эзэн бидэнд зарлигласан зүйлээ гүйцэлдүүлэх замыг зэхдэг)
2 Нифай 32:1–5 (Ариун Сүнс бидний хийх ёстой зүйлсийг бидэнд үзүүлдэг)
С ба Г 8:2–3 (Ариун Сүнс бидний оюун ухаанд болон зүрх сэтгэлд ярьдаг)
Toмас С. Moнсон, “Адислалуудын тухай тунгаан бод,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 86–89
Tомас С. Монсон, “Ариун газарт зогсох нь,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 82–86 (Германы Франкфуртын ариун сүмийг онцгойлон адислах ёслолын үйл ажиллагааг удирдсан талаарх түүх)
Toмас С. Монсон “Табернеклын дурсамжууд,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 41–42 (Ерөнхий чуулган дээр үг хэлэхдээ тагтны дэргэд суугаа охинд хандан ярихаар сүнслэгээр өдөөгдсөнөө мэдэрсэн тухай түүх)
Жэффри Р. Холланд, “Ерөнхийлөгч Toмас С. Монсон: Эзэний мөрөөр,” Ensign, 2008 оны 6-р сар, 2–16 (“Найз нөхөртөө болон Их Эзэнд үнэнч байх нь” гарчигтай хэсгийг үзнэ үү)
Видео бичлэгүүд: “Сүнсний өдөөлтүүдийг дагах нь”, “Сүнсний өдөөлтүүдийг үргэлж дага”
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:
-
Хүн бүрийг саяхан уншаад тэмдэглэсэн судраа олж ангийнхантайгаа хуваалцахад урь. Тэдэнд сэтгэгдэл төрүүлсэн шүлгээсээ хуваалцахыг хүн бүрээс хүс.
-
Энэхүү тоймын эхэнд дурдсан ерөнхийлөгч Томас С.Монсоны мэдэгдлийг өсвөр үеийнхэнтэй хуваалц. Энэхүү мэдэгдлээс юу нь тэдний сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Ерөнхийлөгч Монсон Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн аваад түүний дагуу үйлдсэн тухай ямар түүхийг өсвөр үеийнхэн мэдэх вэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь Ерөнхийлөгч Монсоны сүнслэг өдөөлтийг дагасан тухай жишээнээс суралцахад өсвөр үеийнхэнд тусална. Ариун Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Тэдний хүн нэг бүрд Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авч, дагасан тухай ерөнхийлөгч Монсоны түүхийг оноож өг (энэхүү тоймд зөвлөмж болгосноос). Өсвөр үеийнхнээс энэхүү түүхийг уншаад үүнийгээ дүгнэн, сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэх талаар сурсан зүйлээ нэгтгэн дүгнэхийг хүс. Сүнсний өдөөлтийн дагуу үйлдсэнээр адислагдсан туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Энэхүү тоймд заасан судруудыг уншин, судар тус бүр Сүнсний өдөөлтийг дагах талаар юу заадгийг товчхон дүгнэж бичихэд өсвөр үеийнхнийг урь. Энэхүү тоймд санал болгосон ерөнхийлөгч Монсоны тухай түүхүүдээс нэгийг эсвэл түүнээс илүүг хамтдаа унш. Тэдний уншдаг судруудыг жишээ болгосон ерөнхийлөгч Монсоны арга замуудыг сонсохыг өсвөр үеийнхнээс хүс. Сүнсний өдөөлтийг хүлээн авахуйц байхын тулд өсвөр үеийнхэн юу хийж болох вэ?
-
Ерөнхийлөгч Монсоны тухай түүхүүдийг унших үедээ эсвэл энэхүү суралцах тоймд зөвлөмж болгосон видео бичлэгүүдийг үзээд дараах асуултуудыг тунгаан бодохыг өсвөр үеийнхнээс хүс: Зарим үед Ариун Сүнсний өдөөлтийн дагуу үйлдэх нь яагаад хэцүү байдаг вэ? Эдгээр бэрхшээлүүдийг бид хэрхэн даван туулж болох вэ? Сүнсний өдөөлтүүдийг дагаснаар ямар адислалууд ирдэг вэ? Ерөнхийлөгч Монсоны жишээнээс ойлгосон зүйлээ хуваалцахад тэднийг урь. Энэхүү жишээг дагахын тулд тэд юу хийж болох вэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өнөөдөр сурсан зүйлийнхээ ачаар тэд юу хийх урмыг авч байгаа талаар өсвөр үеийнхнээс асуу. Тэр мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхийг тэдэнд уриал. Дагаж болох арга замуудын талаар залбиралтайгаар бодохдоо Сүнсийг эрэлхийлээрэй.