Сайн мэдээг заах нь авралын төлөвлөгөөнд яагаад чухал вэ?
Аз жаргалын төлөвлөгөөний зорилгуудаа биелүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд сайн мэдээний тухай суралцах хэрэгтэй. Ийм учраас хүн бүр гэр бүлдээ, сүмийн бусад гишүүдэд мөн сайн мэдээг хараахан хүлээн аваагүй байгаа бусад хүмүүст сайн мэдээг зааж Бурханы ажилд туслах хэрэгтэй.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалуудыг залбирч судлаарай. Өсвөр үеийнхэнтэй юуг хуваалцах санаа танд төрсөн бэ?
Лук 2:46–52 (Аврагч бага байхдаа бусдад сайн мэдээний үнэнүүдийг заадаг байв);
2 Нифай 2:8 (Эдгээр зүйлийг бусдад мэдүүлэхийн ач холбогдол нь агуу юм)
С ба Г 43:8; 88:77–80 (Их Эзэн биднийг бие биедээ заа хэмээн тушаасан)
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр санаанууд тусалж магад:
-
Өсвөр үеийнхэн өнгөрсөн долоо хоногийн Ням гаргийн хичээл дээрээ юу сурсныг нь эргэн шалга. Долоо хоногийн турш тэд хэрхэн суралцаж байсан бэ?
-
Өсвөр үеийнхнээс хэн нэгэн тэдэнд ямар нэгэн зүйлийг утга учир бүхий арга замаар заасан туршлагынх нь тухай ярихыг хүс. Та бас өөрийн туршлагыг хуваалцаж болно.
-
Өсвөр үеийнхнийг сайн мэдээг зааж байсан цаг үеийнхээ тухай ярихыг урь (жишээлбэл гэртээ, найзтайгаа, сүм дээр). Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөнд заах нь яагаад чухал вэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр өсвөр үеийнхнийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд сайн мэдээг заах нь хэчнээн чухал болохыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Аврагч сүмд зааж байгаа зургийг үзүүлж (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 34), өсвөр үеийнхнийг Лук 2:46–52-ыг уншихад урь. Аврагч бага байхдаа заахын чухлыг хэрхэн мэдэрч байсан бэ? Энэ түүх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд сайн мэдээг заахын чухлын тухай өөр юу зааж байна вэ? Өсвөр үеийнхнээс тэдэнд байгаа бүх заах боломжийнхоо тухай бодоод, жагсаан бичихийг хүс (тэдэнд найзтайгаа ярих гэх мэт энгийн нөхцөл байдлуудыг оруулан бичихэд урамшуул). Өсвөр үеийнхнийг жагсаалтаас аль нэгийг сонгоод, “Би заах боломжуудыг ашигласнаар Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөг биелүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ?” гэсэн асуултыг эргэцүүлэн бодоход урь. Тэднийг бодлуудаасаа хуваалцахыг хүс.
-
“Заах нь хүмүүсийг аврахад тусалдаг” видео бичлэгийг үзүүлээд, өсвөр үеийнхнээс тэдэнд байсан эцэг эх болон гэр бүлийн бусад гишүүд зэрэг сайн мэдээний үр нөлөөтэй багш нарынхаа тухай бодохыг хүс. Тэднийг хос хосоор нь хуваагаад, бие биедээ өөрсдийн санаж буй багш нарын тухай ярихад урь. Юу эдгээр багшийг үр нөлөөтэй заахад нөлөөлсөн бэ? Эдгээр багш Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлэхэд хэрхэн тусалсан бэ? Өсвөр үеийнхэн тэдний жишээг дагахын тулд юу хийж чадах вэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд авралын төлөвлөгөөн дэх сайн мэдээг заах үүргийг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
-
Бусдад заах тухай юу ойлгосныг нь өсвөр үеийнхнээс асуу. Энэ ойлголтынхоо дагуу үйлдэхийн тулд тэд юу хийж чадах вэ?
-
Заахын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалц.