Номын сан
Би хэрхэн эргэлзээгээ итгэлээр ялан дийлж чадах вэ?


Би хэрхэн эргэлзээгээ итгэлээр ялан дийлж чадах вэ?

Заримдаа Сүмийн гишүүдэд сайн мэдээний талаар асуултууд байдаг. Асуулт тавих нь ердийн зүйл ба бид үнэнийг итгэлтэйгээр эрэлхийлэх үедээ гэрчлэлээ хүчирхэгжүүлдэг. Гэхдээ биднийг итгэлгүйхэн асууж эхлэх үед Их Эзэний Сүнсэнд биднийг удирдах нь илүү хэцүү болдог. Бид хариулт эрэлхийлэх үедээ сайн мэдээний талаар аль хэдийн мэдэх зүйлсэд итгэлтэй байхаар, зарлигуудын дагуу амьдрахаар мөн өдөр тутам судраас суралцаж, залбирахаа үргэлжлүүлэхээр сонгох ёстой. Бид эдгээр зүйлийг хийх үед Тэнгэрлэг Эцэг гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд маань бидэнд туслах болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Доорх эх сурвалжуудыг залбирч, судал. Та итгэлээ хүчирхэгжүүлж мөн хэцүү асуултуудад хэрхэн хандах талаар өсвөр үеийнхэнд заахад туслах ямар эх сурвалжуудыг ашиглаж болох вэ? Та тэдэнтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Maрк 5:35–36; 9:14–24; Иохан 20:26–29; C ба Г 6:36 (Бүү ай)

Хиламан 5:12 (Есүс Христ дээр сууриа тавь)

1 Нифай 15:24 (Судруудад тулгуурла)

Иохан 7:17; Иаков 2:17–18, 22; 3 Нифай 14:7–8; Ифер 12:6, 12 (Итгэлээр үйлд)

2 Нифай 2:11 (Бүх зүйлд сөрөг тал бий)

C ба Г 46:10–14 (Заримд нь мэдэх, заримд нь тэдний үгсэд итгэх нь өгөгддөг)

Квинтин Л.Күк, “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь,” Ensign, 2016 оны 11-р сар, 40–44 эсвэл  2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  28–31

M.Рассэлл Баллард, “Бид хэн рүү явах юм бэ?,” Ensign, 2016 оны 11-р сар, 90-92 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  81-84.

Вэрн П.Станфилл, “Гэрлийг сонго” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 44

Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонгоEnsign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20–22

Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байнаEnsign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөл байдалд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл, найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хооронд уялдаа холбоо бий болгоход туслаарай. Та тэдэнд өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Доорх санаанууд тусалж болох юм:

  • Сүмийн гишүүн бүр, залуу эрэгтэй, залуу эмэгтэй бүр сайн мэдээний талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй байх хэрэгтэй гэдгийг тайлбарла. Өсвөр үеийнхнийг өөрсдийн гэсэн гэрчлэлийг хөгжүүлэхийн ач холбогдлыг тэдэнд заасан туршлагаасаа хуваалцахад урь. Бид өөрийн гэсэн гэрчлэлээ хөгжүүлэх үедээ сүнслэг байдлын хувьд бие дааж чаддаг гэдгийг тайлбарла.

  • Өсвөр үеийнхэнд тэдэнд танил ямар нэгэн зүйлийг ойрхноос авсан зургийг (маш ойрхноос зургийг нь авсан болохоор юу гэдэг нь мэдэгдэхгүй болсон зургийг) үзүүлэн, тэднээр юу болохыг нь таалгах талаар бод. Тэгээд тэдэнд уг зүйлийг харуул. Биднийг зөв хандлагатай байх үед бидний ойлголт хэрхэн өөрчлөгддөг вэ? Энэ үзүүлэн өсвөр үеийнхэнд мөнхийн талаас нь ойлгох ойлголттой байхын ач холбогдлын талаар юу гэж зааж байгаа талаар тунгаан бодохыг тэднээс хүс. (Илүү санаа авахын тулд Рафаэл И.Пино, “Сайн мэдээний мөнхийн тухай ойлголт,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107–109-ийг үзнэ үү). Өсвөр үеийнхэн хэцүү асуултуудтай тулгарах үед мөнхийн хандлагатай байх нь хэрхэн тусалж болох вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь хэцүү асуултуудынхаа хариултыг итгэлтэйгээр эрэлхийлэх талаар мэдэж авахад нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Өсвөр үеийнхнийг Есүс Христийн сайн мэдээ, Түүний Сүмийн талаар дуртай зүйлсээ бичихэд урь. Тэд яагаад сайн мэдээнд талархдаг вэ? Өсвөр үеийнхнээр ахлагч М.Рассэлл Баллардын дурдсан сайн мэдээний зарим адислалыг хайж олуулан, Бид хэн рүү явах юм бэ? хэлсэн үгийг нь судлуул.  Ахлагч Баллардын тодорхойлсон эдгээр сайн мэдээний үнэн таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ? Сайн мэдээний адислалуудаа санах нь бидний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

  • Ахлагч Квинтин Л.Күкийн “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь” хэлсэн үгэндээ тодорхойлсон тээглэх чулуунууд гэсэн бичигтэй гурван чулууг авчир. Ангийн гишүүдийг гурван бүлэгт хуваарилж, бүлэг бүрд чулуунуудыг нэг нэгээр нь өг. Бүлэг бүрээс тэдний тээглэх чулуу итгэлийг нь хэрхэн сулруулж болох талаарх үгсийг ахлагч Күкийн хэлсэн үгнээс хайж олохыг мөн хүмүүс энэ тээглэх чулууг амьдралдаа нөлөөлүүлснээр итгэл нь хэрхэн сул дорой болдог талаар жишээ хуваалцахыг хүс. Дараа нь бүлэг бүрд чулуу эсвэл тоосго өгч, итгэлийг нь хөгжүүлэх ямар нэгэн зүйлийг тодорхойлохыг тэднээс хүс. Энэ ярилцлагын нэг хэсэг болгон та  Хиламан 5:12-ыг  уншиж болно.

  • Ангийн нэг гишүүнээс Maрк 9:14–27 дээрх түүхийг ярихад бэлдэж ирэхийг хүс эсвэл уг түүхийг ангиараа уншиж болно. Ангиа гурван бүлэг болгож хуваарилан, ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Эзэн минь, би итгэж байна” үгэн дэх түүхээс ажигласан гурван зүйлийг нэг нэгээр нь уншуулахаар оноо. Өсвөр үеийнхэн өөрсдөд нь эсвэл тэдний мэдэх хэн нэгэнд сайн мэдээний талаар хэцүү асуулт, эргэлзээ гарах үед ахлагч Холландын ажигласан зүйлсийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг бүрд ахлагч Л.Витни Клэйтоны “Итгэхийг сонго” хэлсэн үгийн эсвэл ахлагч Вэрн П.Станфиллийн “Гэрлийг сонго” хэлсэн үгийн хуулбарыг тарааж өг. Бүлэг бүрээр уг хэлсэн үгийн нэг хэсгийг уншуулж, тэднийг өөрсдөд нь хамаатай эсвэл утга учиртай санагдсан хэсгүүдийг тодотгохыг хүс. Өсвөр үеийнхнийг суралцах үедээ Сүнснээс сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахад урь. Тэд Сэйлор Гатцлэрийн түүхийг эсвэл ахлагч Станфиллын дугуйн аяллын түүхийг эргэлзээг даван гарч, итгэлээр урагш явах үйл явцтай хэрхэн уялдуулж ойлгож болох вэ?

  • Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Гэрчлэлээ хуваалцсанаар гэрчлэл олж авдаг юм!” хэмээн заажээ. (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 54). Гэрчлэлээ хуваалцах нь гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тэдэнд хэрхэн тусалдаг вэ? Иохан 7:17; Ифер 12:6, 12; Иаков 2:17–18, 22-ыг уншин, эдгээр судар нь итгэлээр үйлдэх талаар юу гэж заадаг талаар ярилц. Өөрсдөдөө байгаа итгэлд тулгуурлан үйлдэх нь Тэнгэрлэг Эцэгт бид илүү гэрэл, үнэнийг хүлээн авахад бэлэн байгааг хэрхэн харуулдаг вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд сайн мэдээний талаарх хэцүү асуултууддаа хэрхэн итгэлтэй хандах талаар илүү сайн ойлгож байна уу? Тэд иймэрхүү асуултууд бүхий бусад хүнд хэрхэн туслах талаар илүү сайн ойлгож байна уу? Хэрвээ та ангийн аль нэг гишүүний талаар санаа зовж байгаа бол тэднийг өөрсдөд нь байгаа асуултуудынхаа талаар эцэг эхтэйгээ, өсвөр үеийнхний удирдагчтайгаа эсвэл бишоптой ярихыг хувь хүн тус бүрд санал болгож болно.

Үйлдэхэд урь

Та өсвөр үеийнхнийг идэвх султай гишүүнд юм уу эсвэл асуулт тавьж байгаа хэн нэгэнд хайраа илэрхийлсэн захиа бичихэд урамшуулж болно.

Та түүнчлэн тэднийг одоо өдөр тутам залбирч мөн судраас судалснаар гэрчлэлээ хүчирхэгжүүлэх шийдвэр гаргахад урамшуулж болно.