Би амьд бошиглогч, төлөөлөгчдөөс юу сурч болох вэ?
Амьд бошиглогч, төлөөлөгчид Сүмийг удирдахын тулд илчлэлт хүлээн авдаг бөгөөд тэдний зөвлөгөө биднийг төгс мэддэг ба бидэнд тохиолддог сорилтуудыг ойлгодог Их Эзэний хүслийг тусгасан байдаг. Бид амьд бошиглогч, төлөөлөгчдөөр удирдуулан, зургаан сар тутамд Ерөнхий чуулганы үеэр тэдний зөвлөгөөг хүлээн авахаар адислагдсан.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Та эдгээр материалыг судлах явцдаа амьд бошиглогчдын заасан зүйлүүдийн ач холбогдлын талаар өсвөр үеийнхнийг ойлгоход туслах үнэнүүдийг хай.
Moзая 8:16–18 (Үзмэрч бусдадаа агуу ашиг тус хүргэх болно)
С ба Г 1:38; 68:3–4 (Их Эзэний үйлчлэгч Сүнсээр ярихад тэдний хэлсэн үгс судар байх болно)
Хэнри Б.Айринг, “Хоёр эсвэл гурваараа хамтдаа цугларсан тэнд,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3–6
Роналд А.Расбанд, “Би гайхширна,” Ensign эсвэл Лиахона, 2015 оны 11-р сар, 89–90
Гари И.Стивэнсон, “Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2015 оны 11-р сар, 91–92
Дэйл Г.Рэнланд, “Бурханы мэлмийгээр харах нь,” Ensign эсвэл Лиахона, 2015 оны 11-р сар, 93–94
Саяхны Ерөнхий чуулган дээрх Тэргүүн Зөвлөл, Арванхоёрын чуулгын гишүүдийн хэлсэн үгс
“Бошиглогчид,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 57–58
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл, эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.
-
Өсвөр үеийнхнийг сайн мэдээний талаар хэн нэгэн хүний асуусан саяхны тохиолдлоосоо хуваалцахад урь. Тэд хэрхэн хариулсан бэ?
-
Өсвөр үеийнхнээс хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы сэтгэл догдлуулсан үгсийн талаар хуваалцахыг урь. Энэ нь тэдэнд яагаад чухал болохыг асуу.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд тэдэнд ирдэг сорилтуудын хариултыг амьд бошиглогчдын үгсээр дамжуулан олоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу.
-
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Хоёр эсвэл гурваараа хамтдаа цугларсан тэнд” хэлсэн үгэндээ Бурханы үгийг хүлээж авахад өөрсдийн зүрх сэтгэлийг бэлтгэхийн ач холбогдлыг тайлбарлахын тулд тариачны сургаалт зүйрлэлийг ашигласан. Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Айрингийн уг сургаалт зүйрлэлийг ярьж байгаа хэсгийг уншаад, сурсан зүйлээ харуулах зураг зурахад урь. Тэд хамгийн сүүлийн Ерөнхий чуулганаас зүрх сэтгэлдээ ямар “үрийг” суулгах ёстой вэ? Та зааж буй өсвөр үеийнхэнтэйгээ холбоотой гэж бодож байгаа үгийг ангид авчраад, тэднээс үүнийг уншин, үйлдэл болгож болох үнэний үрүүдийг олж мэдэхийг хүсэж болно.
-
Өсвөр үеийнхэнд өнөөдөр тулгарч буй сорилтуудыг жагсаан бичихэд ангийнхандаа тусал. Эдгээр сорилтоос нэгийг сонгон авч, хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс энэ сорилтыг даван туулахад нь туслах зөвлөмж хайхад хүн нэг бүрийг урь. Тэдэнд Ensign эсвэл Лиахона сэтгүүлүүд дээрх хамгийн сүүлийн чуулганы “Сэдвийн индекс”-ээс ашиглахыг санал болго.
-
Саяхны Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн үгийг үзүүл. Өсвөр үеийнхнийг, ялангуяа тэдний насныханд чухал болох зөвлөгөө, зөвлөмжийг анхааралтай сонсож, зөвлөмжийг ашиглан 5 минутын хэлэх үг бэлдэхийг хүс. Тэдэнд ангидаа бие биенийхээ өмнө үг хэлэх дадлага хийх боломж олго.
-
Таны зааж буй өсвөр үеийнхэнд чухал байж болох Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг ангиараа сонс эсвэл үз. Өсвөр үеийнхнээс мөнхийн үнэнийг ба судруудыг мөн үйлдэхэд урих урилгыг болон хэлсэн үгсэд амлагдсан адислалуудыг таньж мэдэхийг хүс. (Хугацаа бага байвал хэлсэн үгийн зарим нэг хэсгийг үзэж болно.)
-
Итгэлдээ үнэнч байх нь номоос “Бошиглогчид” хэсгийг хамтдаа уншихыг ангийн гишүүдээс хүс. Уншиж байгаа хэсгээсээ бошиглогчдын үүрэг юу болохыг олж мэдээд, тэдгээр үүргийг самбар дээр бичихийг хүс. Өсвөр үеийнхэн бүрд ахлагч Роналд А.Расбандын “Би гайхширна,” ахлагч Гари И.Стивэнсоны Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд” болон ахлагч Дэйл Г.Рэнландын “Бурханы мэлмийгээр харах нь” үгсээс нэгийг оноож өг. Өсвөр үеийнхнийг ахлагч Расбанд, Стивэнсон, Рэнланд нарын эдгээр үүргээ биелүүлж байгаа жишээнүүдийг мөн бошиглогчдын өөр нэмэлт үүргүүдийг олж, хуваалцахад урь. Бошиглогчдыг өөрсдийнхөө үүргийг биелүүлэхэд өсвөр үеийнхэн хэрхэн адислагдсан бэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Амьд бошиглогч, дагалдагчдаас юу сурч болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өсвөр үеийнхнийг хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг сайн мэдээнээс суралцах ажлын нэг хэсэг болгож судлахад урь. Сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад тэднийг дэмж.
Дараагийн Ерөнхий чуулган дөхөх үед өсвөр үеийнхнийг өөрсдийн асуултуудыг жагсаан бичиж, үүндээ хариулт авахын тулд чуулган дээр хэлэх үгсийг залбиралтайгаар сонсоход урь.