Би бусад хүмүүсийг суралцахад нь хэрхэн тусалж чадах вэ?
Бид бүгд өөрсдийн хичээнгүй чармайлтаараа сайн мэдээний сургаалуудыг сурах үүрэгтэй. Сайн мэдээний багш нарын хувьд бид зааж байгаа хүүхдүүдээ бие даан сурах үүрэг хариуцлагыг өөрсдөдөө авахад нь тусалж чадна. Бид бусдын сурах, ойлгох мөн сайн мэдээгээр амьдрах хүслийг өдөөж чадна. Бид багшийн хувьд зааж байгаа хүүхдүүд маань сайн мэдээний зарчмуудыг өөрсдөө нээж, Бурханаас хүч авахад нь туслах үедээ хамгийн амжилттай байна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судрууд болон материалуудыг залбиралтайгаар судал. Таны зааж байгаа өсвөр үеийнхэнд юу хамгийн хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Матай 16:13–16 (Аврагч Петрийг гэрчлэхийг урьсан)
Матай 28:18–19; Лук 10:1–9 (Аврагч шавь нартаа бусдад заах мөн үйлчлэх үүрэг өгсөн)
Марк 10:17–21 (Аврагч Өөрийн заадаг хүмүүстээ итгэлээр үйлдэхийг урьсан)
Лук 7:36–43 (Аврагч зааж байгаа хүмүүсээс Өөрийнх нь захиасыг эргэцүүлэн бодохыг урьсан асуултуудыг асуусан)
Иохан 3:1–13 (Аврагч зааж буй хүмүүсийнхээ асуултуудад хариулдаг байсан)
3 Нифай 11:13–15 (Аврагч зааж буй хүмүүстээ, Өөрийг нь мэдрэх боломжийг өгсөн)
3 Нифай 17:1–3 (Аврагч заадаг хүмүүстээ илүү ихийг сурахад өөрсдийгөө бэлтгэхийг урьсан)
С ба Г 88:122 (Суралцагчид санаа, бодлоо хуваалцаж, бие биенээ сонссоноор сэнхэрдэг)
Дэвид А.Бэднар “Цөхрөлтгүй сэргэг бай” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5 сар, 40–43
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр санаанууд тусалж болох юм:
-
Өсвөр үеийнхнээс ангиас гадуур тэдэнд саяхан тохиолдсон сурах буюу заах туршлагуудаасаа хуваалцахыг хүс. Өмнөх долоо хоногуудад заагдсан зарчмууд тэдэнд хэрхэн тусалсан бэ?
-
Багш нь үргэлж ярьж, ангийн гишүүд оролцох боломжгүй байдаг хичээлийн сөрөг талуудыг ярилцахад урь. Тэдэнд суралцагсад идэвхтэй хичээлд оролцож болох олон арга замуудыг жагсаан бичихэд нь тусал (ангид болон ангиас гадуур). Багш иймэрхүү оролцоог хэрхэн урамшуулж чадах вэ?
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр өсвөр үеийнхнийг зааж байгаа хүмүүстээ сурахад нь хэрхэн тусалж чадахаа ойлгоход нь тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Өсвөр үеийнхнийг Аврагчийн арга барилаар сайн мэдээг заах нь зааврын 4–5–р хуудсыг судлаад, Аврагчийн заасан хүмүүсээ бие даан суралцахад урьсан арга барилуудыг самбар дээр жагсаан бичихэд урь. Өсвөр үеийнхнийг жагсаалтаас нэг зүйлийг сонгоод, хос хосоороо Аврагчийн энэ аргаар зааж байсан судар дахь жишээнүүдийг олохыг хүс (энэ агуулга дээр санал болгосон тэдгээр шиг). Та тэднийг бас багш нь үүнтэй ижил аргаар ямар нэгэн зүйлийг заасан өөрсдийн туршлагуудаасаа бодоход урь. Хос бүрийг юу олсноо ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Өсвөр үеийнхэн зааж байхдаа Аврагчийн аргуудыг хэрхэн дуурайж болохыг ярилц. Эдгээр аргуудад зааж байгаа тэдгээр хүмүүсээ оролцуулах нь яагаад чухал вэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд бусдыг сурахад нь хэрхэн туслаж болохоо ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өсвөр үеийнхнийг бусдад авралын төлөвлөгөөний тухай заах боломжуудын талаар бодоход урь. Тэднийг зааж байгаа хүмүүсээ идэвхтэй оролцоход нь туслах арга замуудыг төлөвлөхөд нь дэмж. Дараачийн хичээлүүд дээр тэднийг юу хийсэн тухайгаа хуваалцахыг урь.