Номын сан
Христийн амилсны баяр: Би Есүс Христийн амилалтын талаарх гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох вэ?


Христийн амилсны баяр: Би Есүс Христийн амилалтын талаарх гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох вэ?

Улаан өндөгний баярын ням гарагт бид бусад Христийн шашинтан хүмүүстэй нэгдэн, дэлхийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болох Христийн амилсны баярыг тэмдэглэдэг. Тэрээр “үхлийн хүлээсийг тасчиж, ингэснээр булш ялалт үгүй болж, мөн үхлийн шаналал нь сүр жавхланд найдах найдвараар уужруулагдсан билээ” (Алма 22:14). Түүний амилалт цагаатгагч золиослолынх нь төгсгөл байсан бөгөөд Амилалтаар дамжуулан Тэрээр бүх хүн төрөлхтний нүгэл хийгээд үхлийг ялсан юм. Бид Аврагчийн амилалтын талаарх гэрчлэлээ хуваалцсанаар бусдыг амар амгалан, итгэл найдвар мэдрэхэд тусалж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Ямар судар эсвэл хожмын үеийн бошиглогчдын сургаал Есүс Христийн амилалтын талаарх таны гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ? Уг гэрчлэл таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Та хэзээ эдгээр судар эсвэл сургаалыг бусдын гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд туслахаар ашигласан бэ?

Та хэзээ өсвөр үеийнхэн Аврагчийн талаар гэрчилж байгааг сонссон бэ? Та тэднийг бусадтай гэрчлэлээ хуваалцахад нь урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?

Доорх материалуудыг залбирч судлаарай. Өсвөр үеийнхнийг Аврагчийн амилалтын талаарх гэрчлэлээ хуваалцахад юу урамшуулан дэмжинэ гэж та бодож байна вэ?

Лук 24; Иохан 20 (Есүс Христ амилсан)

3 Нифай 11:1–17 (Амилсан Аврагч нифайчуудад үзэгдэв)

С ба Г 76:22–24; Иосеф Смит—Түүх 1:16–17 (Амилсан Аврагчийн талаарх Иосеф Смитийн гэрчлэл)

Томас С.Монсон, “Тэр амилсан!” Ensign эсвэл Liahona, 2010 оны 5-р сар, 87–90

Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн Амилалт,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign, 2000 оны 4-р сар, 2–3

Видео бичлэг: “Тэр амьд—Есүс Христ амьд учраас Улаан өндөгний баярыг тэмдэглэ”

2:27

Аврагчийн арга барилаар заах нь

Арвагч Өөрийн зорилгын талаар зааж мөн гэрчлэхдээ судруудыг ашигладаг байсан. Тэр хүмүүст судруудын тухай бодож, асуултандаа хариулт олоход тэдгээрийг ашиглах талаар заадаг байсан. Та өсвөр үеийнхэнд сударт байдаг хүчирхэг гэрчлэлүүдийг олоход нь хэрхэн туслах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөл байдалд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та нар тэдэнд өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Өсвөр үеийнхнийг өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр сурсан зүйлээ долоо хоногийн турш хэрхэн хэрэгжүүлснийг хуваалцахад урь.

  • Өсвөр үеийнхнээс Есүс Христийн талаарх хэн нэгний гэрчлэлийг сонсоод хүчирхэгжсэн туршлагаа хуваалцахыг хүс.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд Амилалтын талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцахад урамшуулан дэмжих болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Уг тоймд санал болгосон видео бичлэгүүдийг үзэж, өсвөр үеийнхнийг Аврагчийн талаарх сэтгэгдэл, мэдрэмжээ бусадтайгаа хуваалцахад урь. Өсвөр үеийнхнийг эдгээр видео бичлэгээс аль нэгийг нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд мөн бусад хүнтэй хуваалцахад урамшуулан дэмж. Дараагийн хичээл дээр эдгээр захиасыг хуваалцсанаар олж авсан туршлагаа мөн хүмүүс хэрхэн хүлээн авсныг хуваалцахад урь.

  • Өсвөр үеийнхнийг Есүс Христийн Амилалтын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь бусдад туслахдаа ашиглах судруудыг (уг тоймд жагсаасан судрууд байж болно) олж, хуваалцахад урь. Өсвөр үеийнхнийг хичээл дээр ашигласан судруудаа дараа ашиглаж болохын тулд бичиж авахыг хүс.

  • Өсвөр үеийнхнийг “Амьд Христ”-ийг эсвэл уг тоймд санал болгосон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс аль нэгийг уншиж, Аврагчийн Амилалтын талаар хүчирхэг гэрчлэлийг өгүүлж буй хэсгийг эрж олоход урь. Тэднээс олсон хэсгээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж, эдгээр нь яагаад утга учиртай болохыг тайлбарлахыг хүс. Өсвөр үеийнхнийг Амилалтын талаар гэрчилдэг амьд бошиглогч, төлөөлөгчидтэй байх нь яагаад чухал гэж бодож байгаа талаар ярилцахад урь. Амилалтын талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцан мөн өсвөр үеийнхнийг хуваалцахад урь.

  • Есүс Христийн Амилалт өсвөр үеийнхний амьдралд өөрчлөлт авчирсан гурав эсвэл түүнээс олон арга замыг бичих цаг өг. Тэднийг бичсэн зүйлээ хуваалцахад урь. Тэдэнд ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Есүс Христийн Амилалт” хэлсэн үгийг өгч, өөрсдийн жагсаалтад нэмж болох өөр зүйлсийг эрж олохыг хүс. Тэднийг Аврагчийн Амилалтын талаар мэдэх хэрэгтэй хэн нэгний талаар бодоход урьж, тэднийг тухайн хүнд хэрхэн гэрчлэлээ хуваалцах талаар бодоход урамшуулан дэмж.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Амилалтын талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцах сүнслэг өдөөлтийг мэдэрч байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнээс өнөөдрийн сурсан зүйлээс юу хийх мэдрэмж төрж байгаа талаар асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Тэднийг үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.