Би авралын төлөвлөгөөний талаар суралцахдаа сүмийн дуу хөгжмийгхэрхэн ашиглаж болох вэ?
Тэргүүн Зөвлөлийн зааснаар: “Хамгийн агуу зарим нэгэн номлолууд нь дууллуудыг дуулснаар тунхаглагдсан. Сүмийн дуулал нь биднийг наманчлал ба сайн үйлс рүү хөтөлж, гэрчлэл болон итгэлийг хөгжүүлж, сул дорой болон гашуудаж буй хүмүүсийг тайвшруулж, биднийг эцсээ хүртэл тэвчихэд урамшуулдаг” юм (Сүмийн дуулал, ix) гэжээ. Ихэнх сайн мэдээний зарчмууд, тэр тусмаа авралын төлөвлөгөөтэй холбоотой тэдгээр зүйлсийг дууллууд болон Сүмийн дуу хөгжмөөр дамжуулан маш үр дүнтэй зааж болдог.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалуудыг залбиралтайгаар судал. Өсвөр үеийнхэнтэй хуваалцахаар өдөөгдсөн юуг та мэдэрсэн бэ?
Колосайчууд 3:16 (Бие биедээ дуулал болон хөгжмөөр дамжуулан заа)
С ба Г 25:12 (Зөв шударга хүмүүсийн дуу Их Эзэнд хандсан залбирал байдаг)
Даллин Х.Өүкс, “Хөгжмөөр дамжуулан бишрэх нь,” Ensign 1994 оны 11 сар, 10–12
“Хөгжим ба бүжиг” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 22–23
“Тэргүүн Зөвлөлийн өмнөх үг, ” Дуулал, ix–x
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Эдгээр санаа тусалж болох юм:
-
Өсвөр үеийнхнээс авралын төлөвлөгөөний тухай найздаа хэлэхийг хүссэн ямар нэгэн зүйлээ хуваалцахыг асуу. Найздаа сурахад нь тэд яаж тусалж чадах вэ?
-
Ангиараа дууллын номон дээрх “Тэргүүн Зөвлөлийн өмнөх үг”-ийг унш (хуудас ix–x). Өсвөр үеийнхнийг самбар дээр Тэргүүн Зөвлөлийн биднээс хийхийг хүссэн зүйлс болон тэдний амласан адислалуудыг жагсааж бичихэд урь.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхнийг авралын төлөвлөгөөний тухай сурахдаа Сүмийн дуу хөгжмийг ашиглахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Өсвөр үеийнхэнд, дуулал буюу хүүхдийн дууны номон дээрх сэдэвчилсэн жагсаалтнаас авралын төлөвлөгөөтэй холбоотой дуу хөгжмийг олоход хэрхэн ашиглахыг үзүүл. Өсвөр үеийнхнийг нэг дуулал буюу дууг сонгоод, үгсийг нь болон холбогдох судруудыг нь судлахад урь. Тэд дууллын үгсээс авралын төлөвлөгөөний тухай юу ойлгодог вэ?
-
Өсвөр үеийнхнээс Сүмийн дуулалтай холбоотой сүнслэг туршлагаасаа хуваалцахыг хүс. Энэ туршлага нь яагаад тийм ач холбогдолтой байсан бэ? Бусдад сайн мэдээний үнэнийг заахад дуу хөгжим танд хэрхэн тусалж чадах вэ?
-
Дараах гарчгуудыг самбар дээр бич: “Мөнх бус байдлын өмнөх амьдрал,” Мөнх бус амьдрал,” болон “Үхлийн дараах амьдрал.” Өсвөр үеийнхнийг “Эцэг минь ээ” дууллыг дуулах буюу сонсохыг хүс (Сүмийн дуулал, дугаар 42). Тэднээс авралын төлөвлөгөөний дээрх гурван хэллэгийн талаар энэ дуулал юу зааж байгааг олж тогтоохыг хүсээд, тэдний хэлсэн зүйлсийг тохирох гарчгийн доор самбар дээр бич. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний тухай энэ дууллаас тэд юу сурч болох вэ? Тэд авралын төлөвлөгөөний тухай заадаг өөр ямар дууллууд эсвэл хүүхдийн дуунуудыг мэддэг вэ? Сүнс бидэнд дуу хөгжмөөр дамжуулан зааж чаддаг тухай өөрсдийн бодол, сэтгэгдлээ хуваалцахад тэднийг урамшуул.
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд авралын төлөвлөгөөний тухай зааж, сурахад сүмийн дуу хөгжмийг хэрхэн ашиглаж болохыг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цагийг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өсвөр үеийнхнээс өнөөдрийн дуу хөгжимтэйгөөр заах болон суралцах тухай юу сурснаа эргэцүүлэн бодохыг хүс. Сурсан зүйлийнхээ дагуу юуг хийхээр тэд өдөөгдсөн бэ? Энэ нь тэдний сайн мэдээг суралцахад хэрхэн нөлөөлөх вэ? Дуу хөгжим тэдний бодолд хэрхэн нөлөөлөх вэ? Ирээдүйд бусдад заахад нь хэрхэн нөлөөлөх вэ?