Би хэрхэн өөрөө шийдвэр гаргаж сурах вэ?
Бие даасан байхын нэг чухал хэсэг нь өөрсдийн төлөө хэрхэн шийдвэр гаргахыг сурах явдал юм. Тэнгэрлэг Эцэг биднийг удирдахад бэлэн байдаг ч Тэр бидэнд яг юу хийхийг үргэлж хэлж өгдөггүй. Тэр бидэнд сонгох эрхийг өгсөн ба биднийг мэдлэг, туршлага, итгэлээ ашиглан шийдвэрээ өөрсдөө гаргаасай хэмээн хүсдэг. Дараа нь бид гаргасан шийдвэрээ зөв эсэхийг бататгаж өгөхийг Түүнээс гуйж болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалыг залбирч судлаарай. Шийдвэр гаргахтай холбоотой сайн мэдээний зарчмуудаас суралцахад нь өсвөр үеийнхэнд юу туслах вэ?
Алма 37:37 (Их Эзэнтэй зөвлө)
C ба Г 9:7–9 (Биднийг оюун санаандаа шийдвэрээ тунгаан бодсоны дараа Тэнгэрлэг Эцэг биднийг удирддаг)
C ба Г 58:26–29 (Бид бүх зүйлд зарлигдуулах хэрэггүй, сайн зарчимд л санаа сэтгэлээ бүрэн зориулж байх хэрэгтэй)
Даллин Х.Өүкс, “Сайн, илүү сайн, хамгийн сайн,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 104–8
Робэрт Д.Хэйлс, “Аароны санваартнуудад: Арван жилийн туршид гаргах шийдвэрт бэлтгэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 48–51
Ричард Г.Скотт, “Залбирлын онцгой бэлгийг хэрэглэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 8–11
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:
-
Өсвөр үеийнхнийг сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даасан байхын чухлыг харуулсан дэлхийд саяхан тохиолдсон үйл явдлын талаар бодоход урь.
-
Хамтдаа Сургаал ба Гэрээ 58:26–29-ийг yнш. Их Эзэн “бүх зүйлд бидэнд зарлиглахыг” яагаад хүсдэггүй вэ? Өсвөр үеийнхнээс ирэх 10 жилийн туршид гаргаж болох чухал шийдвэрүүдээ самбар дээр жагсаан бичихийг хүс. Энэ хичээлийн явцад сурах зүйлүүд нь эдгээр шийдвэрийг гаргахад тэдэнд хэрхэн тусалж болох талаар бодоход өсвөр үеийнхнийг урь.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь шийдвэр хэрхэн гаргахыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Өсвөр үеийнхнийг Сургаал ба Гэрээ 9:7–9 ба Алма 37:37-г уншин, эдгээр шүлэгт гардаг Их Эзэний зөвлөгөөг ирэх хэдэн жилийн турш чухал шийдвэр гаргахдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгаан бодоход тэднийг урь. Эдгээр шийдвэрийн талаар “Их Эзэнтэй зөвлөлдөнө” гэдэг нь ямар утгатай вэ? “[Өөрийн] оюундаа тунгаан бодно” гэдэг нь ямар утгатай вэ? Тэднийг энэ талаарх санаа бодол болон шийдвэр гаргахын тулд Их Эзэнтэй зөвлөлдсөн туршлагаасаа хуваалцахад урь. Түүнчлэн туршлага болон гэрчлэлээ хуваалц.
-
Ангийнхнаас ахлагч Робэрт Д.Хэйлсийн ярьсан, сургалтад оролцоогүй нисгэгчийн тухай түүхийг уншиж байхдаа шийдвэр гаргах талаар сурсан зүйлийнхээ тухай бодохыг хүс (“Аароны санваартнуудад: Арван жилийн туршид гаргах шийдвэрт бэлтгэх нь”). Тэднээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Өсвөр үеийнхнийг ахлагч Хэйлсийн хэлсэн үгийн “Одоо цаг нь боллоо” гэж эхэлж байгаа догол мөрийг уншихад урин, ахлагч Хэйлс тэдэнд юу хий гэж зөвлөж байгааг болон тэдний одоо хийх сонголтууд хожмын амьдрал дахь сонголтуудад нь хэрхэн нөлөөлөх талаар ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Ахлагч Даллин Х.Өүксийн “Сайн, илүү сайн, хамгийн сайн” хэлсэн үгийн 1-р хэсгийг уншиж, энэ нь шийдвэр гаргах талаар тэдэнд юу зааж байгааг хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Сайн, илүү сайн, хамгийн сайн гэдгийн хоорондох ялгааг гаргахдаа өсвөр үеийнхэн ямар шалгуур ашиглаж болох вэ? (ахлагч Өүксийн дараах өгүүллийг тэдэнд уншуулж болох юм: “Илүү сайн, хамгийн сайн зүйлс нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлж, гэр бүлийг маань хүчирхэгжүүлдэг учраас бид илүү сайн, хамгийн сайн зүйлийг сонгохын тулд зарим сайн зүйлээ орхих хэрэгтэй болж болох юм.”) Самбар дээр Сайн, Илүү сайн болон Хамгийн сайн гэсэн гарчгууд бичээд, эдгээрт тохирох сонголтуудыг тэдгээр гарчгийн дор бичихэд өсвөр үеийнхнийг урь (хэрвээ тэдэнд жишээ хэрэгтэй бол ахлагч Өүксийн хэлсэн үгийн 4-р хэсгийг санал болго). Өсвөр үеийнхэн нь энэ үйл ажиллагаанаас сурсан зүйлээ шийдвэр гаргах үедээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-
Ангийг хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлгийг ахлагч Ричард Г.Скоттын “Залбирлын онцгой бэлгийг хэрэглэх нь” хэлсэн үгийн “Та нар хэрхэн залбирах ёстой вэ?” хэсгийг, нөгөө бүлгийг “Залбирлууд хэрхэн хариулагддаг вэ?” хэсгийг уншихад урь. Өсвөр үеийнхнээс хэсгүүдийн гарчиг дахь асуултуудын хариултыг олж, мэдсэн зүйлээ өөрсдийн бүлгийнхэнтэйгээ ярилцахыг хүс. Тэгээд бүлэг бүрийг шийдвэр гаргахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлэх талаар сурсан зүйлээ нөгөө бүлэгтээ заахад урь. Мөн тэд “Буруу замууд” видео бичлэгийг үзэж, энэ түүх Их Эзэн биднийг удирддаг талаар тэдний ойлголтод ямар мэдлэг нэмж байгаа талаар хуваалцахад урь. Тэднээс шийдвэр гаргахдаа энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд юу хийх талаар хуваалцахыг хүс.
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд өөрсдийн шийдвэрийг хэрхэн гаргах талаар ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өсвөр үеийнхэнд өнөөдөр сурсан зүйлээсээ юу хийх мэдрэмж төрж байгаа талаар тэднээс асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхийг шалгах аргуудыг бодож ол.