Номын сан
Би судраас хэрхэн илүү үр дүнтэй суралцаж болох вэ?


Би судраас хэрхэн илүү үр дүнтэй суралцаж болох вэ?

“Христийн үгэн дээр найрлах” (2 Нифай 32:3) гэсэн сүнслэг тушаал нь судруудыг хайнга уншихаас хамаагүй илүү утга санааг агуулж байгаа юм. Бид тэдний заасан зүйлийг тунгаан бодож, эдгээр зүйлийг өөрсөдтэйгээ адилтган, хичээнгүйлэн хайх хэрэгтэй. Бид ойлгохын төлөө залбирч, Ариун Сүнсний өдөөлтийг дагах ёстой. Судруудыг гүн гүнзгий судлах нь биднийг итгэлтэй байхад тусалж, уруу таталтаас хамгаалан мөн Тэнгэрлэг Эцэгтээ ойр байхад тусалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Судрууд таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Та судрыг илүү үр дүнтэй судлахын тулд юу хийсэн бэ?

Танай ангийн өсвөр үеийнхэн судруудын талаар сайн туршлагатай болж байна уу? Та тэднийг судраас илүү үр дүнтэй судлахад яаж тусалж болох вэ?

Эдгээр судар, материалыг залбирч уншаарай. Өсвөр үеийнхнийг судраас илүү сайн суралцахад юу тусална гэж та үзэж байна вэ?

Исаиа 34:16; 1 Нифай 10:19; С ба Г 88:63, 118 (Бид хайвал олох болно)

1 Нифай 19:23 (Бид судруудыг өөрсөдтэйгээ адилтгах хэрэгтэй)

Дуулал 119:105; 2 Нифай 4:15–16; С ба Г 138:1–11; Иосеф Смит—Түүх 1:11–13 (Судруудыг тунгаан бодох нь илчлэлт авчирдаг)

2 Нифай 32:3 (Бид Христийн үгэн дээр найрлах ёстой) 

С ба Г 138:1–11 (Бурханы үгийг судал)

Дэвин Ж.Дуррант, “Би зүрх сэтгэлдээ тэдгээрийг үргэлж тунгаадаг,” Ensign эсвэл Лиахона, 2015 оны 11-р сар, 112–115

Хэнри Б.Айринг, “Судраас суралцах нь сэдвээр хийсэн ярилцлага,” Ensign, 2005 оны 7-р сар, 22–26

Дэвид А.Бэднар, “Aмьд усны эх булаг,” Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Сангийн галын дэргэдэх ярилцлага, 2007 оны 4-р сарын 4

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бусдад зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байсан. Тэрбээр хүмүүст судруудыг тунгаан бодож, асуултуудынхаа хариултыг олохын тулд тэдгээрийг ашиглахыг заасан. Өсвөр үеийнхэнд асуултынхаа хариултыг олохын тулд судруудаа ашиглахад нь та хэрхэн тусалж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний хэдэн минутад өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болно:

  • Энэ долоо хоногт хувиараа суралцаж байхдаа судраас сурсан зүйлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Судар судлах тэдний төлөвлөгөө юу вэ? Судраас илүү үр дүнтэй судлах талаар тэд юу бодож байна вэ?

  • Самбар дээр “Судруудад гүн умбах нь сүнслэг тэжээлд маш чухал ач холбогдолтой” (Квинтин Л.Күк, “Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар) гэж бич. Өсвөр үеийнхнээс судруудад өөрсдийгөө умбуулах гэдэг нь ямар утгатай болохыг асуу. Энэ нь судруудыг зүгээр уншихаас ямар ялгаатай вэ? Хичээлийн үеэр судар судлах талаар суралцах үедээ энэ тухай бодохыг нь дэмж.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхэнд судраас илүү үр дүнтэй суралцахад туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Судраас суралцахаа сайжруулах нэг арга зам бол хувиараа судраас судлахдаа долоо хоногийн турш анхаарлаа хандуулах нэг шүлгийг олох явдал юм (Дэвин Ж.Дуррантын  “Миний сэтгэл тэдгээрийг үргэлж тунгаадаг” үгийг үзнэ үү.) Хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө ангийн хэд хэдэн гишүүнийг Дуррант ахын хэлсэн үгийг уншаад, нэг судрыг “тунгаажлахад” урь. Тэдэнд ангидаа туршлагаасаа хуваалцах цаг гаргаж өг. Самбар дээр “Бид судраас судлах үйл явцаа хэрхэн сайжруулж болох вэ?” гэж бичээд, өсвөр үеийнхнийг Дуррант ахын хэлсэн үгээс санал болгосон зүйлс болон хувиараа ба гэр бүлээрээ судлахдаа ашигладаг арга барилаасаа хуваалцахад урь. 

  • Самбар дээр хайх, тунгаан бодох, залбирах гэсэн үгсийг бич. Өсвөр үеийнхнийг энэхүү тоймд санал болгосон судраас аль нэгийг уншин, тэрхүү судраас сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг урь. Судрын эшлэлээ тэдний заасан зарчмуудыг харуулсан самбар дээрх үгсийн хажууд бичихийг хүс. Өсвөр үеийнхэн судраас үр дүнтэй суралцах бусад ямар зарчмын талаар бодож байна вэ? Тэд эдгээр зарчмыг харуулсан судрын өөр хэсгүүдийг мэдэх үү?

  • Самбар дээр ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Судрыг суралцах нь сэдвээр хийсэн ярилцлага” нийтлэлээс зарим асуултыг бич. Энэхүү нийтлэл нь таны зааж буй өсвөр үеийнхэнд хамгийн их хамаатай юм. Тэднээс эдгээр асуултын хариултуудаа хуваалцахыг хүсээд, ерөнхийлөгч Айрингийн хариултуудыг унших хугацаа өг. Судраас илүү үр дүнтэй суралцахад туслах ерөнхийлөгч Айрингийн хариултуудаас тэд юу сурдаг вэ?

  • Өсвөр үеийнхэнд ХҮГ-ийн хэвлэн гаргасан судруудыг сурахад туслах материалуудыг танилцуул. Сурахад туслах эдгээр материал нь тэдэнд судраас хэрхэн илүү үр дүнтэй суралцахаа ойлгоход тусалдаг. Бишопын зөвшөөрлөөр тойргийн гишүүдийг урьж авчран, тэд хэрхэн судраас илүү үр дүнтэй суралцсан тухай нь яриул.

  • Өсвөр үеийнхнээс судраас өнөөдрийн сурсан зарчимтай холбоотой нэг бүлгийг сонгон уншихыг хүс. Эндээс сурсан зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд судраас хэрхэн илүү үр дүнтэй судлах тухай ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Ангидаа та тэдний царайг, тэд таны царайг харж сууж болохуйцаар сандлуудаа байрлуул“.

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнийг хувиараа судар суралцах төлөвлөгөөнийхөө талаар бодохыг урь. Өнөөдөр тэд төлөвлөгөөг нь сайжруулах юуг сурсан бэ?