Номын сан
Би гэр бүлийнхээ түүхийн ажлыг хэрхэн хийхийг бусдад хэрхэн заах вэ?


Би гэр бүлийнхээ түүхийн ажлыг хэрхэн хийхийг бусдад хэрхэн заах вэ?

Их Эзэн өнөө үед биднийг өвөг дээдсийнхээ талаар судлах, тэдний ёслолуудыг ариун сүмд гүйцэтгэх боломжтой болгохын тулд гайхалтай технологийг бэлтгэсэн билээ. Иймэрхүү арга замаар Тэрээр өнөөгийн өсвөр үеийнхнийг энэ чухал ажилд хувь нэмрээ оруулж болохын тулд эдгээр технологийг ашиглах чадвартай болгон бэлтгэсэн. Гэр бүлийнхээ түүхийг судлахын хажуугаар бид гэр бүлийн түүхийн эх сурвалжуудын талаар сайн мэддэггүй хүмүүст тусалж чадна. Энэ арга замаар бид тэдэнд энэхүү чухал ажлын талаар сүнсийг мэдрэх мөн нас барсан өвөг дээдэстээ аврал авчрахад нь тусалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Дараах материалуудыг залбирч судал. Өсвөр үеийнхэн маань бусдыг гэр бүлийнхээ түүхийн талаар суралцахад нь туслах сүнслэгээр нөлөөлөх юуг та мэдэрч байна вэ?

С ба Г 128:16–18 (Нас барагсдын төлөөх ёслолууд нь үе удмуудын хооронд гагнагч холбоосыг бий болгодог)

С ба Г 138:46–48 (Өнөө үед ариун сүмүүдэд агуу ажил хийгдэх ёстой)

Рассэлл М.Нэлсон, “Хайраар хэлхэгдсэн ургууд,” Ensign эсвэл Лиахона, 2010 он 5-р сар, 91–94

Дэвид А.Бэднар, “Хүүхдүүдийн зүрх сэтгэл эргэх болно,” Ensign эсвэл Лиахона, 2011 он 11-р сар, 24–27

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Өсвөр үеийнхнийг өмнөх хичээл дээр сурсан зүйлээ хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахад урь.

  • Өсвөр үеийнхнийг хэн нэгэнд технологи ашиглахад нь тусалсан туршлагаасаа хуваалцахад урь (компьютер, үүрэн телефон, эсвэл ижил тоног төхөөрөмж). Ахлагч Бэднарийн “Зөвхөн найзуудтайгаа харилцахын тулд биш, харин Их Эзэний ажлыг урагшлуулахын тулд та нар гар утас болон компьютер дээр мессеж маш хурдан бичиж сурсан” хэмээх мэдэгдлийг хуваалц (“Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 26). Өсвөр үеийнхэн технологи ашигладаг чадвараа гэр бүлийн түүхийн ажил хийхэд нь бусдад туслахын тулд хэрэглэж болох ямар арга замууд байж болох вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь бусдад хэрхэн тусалж болохоо мэдэхэд нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ахлагч Дэвид А.Бэднарийн “Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно” хэмээх хэлсэн үгний “Өсвөр үеийнхэнд өгөх урилга” хэсгийг уншихад өсвөр үеийнхнийг урь. Өсвөр үеийнхнээс ахлагч Бэднарийн гэр бүлийн түүхийн ажилд бусдад туслахыг урьсан хэсгийг хайж олохыг хүс. Эдгээр урилгаас юу нь тэдэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна вэ? Ахлагч Бэднарийн урилгуудаас өсвөр үеийнхний хариулж болох арга замуудыг жагсаан бичээд, ангиараа хийж болох ямар нэгэн зүйлийг жагсаалтаас сонгоход тэднийг урь.

  • Өсвөр үеийнхнийг гэр бүлийн түүхийн ажлыг урьд өмнө нь огт хийж байгаагүй хэн нэгэнд тусалж байна хэмээн төсөөлөхөд урь. Ахлагч Рассэлл М.Нэлсоний хэлсэн “Хайраар хэлхэгдсэн ургууд” хэлсэн үгийн хэсгүүдийг өсвөр үеийнхний дунд хуваарилан өгч, гэр бүлийн түүхийн ажил хийхэд нь тусалж буй уг хүнтэй хуваалцаж болох зүйлсийг хайж олохыг хүс. Тэд ямар судруудаас хуваалцаж болох вэ? (Жишээлбэл: энэхүү тоймд тусгагдсан судруудын жагсаалтыг үзнэ үү.) Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахыг мөн гэр бүлийн түүхээ судалж эхлэхэд нь тусалж болох хэн нэгний талаар бодохыг хүс.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Гэр бүлийн түүхийн ажлаа хийхэд нь бусдад хэрхэн туслахаа тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлийнхээ улмаас тэд юуг хийх урам авч байгаа талаар өсвөр үеийнхнээс асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.