Номын сан
Би хэрхэн илүү сайн багш болж чадах вэ?


Би хэрхэн илүү сайн багш болж чадах вэ?

Үр дүнтэй заах нь Их Эзэний хаант улсыг байгуулахын чухал хэсэг нь болдог бөгөөд бидэнд бусдад заах олон боломж гардаг. Бид бусдад заахаар албан ёсны дуудлага хүлээн аваагүй ч гэр бүлдээ мөн хөршийн болон найзын хувьд заах боломжууд гардаг. Бид өөрсдийн давуу болон сул талыг шударгаар дүгнэж, Их Эзэний тусламжийг даруухнаар эрэлхийлэн, мөн сайн мэдээг заахад зайлшгүй шаардлагатай чадвар, чадавхуудыг хөгжүүлэхийг хичээнгүйлэн эрэлхийлснээр илүү сайн багш нар болж чаддаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та үр нөлөөтэй багш нараар хэрхэн адислагдаж байсан бэ? Та илүү сайн багш болохын тулд юу хийж байна вэ?

Та өсвөр үеийнхэнд заах ямар боломж олгосон бэ? Багш нарын хувьд тэдний давуу болон сул талууд нь юу вэ?

Эдгээр судар болон материалыг залбирч судал. Өсвөр үеийнхэнд хэрхэн илүү сайн багш нар болохоо ойлгоход нь юу туслах вэ?

Ифер 12:27 (Сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгоход Их Эзэн бидэнд туслах болно)

C ба Г 42:14 (Заахын тулд бид Сүнстэй байх ёстой)

C ба Г 88:78 (Хичээнгүйлэн заа)

Робэрт Д.Хэйлс, “‘Христийн шашинтны хайр, үйлчлэлийг үзүүлснээр ‘Ирээд, Намайг дага’,” Ensign, 2016 оны 11-р сар, 22–24 эсвэл  2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 7–9

Аврагчийн арга барилаар заах нь (2016) номны “Оршил: Аврагчийн арга барилаар заах нь,” 4–5

Аврагчийн арга барилаар заах нь  (2016) номны “Христтэй адил багш болон сайжрах нь: Хувийн үнэлгээ,” 37

Даллин Х.Өүкс, “Сайн мэдээг заах нь” Ensign, 1999 оны 11-р сар, 78–80

Дэвид M.Mакконки, “Бурханы хүч ба эрх мэдлээр заах нь,Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар

Сайн Мэдээг заах нь,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 158–160.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн дагалдагчдад заан, адисалж мөн бусдад үйлчлэх чухал үүргүүдийг даалгасан. Өсвөр үеийнхэн өөрсдийн сурч байгаа зүйлсийг бусдад заах боломжуудыг ашигласнаар хэрхэн адислагдах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Өсвөр үеийнхнээс хамгийн дуртай гэр бүлийн үдэш, эсвэл семинар, сүмийн хичээлийнхээ талаар товчхон ярьж өгөхийг хүс.

  • Сайн мэдээний дагуу амьдрахад сүнслэгээр нөлөөлсөн хайртай багшийнхаа талаар бодоход өсвөр үеийнхнийг урь. Энэ багшийг үр нөлөөтэй багш болгосон зүйл юу вэ? Тэр багшид өсвөр үеийнхний даган дуурайх ямар ямар зан чанар байсан бэ? Өсвөр үеийнхнийг Аврагчийн арга барилаар заах нь  номны 4 дэх хуудасны “Аврагчийн заах арга барил” хэсгийг уншиж, Христтэй адил заадаг багш нарын зан чанаруудыг олж мэдэхэд урь. Үр дүнтэй заадаг сайн мэдээний багш нар Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн тусалдаг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхэнд илүү сайн багш болохоор суралцахад нь тусалж чадах юм. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ангийнхныг гурван бүлэг болгож хуваан, бүлэг бүрээс дараах судруудын нэгийг уншихыг хүс: Ифер 12:27; C ба Г 42:14; C ба Г 88:78. Тэднээс дээрх судрууд нь илүү сайн багш болох талаар юу зааж байгааг тунгаан бодож мөн ярилцахыг хүс. Илүү сайн багш болох талаар нэмэлт мэдээллийг авахын тулд эдгээр шүлгийн зүүлт тайлбаруудыг судруудаас олж уншихад тэднийг уриалаад мөн олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс. “Итгэлдээ үнэнч байх нь” (158–60) номын Сайн мэдээг заах нь хэсгийг уншаад илүү хичээнгүй багш байх арга замуудын жагсаалтыг гаргахад өсвөр үеийнхнийг урь.

  • Өсвөр үеийнхнээс ахлагч Даллин Х. Өүксийн “Сайн мэдээг заах” хэлсэн үгийн 3-р хэсгээс зургаан үндсэн заах зарчмыг олж, самбар дээр бичихийг хүс. Тэднээс өөрсдөө заах үед эдгээр зарчмыг хэр сайн хэрэгжүүлж байгаа талаараа дүгнэлт хийхийг хүс. Эдгээрээс илүү сайн сурмаар байгаа эсвэл заах чадвараа дээшлүүлмээр байгаа нэг зарчмыг сонгоход тэднийг урь. Мөн ахлагч Өүксийн хэлсэн үгээс уг зарчмын талаар судалж, сурсан зүйлсээ хуваалцах, дараагийн удаа бусдад заахдаа тэд энэхүү зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа хуваалцахыг хүс.

  • Ангийн гишүүдийг Аврагчийн арга барилаар заах нь  номны 37-р хуудасны “Христтэй адил заадаг багш болон сайжрах нь: Хувийн үнэлгээ” хэсгийг гүйцээхэд урь. Тэднээс бүлэг тус бүрдээ мэдсэн зүйлсийнхээ талаар ярилцаж мөн нөгөө бүлэгтэйгээ ярилцлагынхаа гол сэдвүүдийг хуваалцахыг хүс. Зааж байхад нь тохиолдсон саяхны туршлагынхаа (жишээлбэл, гэр бүлийн үдэш, Сүмийн анги, гэрийн багшлалт гэх мэт) талаар бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Сайн мэдээний багшийн хувьд тус бүрдээ өөрийгөө сайжруулах төлөвлөгөө гаргахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Самбар дээр “Би хэрхэн илүү сайн багш болж чадах вэ?” гэж бич. Өсвөр үеийнхнийг ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Христийн шашинтны хайр, үйлчлэлийг үзүүлснээр ‘Ирээд, Намайг дага” үгэн дэх “Хаант улсын зарлигийг та нар бие биендээ заах” гэж эхэлж байгаа гурван догол мөрийг уншихад урь. Tэд бас Аврагчийн арга барилаар заах нь номны “Оршил: Аврагчийн арга барилаар заах нь” хэсгийг уншиж болно. Энэ асуултын хариултуудыг олж мэдэж, олж мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь. Тэд сурсан зүйлсээ өөрсдийн заах арга барилд хэрхэн ашиглаж болох вэ?

  • Өсвөр үеийнхнийг Итгэлдээ үнэнч байх нь номоос “Заах арга барилууд” хэсгийг уншаад, тэндээс олсон заах аргуудыг самбар дээр жагсаан бичихэд урь. Өсвөр үеийнхэн эдгээр аргыг хэрэглэж байсныг урьд нь хэзээ харсан бэ? Өсвөр үеийнхэн бүрийг Итгэлийн тунхгаас нэгийг сонгож, самбар дээрх аргуудаас нэгийг нь ашиглан бүлэг хүүхдэд заахаар хэдэн минут зарцуулан бэлтгэхийг хүс. Тэднээс бэлдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд хэрхэн илүү сайн багш болж чадахыг ойлгож байна уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээг судлах ур чадварууд

Зүүлт тайлбаруудыг ашиглах. Энэ хэсгийн эхний үйл ажиллагаан дээр судруудын зүүлт тайлбаруудыг ашиглахад өсвөр үеийнхнийг урамшуулсан байгаа. Зүүлт тайлбарууд нь тэдний уншиж байгаа зүйлсийн талаарх ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлж байгааг олж мэдэхэд тусал. Судруудаас бие даан суралцахдаа зүүлт тайлбаруудыг байнга хэрэглэдэг байхад өсвөр үеийнхнийг урамшуул.

Үйлдэхэд урь

Өсвөр үеийнхнийг хичээлийн үеэр төрсөн сэтгэгдлээ хуваалцахад урь. Багш нарын хувьд өсч дэгжихийн тулд тэд юу хийх вэ? Тэднийг туршлагуудаа дараагийн хичээлүүд дээр хуваалцахад урамшуул.