Номын сан
Бишрэл хүндэтгэлтэй байх нь намайг илчлэлт хүлээн авахад хэрхэн туслах вэ?


Бишрэл хүндэтгэлтэй байх нь намайг илчлэлт хүлээн авахад хэрхэн туслах вэ?

Бид бишрэл хүндэтгэлтэй байхдаа Бурханд өөрсдийн хайраа харуулдаг ба бид хувийн илчлэлтээ хүлээн авах боломжтой болдог. Бишрэл хүндэтгэлтэй байх нь биднийг Сүнсний намуухан дуу хоолойг мэдрэхэд тусалдаг. Хэрвээ бид ариун нандин зүйлд бишрэл хүндэтгэлтэй хандвал Тэнгэрлэг Эцэг бидэнд итгэж, илүү олон үнэнийг нэмж илчлэх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бишрэл хүндэтгэлтэй байдал гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? Бишрэл хүндэтгэлтэй байдал тань Сүнсийг мэдрэхэд танд хэрхэн тусалсан бэ? Ямар туршлагыг та өсвөр үеийнхэнтэй хуваалцаж болох вэ?

Танай ангийн өсвөр үеийнхэнд бишрэл хүндэтгэл ямар учир утгатай байдаг вэ? Тэдэнд бишрэл хүндэтгэл ба илчлэлтийн хоорондох уялдаа холбоог мэдэхэд та хэрхэн тусалж болох вэ?

Эдгээр судар ба материалуудыг залбирч судал. Өсвөр үеийнхэнд бишрэн хүндэтгэх мэдрэмжийг бий болгоход юу тусалж болно гэж та үзэж байна вэ?

1 Хаадын дээд 19:12; 3 Нифай 11:1–7 (Их Эзэн намуун дуу хоолойгоор харьцдаг)

Дуулал 46:10 (“Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд”)

С ба Г 63:64; 84:54–57 (Ариун нандин зүйлст бишрэл хүндэтгэлтэй ханд)

Боид K.Пакэр “Бишрэл хүндэтгэл нь илчлэлтийг урьдаг” Ensign, 1991 оны 11-р сар, 23.

Паул Б.Фийпэр “ Ариун нандин хэвээр нь хадгал” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 109–11

Бишрэл хүндэтгэлИтгэлдээ үнэнч байх нь (2003), 51

ИлчлэлтИтгэлдээ үнэнч байх нь (2003), 109–113

Аврагчийн арга барилаар заах нь

Бүхий л нөхцөл байдалд Аврагч шавь нартаа үлгэр жишээ бас агуу зөвлөгч нь болдог байлаа. Тэрээр ганцаар залбирч, мацаг барин заахад Өөрийгөө бэлтгэдэг байв. Бишрэл хүндэтгэл нь хувийн илчлэлтээ хүлээн авахад бэлтгэхэд танд хэрхэн тусалдгийг өсвөр үеийнхэнтэй хуваалц. Та тэднийг ариун зүйлсийг хүндэтгэдгээ харуулахад нь дэмж.

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний хэдэн минутад өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Эдгээр санаанууд тусалж болно:

  • Өсвөр үеийнхнээс бусад хичээлүүд дээр сурсан зүйлсийн талаарх аливаа асуултаа хуваалцахад урь.

  • Самбар дээр “Бишрэл хүндэтгэл бол__________юм.” гэж бич. Ангийн гишүүдээс самбар руу ирээд бишрэл хүндэтгэлийн тодорхойлолтыг бичихийг хүс. Өсвөр үеийнхнийг эдгээр тодорхойлолтууд дээр өнөөдрийн хичээл дээр бишрэл хүндэтгэлийн талаар сурсан зүйлээ нэмж бичихэд урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхэнд бишрэл хүндэтгэл ба илчлэлтийн хоорондох холбоог ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Өсвөр үеийнхнээс “Бишрэл хүндэтгэл” гэсэн хэсгийг Итгэлдээ үнэнч байх нь товхимолоос эсвэл “Ариун нандин хэвээр нь хадгал” хэмээх Ахлагч Паул Пийпэрсийн ярианаас уншин “Бишрэл хүндэтгэлтэй байх нь илчлэлт хүлээн авахад надад хэрхэн тусалдаг вэ?” гэсэн асуултын хариултыг хайхыг хүс. Эндээс сурсан зүйлийнхээ талаар хуваалцахад тэднийг урь. Улам их бишрэл хүндэтгэлтэй болохын тулд тэд юу хийж болох вэ?

  • Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваан бүлэг бүрийг энэхүү тоймд санал болгосон нэг эсвэл хоёр судар хамтдаа судлахыг хүс. Бишрэл хүндэтгэл ба илчлэлтийн хоорондох харьцааны талаар эдгээр судраас юу сурснаа тэднийг ярилцахыг урь. Сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцахыг бүлэг бүрээс хүс.

  • Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Бишрэл хүндэтгэл нь илчлэлтийг урьдаг” хэлсэн үгнээс сүмийн цуглаан дээр илчлэлтийг урихын тулд бидний хийх ёстой зүйлсийг олж мэдэхийг хүс. Энэ талаар олж мэдсэн зүйлээ хуваалцаж ерөнхийлөгч Пакэрын өгсөн бусад нөхцөл байдал эсвэл ариун нандин зүйлсийг бишрэн хүндэтгэх талаарх зөвлөмжийг тайлбарласан арга замуудыг санал болгохыг тэднээс хүс (ариун сүм, судрууд гэх мэт).

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Бишрэл хүндэтгэл нь илчлэлттэй ямар уялдаа холбоотойг тэд сурсан уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Бид сайн мэдээний сургаалыг судлахаар цуглахдаа бишрэл хүндэтгэлийн сүнстэй байх ёстой. ... Хүндэтгэл бишрэлгүй байдал нь оюун ухаан мөн сүнсэнд ирэх илчлэлтийн нандин сувагт саад болдог. ... Бишрэл хүндэтгэл нь илчлэлтийг урьдаг” (Боид К.Пакэр Teaching, No Greater Call [1999], 82).

Үйлдэхэд урь

Илчлэлт хүлээн авахад бишрэл хүндэтгэлтэй байхын ач холбогдлын талаар өнөөдөр юу сурсныг өсвөр үеийнхнээс асуу. Хувийн илчлэлтээ илүү сайн хүлээн авахын тулд өөрсдийн биеэ авч явах байдал эсвэл эргэн тойрноо тэд хэрхэн өөрчилж болох вэ?