Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

улбар шар сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар цагаа тохируул.

Унш:Бид долоо хоног бүр “хамтрагч”-аа сонгодог. Энэ бол биднийг амлалтаа биелүүлэхэд туслах тухайн бүлгийн гишүүн юм. Хамтрагчид нь долоо хоногийн турш бие биетэйгээ холбогдож, хийж гүйцэтгэсэн ажлаа нэг нэгэндээ тайлагнана. Ерөнхийдөө, хамтрагч нь нэг хүйсийнх байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус хүн байна.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Хамтрагчдаа амлалтаа нэг нэгээр нь чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би Бизнесийн амжилтын хөтөч үйл ажиллагаанаас өдөр бүр гүйцэтгэж дуусгана (13-14-р хуудсыг үзнэ үү).

Би бизнесийн тэмдэглэлийн дэвтэр аваад, дараагийн цугларалт дээр авчрах болно.

Би долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрнэ:

Би өдөр бүр өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би гаргаж буй ахицаа хэрхэн тайлагнах вэ?

Үз:“Үйлдэл ба амлалт” (Видео бичлэг байхгүй бол 12-р хуудсыг унш.)

Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө, гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм”, “Үгүй” гэж эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.

Бизнесийн амжилтын хөтөч үйл ажиллагаанаас өдөр бүр гүйцэтгэж дуусгасан (өдрүүдийн тоог бич)

Бизнесийн тэмдэглэлийн дэвтэр авчирсан (Тийм/Үгүй)

Долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрсэн (Тийм/Үгүй)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Түүнчлэн “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлынхоо арын хуудсан дээр зарлагаа тэмдэглэхээ битгий мартаарай.

Унш:Бидний дараагийн цугларалтын үеэр зохицуулагч самбар дээр амлалтын хүснэгт зурна (дээрхтэй адил). Бид цугларалт эхлэхээс 10 минутын өмнө ирж, хүснэгт дээр өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг бичнэ.

Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. Зохицуулагч юу хийдэг талаар олж мэдэхийн тулд тэднээс энэ дасгалын номны нүүр хавтасны арын хуудаснаас уншихыг хүс. Тэд өнөөдөр зохицуулагчийн хийж гүйцэтгэсэнтэй адил зүйлийг хийхэд туслах ёстой.

  • Сүнсийг урь. Бүлгийн гишүүдийг Сүнсийг эрэлхийлэхэд урь.

  • Ашиглаж буй материалдаа бүрэн найд. Бүү нэм. Зөвхөн хий гэсэн зүйлийг л хий.

  • Цагаа зохицуул.

  • Эрч хүчтэй, хөгжилтэй бай!

Зохицуулагчийн анхааралд

Дараагийн цугларалтаас өмнө бүлгийн гишүүдийн холбоо барих мэдээллийг хувилж олшруулахаа битгий мартаарай.

Бүлгийн бүх гишүүнийг srs.lds.org/report вэбсайт дээр бүртгүүл.

гэрчилгээ шигтгээ зураг

Дадлага хий:Хэн АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотын ХҮГ бизнесийн коллежийн хувиараа бизнес эрхлэх сургалтын гэрчилгээг авахыг хүсэж байна вэ? 197-198-р хуудсыг уншаад, тавигдах шаардлагыг ээлжлэн унш.

Унш:Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.