Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Бид үүнийг хийж чадна!

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

МАРИА: Гайхалтай, энэ үнэхээр болж байна шүү! Би эцэст нь үүнийг харлаа даа.

MAРИАГИЙН НӨХӨР, ДИЕГО: Чи юу ярина вэ? Юу болж байна гэж?

MAРИА: Бүх зүйл таарч тохирч байдаг. Арванхоёр 7 хоногийн өмнө биднийг бие даах чадвар хөгжүүлэх бүлэг болон ажиллаж эхлэхэд надад энэ нь бидний хувийн бизнесийг хэр их сайжруулж болох талаар ямар ч санаа оноо байгаагүй шүү. Бидний биелүүлсэн амлалтууд, бие даах чадвар хөгжүүлэх бүлэгтээ сурч мэдсэн зүйлс—энэ бүгд учир утгатай байлаа!

ДИЕГО: Тийм ээ. Би яг ийм зүйлийг бие даах чадварын ажил хайх нь бүлгээс олж мэдсэн шүү. Би одоо эмнэлэгт гайхалтай ажил хийж байгаа. Миний ажлаасаа болон чиний өндөгний бизнесээс олж байгаа орлогоор бид гэр бүлээ тэтгэх боломжтой байх болно. Бүх зүйл таарч тохирч байдаг.

МАРИА: Диего, энэ зөвхөн миний бизнес биш юм. Энэ бол бидний бизнес. Ажил дээрээ ийм их шаргуу ажиллаж, тэгээд бас өндөгний бизнесээ хийхэд минь надад тусалж байсанд баярлалаа.

ДИЕГО: Энэ бас Их Эзэний ажил. Бид бизнес хийх хүчин чармайлтаа Түүнд зориулан, Аврагчид итгэлээ хөгжүүлэн, бизнесийнхээ талаар гуйн залбирч байсан.

МАРИА: Бид өндөгний бизнестээ тун нягт нямбай хандах хэрэгтэй болсон юм. Бид хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг олж мэдэхийн тулд үйлчлүүлэгч ба бусад бизнес эрхлэгчтэй уулзаж байсан. Санаж байна уу? Бид өндөг борлуулахын хажуугаар бас сүү борлуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон.

ДИЕГО: Тийм ээ. Бид тэгээд сүү, өндгөө хаанаас авч болохоо харсан. Бид сүү авах гэж ямаа авах нь тийм ч сайхан санаа биш юм гэж ойлгосон. Тэгээд хэд хэдэн ямаатай Педрогоос шинэ сүү худалдаж авах нь дээр юм байна гэж шийдсэн.

МАРИА: Тэгээд бид өдөр бүр хэрхэн мөнгө олоход суралцсан. Би зарцуулж байгаа бүх зүйлээ мөн хүмүүс бидэнд хэчнээнийг төлж байгаа талаар бүртгэл хөтөлж байсан. Бид гэрт нь хүргэх үйлчилгээ нэмж үзүүлээд, илүү их мөнгө олсон.

ДИЕГО: Тэгээд би бас бид хэчнээнийг зарцуулж, хэчнээнийг гэр бүлийнхээ төлөө олж байгаагаа тэмдэглэж байсан. Бид одоо хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг авч чадаж байгаа.

МАРИА: Наоми илүү ихийг яаж зарахыг олж мэдэхэд тусалсан шүү. Бид үйлчлүүлэгчдээсээ асуун, тэднийг сонсож, тэдэнд санал тавьж байсан. Бид үйлчлүүлэгчдийг илүү олон өндөг, илүү их сүү худалдан авахад нь урамшуулсан. Софиаг гэрт хүргэх үйлчилгээнд явуулах нь зөв санаа байсан. Бид үйлчлүүлэгчдээ илүү сайн мэддэг болж, тэдний олонхтой нь найз нөхөд болсон.

ДИЕГО: Тэгээд бүх шинэ үйлчлүүлэгчээсээ болоод бид илүү олон өндөг өдөр бүр авч байх хэрэгтэй болсон бөгөөд бид илүү олон тахиатай болохын тулд мөнгө зээлэх талаар судалсан. Бид эхний тэр зээлийг аваагүйдээ одоо баярладаг шүү. Бид зээлээ төлж чадахгүй байх байсан. Бидэнд хэдхэн тахиа худалдаж авах багахан хэмжээний л зээл хэрэгтэй байсан юм.

МАРИА: Харав уу?! Бүх зүйл хоорондоо уялддаг. Бид одоо зардлаа бууруулж, зарж борлуулж байгаагаа өсгөн нэмэгдүүлэх арга замуудыг сайн мэдэж авах хэрэгтэй байгаа.

ДИЕГО: Тийм шүү. Бид үүнийг хийж чадна!

184-р хуудас руу буцаж оч

Би бизнесийнхээ тухай таван минутад

Зохицуулагч гишүүдийг 187-р хуудсын дагуу ажиллаж байх хооронд дараахыг унших хэрэгтэй.

МАРИА: Би танилцуулгаа хийх гэхээр сэтгэл түгшээд байгаа ч та нарыг бүгдийг нь сайн мэддэг болсон. Би дажгүй байх болно оо. 1-р хэсэг- Би хувийн бизнесээ дүрслэн хэлэх хэрэгтэй. Би өндөг, сүү зарж борлуулдаг бизнес хийдэг. Би хэдэн сарын өмнө өндөг зарж эхэлсэн. Би үйлчлүүлэгчид маань сүү худалдан авч байхыг хүсэж байдгийг мэдсэн учраас сүү нэмж зардаг болсон. Би түүнчлэн гэрт нь хүргэх үйлчилгээ үзүүлдэг болсон. Намайг бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт оролцож эхэлснээс хойш хувийн бизнес маань хамаагүй дээр болсон.

MAРИА: 2-р хэсэгт энэ долоо хоногийн асуултууд байгаа. Тэрхүү асуултууд надад их тус болсон. Гэхдээ хэрэв надад нэгийг нь л сонго гэсэн бол миний бизнесийг сайжрахад хамгийн их тусалсан зүйл нь хувийн болон бизнесийн санхүүгээ салангид байлгах тухай асуулт байсан. Өмнө нь, миний бизнестээ оруулсан ямар ч мөнгө миний хувийн мөнгөтэй холилдоод үрэгдчихдэг байсан. Энэ нь сайн биш. Би одоо тусад нь байлгадаг болсон.

МАРИА: 3-р хэсэг бол санхүүгийн тайлан бүртгэл, хадгаламжийн тухай юм. Би арванхоёр 7 хоногоос 9-д нь мөнгөө хадгалах боломжтой байсан. Би найман 7 хоног дараалан бизнесийнхээ санхүүгийн тайлан бүртгэлийг хөтөлсөн. Би бас хувийн тооцоондоо яг ийм зүйл хийсэн. Би үргэлжлүүлэн бүртгэл хөтөлнө гэж төлөвлөж байгаа. Би хэдийг олж, хэдийг зарцуулж байгаагаа мэдэх нь надад үнэхээр сайхан санагддаг. Би бас хадгаламжиндаа мөнгөтэй байгаадаа их баяртай байгаа. Надад өмнө нь хэзээ ч ийм зүйл байгаагүй. Ийм зүйл байгааг мэдэх нь надад тайвшрал өгдөг шүү.

MAРИА: За, одоо 4-р хэсэг бол хувийн бизнесээ үргэлжлүүлэн сайжруулах тухай юм. Би сүүлийн арванхоёр 7 хоногт маш их зүйл сурч мэдсэн. Би үргэлжлүүлэн суралцахыг хүсэж байна. Би гадасны бизнес эрхлэгчдийн бүлэгт нэгдэх гэж байгаа.

МАРИА: Сүүлийн 5-р хэсэг бол бизнесийн зорилгын тухай юм. Би нэг жилийн дотор захын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэгт газар түрээслэхэд хангалттай хүрэх бэлэн мөнгөтэй болохыг хүсэж байна. Энэ нь намайг бизнесээ өргөжүүлэхэд илүү их тус болох болно.

За, бүгдэд нь баярлалаа. Та нар бизнесээ сайжруулахад маань үнэхээр их тусалсан шүү!

187-р хуудас руу буцаж оч

Тэмдэглэл

Тэмдэглэл

Тэмдэглэл