Эх сурвалж Дугуй юу? Тахиа юу? Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл. НАОМИ: Сайн уу, Мариа. Бизнес хэр байна? Бизнес чинь өргөжиж байна уу? МАРИА: Дажгүй, гэхдээ би их ядарч байна. Би маш шаргуу ажиллаад ч мөнгө хангалттай сайн олохгүй байна. НАОМИ: Чамд илүү үр ашигтай хөрөнгө хэрэгтэй байгаа юм байна даа. МАРИА: Үр ашигтай хөрөнгө гэж юу вэ? НАОМИ: Бизнесээрээ илүү их мөнгө олоход туслах зүйл. MAРИА: Надад таалагдаж байна. Үр ашигтай хөрөнгө илүү л байвал сайн. … Гэхдээ надад байхгүй шүү дээ. НАОМИ: Чамд байгаа. Чиний тахиа үр ашигтай хөрөнгө шүү дээ. Чамд илүү олон тахиа байсан бол илүү их мөнгө хийх байсан уу? МАРИА: Тийм, тэгнэ. Би илүү олон тахиа авах хэрэгтэй юм байна. НАОМИ: Чамайг бизнес хийхэд юу илүү хялбар болгох вэ? МАРИА: Өндгөө түгээх, тахианы тэжээл зөөх зэрэгт дугуйтай байвал илүү хялбар байх байсан даа. Би алхсаар байгаад хөл бүр цуцдаг. НАОМИ: За, чи дугуй авах хэрэгтэй байж болох юм. Чи дугуйтай байсан бол илүү их мөнгө олох байсан уу? МАРИА: Тийм. Би дугуйтай байсан бол илүү хурдан хүргэж өгөх байсан. Би зарж борлуулахдаа илүү их цаг зарцуулах болно. Гэхдээ би дугуй авах хэрэгтэй юү? Нэмж тахиа авах хэрэгтэй юү? НАОМИ: Яг одоогийн байдлаар ямар хөрөнгө таны бизнест хамгийн их шаардлагатай байна вэ? Дугуй юу? Тахиа юу? МАРИА: Мэдэхгүй. Би хэрхэн шийдвэр гаргах вэ? 94-р хуудас руу буцаж оч Тогтмол зардалд болгоомжтой ханд Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл. МАРИА: Наоми, үр ашигтай хөрөнгө миний бизнесийг илүү ашигтай болгоно оо. Гэхдээ би зардалд санаа зовж байна. НАОМИ: Мариа, сайн байна. Чи зардлаа бууруулахыг байнга хичээх хэрэгтэй. МАРИА: Би зардал хэр болохыг яаж мэдэх вэ? Тэд маш их өөрчлөгддөг шүү дээ! НАОМИ: Эхлээд, чи тогтмол болон хувьсах зардал хоёроо ялгах хэрэгтэй. МАРИА: Өө, наадах чинь юу гэсэн утгатай юм бэ? НАОМИ: За, би чамд тайлбарлая. Чи Даниэлийг таних уу? МАРИА: Тавилга зардаг залуу юу? НАОМИ: Тийм ээ. Даниэл зарж борлуулах сандал хийхдээ ашигладаг модныхоо ханган нийлүүлэгчид мөнгө төлдөг гэж бодож байна уу? МАРИА: Тийм. НАОМИ: Яг зөв. Даниэл мод худалдаж авахаасаа өмнө захиалга орж ирэхийг хүлээдэг. Хэрэв Даниэл энэ сард нэг сандал зарсан бол нэг сандалд орох модныхоо л үнийг төлдөг. Хэрэв тэр дараа сард арван сандал борлуулбал модонд нь арав дахин ихийг төлдөг. МАРИА: Гэхдээ энэ чинь зарсан арван сандалных шүү дээ. НАОМИ: Яг тийм. Даниэлийн модондоо төлдөг үнэ тогтмол биш, янз бүр байдаг. Энэ нь түүний хэр их хэмжээгээр зарснаас шалтгаалан, дээш доош хэлбэлзэж байдаг. Одоо Даниэл дэлгүүрийнхээ газарт түрээс төлдөг. За, түрээс нь сар тутамд 1000 гэж бодъё. Хэрэв тэр арван сандал зарвал түрээс хэд болох бол? МАРИА: Мэдээж, 1000. НАОМИ: Хэрэв тэр ганц сандал зарвал түрээс хэд болох вэ? МАРИА: 1000 хэвээрээ л байна. Энэ нь өөрчлөгддөггүй. НАОМИ: Яг зөв. Даниэл тогтсон үнээр түрээсээ төлдөг. Тогтмол зардал нь түүний хэдий хэмжээний борлуулалт хийж байгаагаас хамаардаггүй. Тэр төлөх л ёстой байдаг. МАРИА: Өө, надад энэ тогтмол зардал тийм ч сайхан санагдахгүй байна. НАОМИ: Бид ийм тогтмол зардалд болгоомжтой хандах хэрэгтэй. Ийм тогтмол зардал үр ашигтай хөрөнгөн дээр байвал тустай. МАРИА: Тэгээд бид төлөх хангалттай хэмжээний худалдаа хийх болно! НАОМИ: Тийм ээ, тэр зөв. МАРИА: Наоми, миний зардлуудын аль нь тогтмол, аль нь хувьсах зардал болохыг мэдэхэд туслаач? 98-р хуудас руу буцаж оч Тэмдэглэл Тэмдэглэл үүсгэх