Суралц
Би бизнесээ хэр зэрэг ашигтай байгааг хэрхэн мэдэж авдаг вэ?
-
Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Үз:“Би мэдэхгүй байна” (Видео бичлэг байхгүй бол 60-р хуудсыг унш.)
-
Ярилц:Ямар ч тайлан бүртгэлгүй үед та бизнесээ ашигтай эсэхийг хэрхэн мэдэж авах вэ? Таны бүх үйлчлүүлэгч төлбөрөө хийсэн эсэхийг та хэрхэн мэдэх вэ? Та нийт зардлаа хэрхэн мэдэх вэ?
-
Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би бизнесээ ашигтай эсэхийг хэрхэн мэдэж авах вэ?
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би одооноос эхлэн өдөр бүр орлого, зарлагын бүртгэл хөтөлнө.
Цугларалтын үеэр бид эдгээр асуултад хариулт олох, мөн эдгээр хийх зүйлээ хийж гүйцэтгэхэд туслах ур чадварын талаар суралцаж, дадлага хийх болно.
Тэгээд долоо хоногийн турш бид ашиг олж байгаа эсэхээ мэдэхийн тулд бизнесийнхээ орлого, зарлагын бүртгэлийг хөтлөх болно. Одоо Бизнесийн амжилтын хөтчийн Ашиг хэсгээс уншицгаая.
Юуны учир би тэмдэглэл хөтлөх хэрэгтэй вэ?
-
Дадлага хий:Энэ дадлагыг хийхдээ ямар ч мэдээллийг бичиж авахгүй. 61-р хуудаснаас Даниэлийн тавилгын бизнесийн талаар хамтрагчтайгаа нэг минутад унш. Ямар ч мэдээллийг бичиж авахгүй. Тэгээд буцаад энд ир.
-
Ярилц:Эдгээр асуултад санаж байгаагаараа хариулахыг хичээ.
-
Энэ долоо хоногт таны бизнес хэр их мөнгө зарцуулсан бэ?
-
Энэ долоо хоногт таны бизнест хэр их мөнгө орсон бэ?
-
Энэ долоо хоногт энэ бизнес хэр их ашиг олсон эсвэл алдагдал хүлээсэн бэ?
Та ямар нэг тайлан бүртгэл харалгүй орлого, зарлага, ашгаа санах уу? Бичгээр тэмдэглэх нь хэр чухал вэ?
-
-
Дадлага хий:Одоо 61-р хуудас руу очиж, Даниэлийн тавилгын бизнесийн тухай дүгнэлтийг уншаад, орлого, зарлага, ашгаа нэмж бич. Хэрэв бизнес эрхлэгч бүртгэл хөтөлсөн бол тоо тэмдэглэж авахад хялбар байх байсан уу?
Би тайлан бүртгэл хөтлөх хэвшлийг хэрхэн хөгжүүлэх вэ?
-
Ярилц:Амжилттай бизнес эрхлэгчид өдөр бүр бүртгэл хөтөлдөг. Та бүртгэл хөтлөхдөө дуртай юу? Энэ нь таны хувьд хэвшсэн зүйл үү? Та яагаад бүртгэл хөтөлж чаддаггүй вэ?
-
Унш:Хэдий бид чухал гэдгийг нь мэдэж байвч шинээр аливаа зүйлийг хийж хэвшихэд заримдаа хэцүү байдаг. Энд тайлан бүртгэл амжилттай хөтлөх таван стратеги байна:
-
“Яагаад” гэдгийг санаж бай—Таны хөтөлсөн бүртгэл ашиг тустай байж болох өөрийн хүүхэд зэрэг хүмүүсийн талаар бодох нь танд сэдэл төрүүлж болох юм.
-
Ур чадвараа хөгжүүл—Бүртгэл хөтлөхөд танд шинэ ур чадвар шаардлагатай болж болно. Өнөөдөр бид ярилцан, эдгээр ур чадварт суралцахад тань туслах болно.
-
Хамсаатан бус, харин найз болох хүнийг сонго—Найз бол таныг зөв зүйл хийхэд тусалдаг хүн юм. Хамсаатан нь таныг буруу зүйл хийхэд тусалдаг хүн юм. Таны эргэн тойронд байгаа хүмүүсээс, тухайлбал эхнэр/нөхрөөсөө бүртгэл хөтлөхдөө үргэлжлүүлэн туслахыг хүс.
-
Шагнал урамшуулал, шийтгэл зэмлэлийг ухаалаг ашигла—Бүртгэл хөтөлж байгаадаа өөрийгөө урамшуул.
-
Арга хэрэгслээ сонго—Ямар ч багажгүйгээр худаг ухна гэвэл танд төсөөлөгдөх үү? Хийх зүйлээ хийхэд шаардлагатай хэрэгсэл танд байна уу? Та бүртгэл хөтлөхөд ямар арга хэрэгсэл ашиглах вэ? Бид энэ цугларалтаар зарим нэгэн арга хэрэгслийн талаар суралцах болно.
-
-
Ярилц:Сайн тайлан бүртгэл хөтлөх хэвшил тогтоох эдгээр арга барилыг бид бүгдээрээ хэрхэн ашиглах вэ?
Би хэрхэн орлого, зарлагын бүртгэл хөтөлдөг вэ?
-
Унш:Орлого, зарлагын бүртгэл бол бизнес явуулах ерөнхий нэг баримт юм. Бид үүнийг бизнестээ орж ирж байгаа болон гарч байгаа мөнгөө өдөр бүр бичиж тэмдэглэхийн тулд ашиглах хэрэгтэй.
“Би мэдэхгүй байна” видео бичлэг дээр гардаг Даниэлийг санаж байна уу? Тэр дараах алхмуудаар орлого, зарлагаа тэмдэглэж эхэлсэн.
-
Дадлага хий:Хамтрагчтайгаа энэ хүснэгтэн дээрх тоонуудыг дараагийн хуудасны орлого, зарлагын бүртгэл дээрх тоонуудтай тохируул.
ОРЛОГО, ЗАРЛАГЫН БҮРТГЭЛТЭЙ БОЛОХОД ХИЙХ АЛХМУУД
1Даниэл бизнесийн бэлэн мөнгөний хайрцгандаа 1500-тай байна. Тэрээр энэ долоо хоногийн эхээр тэр мөнгийг эхлэлийн баланст хийжээ.
Даваа гараг
24 сандал зарсан. Орлого багананд тэр 200 гэж бичив.
3Баланс руу 200-г нэмэв. Шинэ баланс 1700 болов.
4Түрээстээ 100-г төлөв. Зарлага багананд тэр -100 гэж бичив.
5Балансаас 100-г хасав. Шинэ баланс 1600 болов.
Мягмар гараг
6Maксвэллд 500-г төлөв. Зарлага багананд тэр -500 гэж бичив.
7Балансаас 500-г хасав. Шинэ баланс 1100 болов.
Лхагва гараг
8Ширээ, сандлын иж бүрдэл борлуулав. Орлого багананд тэр 400 гэж бичив.
9Баланс руу 400-г нэмэв. Шинэ баланс 1500 болов.
Пүрэв гараг
10Унтлагын өрөөний тавилга борлуулав. Орлого багананд тэр 1000 гэж бичив.
11Баланс руу 1000-ыг нэмэв. Шинэ баланс 2500 болов.
Баасан гараг
12Материал худалдан авав. Зарлага багананд тэр -1500 гэж бичив.
13Балансаас 1500-г хасав. Шинэ баланс 1000 болов.
Бямба гараг
14Ширээ борлуулав. Орлого багананд тэр 400 гэж бичив.
15Баланс руу 400-г нэмэв. Шинэ баланс 1400 болов.
16Даниэл энэ долоо хоногийг бизнесийн бэлэн мөнгөний хайрцгандаа 1400-тайгаар дуусгав.
-
Унш:Даниэл өдөр бүр орлого, зарлагаа бичиж авч байсан. Түүний орлого, зарлагын бүртгэл энэ долоо хоногийн сүүлээр дараах байдалтай харагдаж байна.
ДАНИЭЛИЙН ТАВИЛГЫН БИЗНЕСИЙН ОРЛОГО ЗАРЛАГЫН БҮРТГЭЛ: 5-Р САРЫН 14-20
Огноо
Тодорхойлолт
Зарлага
Орлого
Бэлэн мөнгөний баланс
Даниэлийн бизнесийн эхлэлийн баланс
1500 1
Даваа гараг 14/V
4 сандал борлуулсан
200 2
1700 3
Даваа гараг 15/V
Түрээс төлсөн
-100 4
1600 5
Мягмар гараг 16/V
Maксвэллд цалин хөлс төлсөн
-500 6
1100 7
Лхагва гараг 17/V
Ширээ, сандлын иж бүрдэл борлуулсан
400 8
1500 9
Пүрэв гараг 18/V
Унтлагын өрөөний тавилга борлуулсан
1000 10
2500 11
Баасан гараг 19/V
Материал худалдан авсан
-1500 12
1000 13
Бямба гараг 20/V
Ширээ борлуулсан
400 14
1400 15
Даниэлийн бизнесийн хаалтын баланс
1400 16
-
Ярилц:Видео бичлэг дээр Даниэлийн ажилчин Максвэлл цалин хөлс аваагүй гэж хэлдэг. Энэ бүртгэл Даниэлийн энэ асуудлыг шийдэхэд хэрхэн туслах вэ?
Орлогын мэдүүлэг гэж юу вэ?
-
Унш:Бизнесийн өөр нэг чухал баримт бол орлогын мэдүүлэг байдаг. Бид яг ажлын үеэр санаж байгаагаараа ашгаа тооцож гаргахад их хэцүү гэдгийг санаарай. Орлогын бүртгэл танд энэ тал дээр туслах болно! Энэ бүртгэл долоо хоног, сар, улирал, жил гэх мэт хугацаагаар хийсэн бүх мөнгөн шилжүүлгийг нэгтгэдэг. Ингэж нэгтгэн дүгнэх нь тухайн хугацаанд бизнес ашигтай байсан эсэхийг хэлж өгдөг.
Орлогын бүртгэл
-
Орлого
-
Зарлага
-
Ашиг (эсвэл алдагдал)-ийг харуулдаг.
-
-
Дадлага хий:Хамтрагчтайгаа энэ хүснэгтэн дээрх тоонуудыг дараагийн хуудасны орлого, зарлагын бүртгэл дээрх тоонуудтай тохируул.
ОРЛОГЫН БҮРТГЭЛТЭЙ БОЛОХОД ХИЙХ АЛХМУУД
Орлого
1Сандлын нийт борлуулалтад тэр 200-г бичив.
2Тэр ширээний нийт борлуулалтад 400-г бичив.
3Хоолны өрөөний иж бүрдлийн нийт борлуулалтад тэр 400-г бичив.
4Тэр унтлагын өрөөний иж бүрдлийн нийт борлуулалтад 1000-ыг бичив.
5Тэр нийт борлуулалтынхаа дүнг бичив. Түүний энэ долоо хоногийн нийт орлого: 2000
Зарлага
6Түрээсийн төлбөрт тэр 100-г бичив.
7Тэр материал худалдан авахад 1500-г бичив.
8Ажилчдын цалинд тэр 500-г бичив.
9Тэр нийт зарлагынхаа дүнг бичив. Түүний энэ долоо хоногийн нийт зарлага: 2100
Ашиг (эсвэл алдагдал)
10Тэр зарлагаа орлогоосоо хасаад 2000-2100=-100 болов.
-
Ярилц:Энэ зарлагын бүртгэл Даниэлийн бизнесийн талаар юуг харуулж байна вэ?
Энэ орлогын тайланд ямар хугацаа хамрагдсан бэ?
Даниэлийн бизнес энэ долоо хоногт ашигтай байсан уу?
Даниэл долоо хоног болгон бизнесээ иймэрхүү маягаар явуулж болох уу? Болно гэвэл яагаад? Болохгүй гэвэл яагаад?
Даниэлийн тавилгын БИЗНЕСИЙН орлогын тайлан (даваа гаргаас бямба гараг хүртэлх)
Орлого
Сандлын борлуулалт
200
1
Ширээний борлуулалт
400
2
Хоолны өрөөний иж бүрдлийн борлуулалт
400
3
Унтлагын өрөөний иж бүрдлийн борлуулалт
1000
4
Нийт орлого
2000
5
Зарлага
Түрээс
-100
6
Материалууд
-1500
7
Ажилтны цалин
-500
8
Нийт зарлага
-2100
9
Ашиг (эсвэл алдагдал)
-100
10
Би орлого, зарлагын бүртгэл ба орлогын тайланг хэрхэн хөтөлдөг вэ?
-
Унш:Бид бизнесээ ашигтай эсэхийг мэдэхийн тулд орлогын тайлан гаргах хэрэгтэй. Орлогын тайлан гаргахын тулд орлого, зарлагын бүртгэл хөтлөх хэрэгтэй.
-
Дадлага хий:Та нар Даниэлийг хэрхэн орлого, зарлагын бүртгэл хөтөлж, үүнийгээ орлогын тайлан гаргахад ашиглаж байхыг харсан. Одоо хамтрагчтайгаа Жозефийн орлогын тайланг гаргахын тулд хамтран ажилла. Дараагийн хуудсан дээрх орлого, зарлагын бүртгэл ба орлогын тайланг гүйцээ.
-
Жозефийн барилгын бизнесийн орлого, зарлагын бүртгэлийг хөтөл.
-
Жозефийн барилгын орлогын тайланг гарга.
-
Ингэж хийхээр хичээхдээ орлого, зарлагын бүртгэл эсвэл орлогын тайлан гаргахад туслалцаа хэрэгтэй бол 56-р хуудсан дээрх хариултыг хар.
Даваа гаргаас бямба гараг хүртэлх орлого, зарлагын бүртгэл
Огноо
Тодорхойлолт
Зарлага
Орлого
Баланс
Бизнес эхлэлийн бэлэн мөнгөний баланс
3000
Нийт зарлага ба орлого
Даниэлийн тавилгын БИЗНЕСИЙН орлогын тайлан (даваа гаргаас бямба гараг хүртэлх)
Орлого
Нийт орлого
Зарлага
Нийт зарлага
Ашиг (эсвэл алдагдал)
-
-
Ярилц:Та Жозефийн бизнесийн талаар түүний орлогын тайлангаас юу мэдэж авсан бэ?
Жижиг бизнес эрхлэгчид эдгээр баримт бичгийн хүч нөлөөнд найдлага тавьж байдаг. Та нарын хэн нэгэн чинь орлого, зарлагын бүртгэл ба орлогын тайланг хөтөлдөг үү? Хэрэв тийм бол энэ нь хэр зэрэг тусалсан бэ?
-
Дадлага хий:Хэрэв та бүртгэл хөтөлдөггүй бол орлого, зарлагын бүртгэл ба орлогын тайланг дээрхээс хуулбарлаж аваад, бизнесийн тэмдэглэлдээ оруул.
-
Унш:Өдөр бүр орлого, зарлагын бүртгэл хөтлөөд, долоо хоногийн эцсээр орлогын тайлан гарга. Та бизнесээ өргөжих тусам энэ зүйлийг өдөр бүр, долоо хоног болгон үргэлжлүүлэн хийж бай. Та бизнесийн эдгээр бүртгэлийг 7, 8 долоо хоногийн дараа бүлгийн цугларалт дээр ашиглах болно.
-
Үз:Ванжэлист бүртгэл хөтөлж байсан нь бизнесээ өргөжүүлэхэд нь хэрхэн тусалсан талаар суралц. “Ванжэлис: Гудамжны илбэчин” гэсэн амжилтын түүхийг үз. (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)