Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

ногоон сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Хамтрагчдаа амлалтаа нэг нэгээр нь чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би одоогийн бизнесийнхээ нөхцөл байдалд бэлэн мөнгөний эргэлтийн тайланг бий болгоно.

Би шинэ хөрөнгө олж авах арга замыг багтаасан бэлэн мөнгөний эргэлтийн тайлан гаргана.

Би долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрнэ:

Би өдөр бүр өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би гаргаж буй ахицаа хэрхэн тайлагнах вэ?

Дадлага хий:Долоо хоногийн туршид гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм”, “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.

Одоогийн нөхцөл байдалдаа бэлэн мөнгөний эргэлтийн тайлан гаргасан (Тийм/Үгүй)

Шинэ хөрөнгө олж авах арга замыг оруулан бэлэн мөнгөний эргэлтийн тайлан гаргасан (Тийм/Үгүй)

Долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрсэн (Тийм/Үгүй)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго.

Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар явуулна уу.

Зохицуулагчийн анхааралд

Дараагийн цугларалт дээр орон нутгийнхаа зээл олгогчдын нэр бүхий жагсаалт авчир. srs.lds.org/lenders-ийг үз эсвэл Бие даах чадварын хороо, Бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежерээс асуу.