Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

ногоон гэрлийн чийдэнгийн шил

Хүмүүс юу худалдаж авахыг хүсдэг вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бид амжилттай байж чадах бизнесийг хэрхэн сонгох вэ? Хэрэв бид аль хэдийн хувийн бизнес эрхэлж байгаа бол энэ бизнесээ яг зөв бизнес мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

бизнесийн амжилтын хөтөч

Бид энэ хичээлээр бизнесийн амжилтын хөтчийн үйлчлүүлэгчийн хэсгийг анхаарах болно.

Үз:“Саваан дээрх бизнес” (Видео бичлэг байхгүй бол 26-р хуудсыг унш.)

Ярилц:Та энэ видео бичлэгээс юу мэдэж авсан бэ?

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Хүмүүс юу худалдаж авахыг хүсдэг вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би бизнес эрхлэгч, үйлчлүүлэгчидтэй ярилцах бөгөөд үйлчлүүлэгчдийн асуудлыг шийдэх бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгоно.

Цугларалтын үлдсэн хэсэгт та нар энэ асуултад хариулахад туслах ур чадвараар дадлага хийх бөгөөд эдгээр хийх зүйлээ гүйцэтгэх болно. Энэ видео бичлэг зөв асуулт тавьж сурахад тань тусална.

Үз:“Хувийн зөв бизнес сонгох нь” (Видео бичлэг байхгүй бол 28-р хуудсыг унш.)

Унш:Энэ бүдүүвч зургийг хараад, дараагийн хуудсан дээрх дадлагыг хий.

right business diagram

ЗӨВ БИЗНЕС СОНГОХ НЬ

1 Хүмүүс юу худалдаж авахыг хүсдэг вэ?

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД БА БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

2 БИ ҮҮНИЙГ ХАНГАЖ ЧАДАХ УУ?

УР ЧАДВАР, СОНИРХОЛ, ТУРШЛАГА

3 Энэ нь “эхлүүлэхэд хялбар” байх уу?

ӨРСӨЛДӨӨН, ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧИД, ХӨРӨНГӨ

4 Энэ нь миний орлогыг нэмэгдүүлэх үү?

ХАНГАЛТТАЙ ОРЛОГО/АШИГ

НАДАД ТОХИРСОН БИЗНЕС БАЙНА!

Би зөв хувийн бизнесийг хэрхэн сонгодог вэ?

Дадлага хий:Та ямар төрлийн бизнесийн талаар бодож үзэж байсан бэ? Хүнс, эрүүл мэндийн хамгаалалт, засвар үйлчилгээ, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ, эсвэл өөр төрлийнх үү?

Өмнөх хуудсан дээрх бүдүүвч зургийн дөрвөн асуултыг ашиглаад, хийж буй сонголтуудаа улам тодорхой болго. Баруун гар талд байгаа жишээг анхаар. Таны сонирхлыг татаж буй нэг юм уу хоёр бизнесийн төрлийг бич:

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид том сэтгэж, багаас эхэлдэг.

Жишээ:

Хүнс, борлуулалт

Дэргэдэх хүнээсээ дараах зүйлийг нэг бүрчлэн тухайлан асуу. Хариултуудаа бич.

  1. Хувийн бизнестээ эсвэл таны сонирхлыг татаж буй бизнесийн төрөлд үйлчлүүлэгчийн тодорхой ямар хэрэгцээ байдгийг та харж байсан бэ? Үйлчлүүлэгчид яагаад надаас худалдаж авах вэ?

    Амттан эсвэл зууш

    Өдөр, оройн хямдхан зууш

  2. Таны бизнес ямар хэрэгцээг хангаж чадах вэ? Та юуг сайн хийдэг, эсвэл юуг хийхдээ дуртай байдаг вэ?

    Би хоол хийх дуртай.

    Би зарж борлуулахдаа сайн.

  3. Та ямар тодорхой бизнесийг хялбархан эхэлж болох вэ? Эсвэл та одоогийн хийж байгаа бизнесээ хэрхэн илүү ашигтай байхаар өргөжүүлж эсвэл өөрчилж болох вэ? Өрсөлдөөн, ханган нийлүүлэгч, хэрэгтэй байгаа мөнгөнийхөө тухай бод.

    Энгийн бараа бүтээгдэхүүн

    Гарааны үнэ өртөг бага

    Өрсөлдөөн бага

  4. Таны бизнес хэрхэн таны орлогыг нэмэгдүүлж, таныг илүү бие даахад хүргэх вэ? Та хаанаас ашиг олж болох вэ?

    Олон үйлчлүүлэгч

Одоо тухайлан судалж мэдэх бизнесийн төрлөөс жагсаан бич:

Зөөврийн жижиг худалдаа юу?

Мөхөөлдөс, зайрмаг уу? Жимс жимсгэнэ үү?

Ямар нэгэн хөгжилтэй зүйл үү?

Би бизнес эрхлэгчдээс хэрхэн суралцах вэ?

Унш:Бидэнд хувийн бизнесийн талаарх зарим санаа оноо байгаа учраас бид эдгээр санаагаа туршиж үзэх, мөн илүү сайн суралцахын тулд маркетингийн судалгаа хийх гэж байна. Бид хүмүүсийг ажиглан, үйлчлүүлэгчид болон өрсөлдөгчидтэйгээ ярилцаж, бараа бүтээгдэхүүнээ туршиж үзэх болно. Тэгээд бид бодит эрэлт хэрэгцээг болон тэдгээрийн хариуг олох болно.

Үз:“Бизнес эрхлэгчидтэй ярилцах нь” (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)

Дадлага хий:Дэргэдэх хүнтэйгээ энэ долоо хоногт бизнес эрхлэгчдэд тавих асуултуудаар дадлага хий. Нэг нэгэндээ хувийнхаа бизнесийн талаар эсвэл эхлүүлэхийг хүсэж байгаа бизнесийнхээ төрлийг танилцуул. Ээлжлэн өөрсдийгөө танилцуулж, дараах зүйлийг асуу. Нэг нэгэндээ санал бодлоо хэлээд, дахин хийж үз.

Ярилц:Бүгдээрээ наад зах нь нэг удаа туршсан зүйлээ бүлгийнхэнтэйгээ ярилц: Та нар гараад, бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцахаараа юу асуух вэ? Сурч мэдсэнээ энд бич:

тэмдэглэлийн дэвтрийн шигтгээ зураг
Унш:

Энэ долоо хоногийн өдөр бүр бизнес эрхлэгчидтэй уулзахдаа сурч мэдсэн зүйлээ бизнесийн тэмдэглэл дээрээ бичиж ав.

Үз:Жозеф, Жон хоёрыг шинэ бизнес хэрхэн эхлүүлснийг хар. “Жозеф ба Жон: Эмийн бүтээгдэхүүн”-ийг үз. (Видео бичлэг байхгүй бол дараагийн хуудас руу шилж.)

Би үйлчлүүлэгчдээс юу сурч мэдэж болох вэ?

Унш:Амжилттай бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдээс өдөр бүр суралцаж байдаг. Бид үйлчлүүлэгчдийг ажиглан, тэдэнтэй ярилцсанаараа их зүйл сурч мэдэж чадна. Тэд бидний бизнесийг амжилттай болгож эсвэл нурааж чаддаг. Бүгдээрээ сонсъё, суралцъя.

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдээс өдөр бүр суралцаж байдаг.

Үз:“Үйлчлүүлэгчидтэй ярилцах нь” (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)

Дадлага хий:Бүлгийн өөр гишүүнтэй энэ долоо хоногт үйлчлүүлэгчдэд тавих асуултуудаараа дадлага хий. Нөгөө гишүүнээ үйлчлүүлэгч байна гэж төсөөл. Доорх асуултууд таны бизнестэй болон бизнесийн санаатай холбоотой учраас заримыг нь ярилц. Бичиж тэмдэглэж ав! Тэгээд дүрээ соль. Нэг нэгэндээ тус дэм болох санаа оноо өг, дараа нь сул тал дээрээ ажилла.

тэмдэглэлийн дэвтрийн шигтгээ зураг
Унш:

Энэ долоо хоногт өдөр бүр үйлчлүүлэгчидтэй уулзахдаа сурч мэдсэн зүйлээ бизнесийн тэмдэглэл дээрээ бичиж ав.

Ярилц:Та энэ долоо хоногт үйлчлүүлэгчдээс юу асуух вэ? Санаа бодлоо энд эсвэл бизнесийн тэмдэглэл дээрээ бич.

Би маркетингийн судалгааг хэрхэн ашигладаг вэ?

Унш:Бид маркетингийн судалгаагаа хийж дуусаад, мэдсэн сурснаа үнэлж цэгнэх хэрэгтэй болох болно. Үнэлэлт дүгнэлт хэрхэн өгөх талаар дадлага хийе.

Дадлага хий:Тэд хүмүүстэй хэрхэн ажиллахаа мэддэг байсан. Дараах хоёр бизнесийн ашиг, өрсөлдөөн, ханган нийлүүлэгчдийг цухас хар.

ЖИМС ЖИМСГЭНИЙ ЛАНГУУ

ҮНЭЛГЭЭ

Борлогдсон тоо ширхэг (өдрийн дундаж)

200

Тоо хэмжээ / сард

5000

Худалдах үнэ

ширхгийн үнэ 5 (дундаж)

Борлуулсан үнэ / сард

25000

Худалдан авах үнэ

ширхгийн үнэ 4 (дундаж)

Үнэ өртөг / сард

(20200)

Өрсөлдөөн

жимс жимсгэний 6 лангуу

АШИГ

4800

Ханган нийлүүлэгчид

Зайтай байрладаг 2 ханган нийлүүлэгч

ХҮҮХДИЙН ХУВЦАС

ҮНЭЛГЭЭ

Борлогдсон тоо ширхэг (өдрийн дундаж)

20

Тоо хэмжээ / сард

500

Худалдах үнэ

ширхгийн үнэ 100 (дундаж)

Борлуулсан үнэ / сард

50000

Худалдан авах үнэ

ширхгийн үнэ 80 (дундаж)

Үнэ өртөг / сард

(40000)

Өрсөлдөөн

Ойролцоо газар байрладаггүй

АШИГ

10000

Ханган нийлүүлэгчид

Ойролцоо байрладаг 3 ханган нийлүүлэгч

Ярилц:Та аль бизнесийг сонгох вэ? Яагаад?

Өнөөдөр бидний ярилцсан бизнесээс эдгээр бизнес эсвэл тэдний үйлчлүүлэгчдийн талаар өөр ямар асуулт байна вэ?

Унш:Бид энэ долоо хоногийн туршид бизнесийнхээ тал дээр шийдвэрээ гаргана! Бид энэ долоо хоногийн туршид сурч мэдсэнээ дахин үзэх бөгөөд дараагийн цугларалтад ирэхдээ бизнесийн талаар ямар нэгэн санаа оноо бодож ирнэ (шинэ бизнесийн талаар эсвэл бизнесээ сайжруулах тал дээр). Хэрэв бид аль хэдийн хувийн бизнес эрхэлж байгаа бол энэ бизнес маань хамгийн зөв хувилбар мөн эсэх талаар шийдвэр гаргана.