Эх сурвалж Борлуул, борлуул, борлуул Дараахыг ээлжлэн унш. ӨГҮҮЛЭГЧ: Квамэ, саваан дээр гадил жимс тогтоон барьсан залууг санаж байна уу? Тэр маш амжилттай байж магадгүй нэгэн бизнес мэдэж авчээ. Түүнийг маш сайн худалдаачин гэдэг. Тэгэхээр энэ түүнд яг тохирсон зүйл байгаа биз? Тэрээр гадил жимсний амтлагаат худалдаа зохион байгуулъя гэж бодож олоод, эртхэн эрхлэхээр шийджээ. Тэр гэрийнхээ ойролцоох нэг буланд очоод, чадахаараа л зүтгэв. Гэтэл хэн ч түүн рүү ирсэнгүй. Түүнийг хичээх тусам улам бүр хэцүү болж байв. Тэр бүр хүмүүс рүү “Хүмүүс ээ, энд сайхан амталгаа явагдаж байна шүү. Маш сайхан амттай байна! Яг л та нарын хүсэж байсан тэр жимс шүү! За, яахав. Би нэгийн үнээр хоёрыг өгье. Хүүе. …” гэж хашгирч эхлэв. Гэтэл хүмүүс түүн рүү харсан ч үгүй. Тэгээд түүний урам хугарч, гэр рүүгээ үдийн хоолны цагаас өмнө харив. Юу нь болохгүй байгаа юм бол оо? Кваме суугаад, бодож эхлэв. Тэр бүтэлгүй хүн юм болов уу? Бараа нь муу байв уу? Түүнд энэ бизнесийг хийх санаа өгсөн залуу худалч хүн байв уу? Тэгтэл тэрээр захын судалгааны тухай буюу тэд юунд дуртай, өдрийн аль цагт, ямар байршилд, мөн тэд найзуудтайгаа хэрхэн юм худалдан авдаг, энэ нь тэдэнд ямар хамаатай гэх зэргээр үйлчлүүлэгчдийн талаар тэр залуугийн хэлсэн зүйлийг санав. Квамэ хамгийн их хамаатай зүйлийг буюу үйлчлүүлэгчдийн асуудлыг шийдэх тухай мартаад, борлуулахыг л илүү хүсчээ. Тэгээд тэр дахин эхнээс нь эхлэв. Түүний хийсэн зүйл гэвэл: - Тэрээр хүмүүсийн амттан хүсдэг үе болох үдээс хойш, үдшийг хүлээв. - Тэрээр олон хүний хамтдаа цагаа өнгөрүүлдэг газрын байршлыг мэдэж авав. - Тэрээр тэдний анхаарлыг татахын тулд баясгалантай аялгуу бүхий хөгжим тоглуулахаар шийдэв. Тэр байтугай өөрөө дуулсан нь гарцаагүй ер бусын онцгой байжээ. Хүмүүс ядаж л инээмсэглэж эхлэв. - Тэрээр найзуудтайгаа байсан хэдэн эмэгтэйд дээжээсээ үнэгүй өгөөд, тэднээс хэр таалагдсаныг нь чанга гэгч асуув. Амжилттай шүү! Хүмүүсийг худалдан аваад эхлэхэд тэрээр арай илүү өндөр үнээр борлуулах гэж оролдов. Хэн ч гомдол гаргасангүй! Тэгээд тэрээр тоо ширхгээр хямдруулах гэтэл ашгийг нь бууруулсан учраас болив. Түүнчлэн үйлчлүүлэгчид нялцгай гадилд дургүй тул хөргөгчинд хөлдөөсөн амттан хэр удаан хадгалагдаж болохыг түвэгтэйхэн арга замаар мэдэж авчээ. Тэрээр тэр шөнө гэртээ харьж байхдаа “Дуулдаг гадилчин залуу” гэсэн шинэ зурагт хуудасныхаа талаар шинэ шинэ янз бүрийн санаа олж авчээ. Тэр үдэшлэг зохиож болох юм байна! Тэр баяр наадам хийж болно! Тэр сайн … чадна, түүний сэтгэл бага зэрэг хөөрч эхлэв. Гэхдээ үйлчлүүлэгчдэдээ үнэлэгдэхийн тулд түүний хэрхэн суралцсаныг та нар харж байна уу? 148-р хуудас руу буцаж оч Маркетинг? Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл. НАОМИ: Хүүе, Мариа. Түр ороод, чамаас өндөг авах үнэхээр их дуртай байгаагаа хэлэх гэсэн юм. Чамаас авах их амар байдаг! МАРИА: Баярлалаа, Наоми! Үйлчлүүлэгчдээ жаргалтай байлгах нь миний хувьд тун чухал шүү. НАОМИ: Бизнес ямархуу байна? МАРИА: Сайн л гэж бодож байна. Би үйлчлүүлэгчидтэйгээ, бас хэд хэдэн өөр бизнес эрхлэгчтэй уулзлаа. Би их зүйл сурч мэдэж авсан. Үнэндээ, би өндөг борлуулахын хажуугаар сүү ч бас борлуулж болохыг мэдэж авсан. НАОМИ: Борлуулалт хэр байна даа? МАРИА: За, гайгүй ээ. Гэхдээ би олон хүн ирүүлж чадахгүй л байна. Чи миний өмнөөс зарж эхлэх юм уу? НAOМИ: Би л биш шүү! Манай бизнес өргөжөөд, бид тун завгүй байгаа. Надад маркетингийн тал дээр туслаад өгөх найз байгаа. Борлуулалт хоёр дахин өссөн шүү! MAРИА: Maркетинг аа? НАОМИ: Тийм ээ. Бид үйлчлүүлэгчдийнхээ тухай, бараандаа дуртай илүү олон хүнийг хэрхэн олох талаар нэлээн бодож эхэлсэн. Тэгээд бид хэд хэдэн санаа туршиж үзсэн бөгөөд үнэхээр манайд тохирох гурван санааг олсон. Бид ердөө оролдоод, туршиж үзээд л байсан. МАРИА: Би нэг арга туршиж үзсэн юм. НAOMИ: Тэр чинь юу юм бэ? МАРИА: Нэг залуу ирээд, надаар бизнесийн карт авахуулсан юм. НАОМИ: Тэгээд тус болсон уу? МАРИА: Надад тус болоогүй ээ, харин мэдээж, тэр картуудыг зарсан залууд бол тус болсон шүү. НАОМИ: Хэрэв хүсвэл би чамд маркетингийн санаа өгөх хэдэн зүйл дээр тусалъя. Гэхдээ би чамд юу ч зарахгүй. МАРИА: За, дажгүй сонсогдож байна. 152-р хуудас руу буцаж оч “Ямар нэг юм худалдан аваач!” Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл. ӨГҮҮЛЭГЧ: Нэг үйлчлүүлэгч Мариагийн лангуу руу ирж байна. МАРИА: (Тэр дотроо бодохдоо) За, одоо л нэг үйлчлүүлэгч ирлээ дээ. “Ямар нэг юм худалдан аваач!” Тэгэх үү. САМУЭЛ: (Тэр дотроо бодохдоо) Тэр эмэгтэй над руу хараад байна. Намайг яасан их хардаг юм бэ. Би зүгээр тайван худалдаа хийж болох уу? МАРИА: (Тэр дотроо бодохдоо) Хэдэн өндөг ав л даа! Надад мөнгө хэрэгтэй байна. САМУЭЛ: (Тэр дотроо бодохдоо) Энэ дэндүү эвгүй юм аа. Би явлаа. МАРИА: (Тэр дотроо бодохдоо) Юу? Үгүй ээ! Би үүгээр сайн мөнгө олж болох байсан. [Тэрээр чанга дуугаар хашгиран] Би танд туслах уу? СAMУЭЛ: Үгүй, баярлалаа. ӨГҮҮЛЭГЧ: Өөр нэг үйлчлүүлэгч Мариа руу дөхөж ирэв. ЛЮСИА: (Бодлогошронгуй) Энэ газар яг надад хэрэгтэй зүйл байж магадгүй. Би сайн үзэж харах хэрэгтэй. МАРИА: (Тэр дотроо бодохдоо) Сайн байна. Өөр нэг үйлчлүүлэгч байна. Тэр мөнгөтэй л хүн шиг харагдаж байна. “Ямар нэг юм худалдан аваач!” [Чангаар] Би танд туслах уу? ЛЮСИА: Би зүгээр л харж байна. МАРИА: Танд өндөг хэрэгтэй юү? Энэ өндөг хамгийн сайн тахианых. Надад бас шинэ сүү байгаа. (Тэр дотроо бодохдоо) Тэр үүнийг авч чадна даа. Магадгүй, тэр бүгдийг нь авах байх. ЛЮСИА: Үгүй, үгүй. Энэ … өө … миний хайж байгаа зүйл биш байна. МАРИА: Надад бас сүү байгаа. ЛЮСИА: Үгүй, баярлалаа. МАРИА: Та үүнийг авах хэрэгтэй дээ. Энэ шинэ, цэвэрхэн бас хамгийн сайн … ЛЮСИА: За, зүгээр ээ. Баярлалаа. Би явъя даа. 154-р хуудас руу буцаж оч Асуу, сонс, санал болго Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл. MAРИА: Сайн байна уу. Намайг Мариа гэдэг. Чиний нэр хэн бэ? СИЛВИА: Намайг Силвиа гэдэг. МАРИА: Та энд юм худалдаж авахаар ирсэн үү? Таныг таван өндөг авбал нэгийг үнэгүй өгье! СИЛВИА: За, баярлалаа. MAРИА: Та энэ хямдралын талаар яаж мэдсэн бэ? СИЛВИА: Найз минь хэлсэн юм. Өчигдөр тэр та нарыг өндөг, сүү үнэгүй өгч байна гэж хэлсэн. Бас тэрээр шинэ гэж хэлсэн шүү! MAРИА: Гайхалтай. Найзад чинь таалагдсанд би их баяртай байна. Манай бүтээгдэхүүн байнга шинэ, бас амттай байдаг юм. За, танд хэдэн өндөг хэрэгтэй вэ? СИЛВИА: Надад … өө … тав л хэрэгтэй юм шиг байна. МАРИА: За, тэгвэл танд аваад ирье. … Гэхдээ би таныг эргэлзээд байхыг анзаарлаа. Хэдэн өндөг авах вэ гэдгээ бодож байна уу? СИЛВИА: За, байз. Ах маань маргааш манайх руу нүүж ирэх гэж байгаа. Би яаж бүгдийг нь хооллоно доо. Гэтэл түүнд өөр сонголт алга. МАРИА: Аан, за. Та хүнд тусалснаараа адислагдана аа. Та ямар хоол хийх гэж байна? СИЛВИА: Би сайн мэдэхгүй л байна. Хадгалсан мөнгөнөөсөө өндөгтэй хамт идэх бага зэрэг мах авах уу гээд л бодож байсан юм. Би мөнгөө хүргэх хэрэгтэй болж байна. MAРИА: Ойлгомжтой. Бидэнд ахиухан мах авах мөнгө байхгүй, бас тэгэхээр дан өндөг л авч чадна. Би өндгөө ногоотой холиод, дээр нь сүү авна. Надад сүү байгаа, бас гудамжны эсрэг талд байдаг найзад маань шинэхэн ногоо байгаа. Ийм маягаар та илүү олон хүнийг арай бага зардлаар хооллож болно. Хэдэн өндөг, сүү илүү авмаар байна? Бага зэрэг илүү ч … энэ чинь махнаас хямд шүү дээ! СИЛВИА: Сайхан санаа байна. Баярлалаа! Хоол идэх арваннэгэн ам байна. Тийм ээ, би илүү хэдэн өндөг, бас сүү авмаар байна. МАРИА: Арваннэгэн хүнд гэвэл би танд наймыг аваад … тэгээд дахиад нэгийг үнэгүй авахыг санал болгоё. СИЛВИА: Өө, за. Би маргааш буцаад ирж магадгүй шүү. МАРИА: Зүгээр дээ. Би таны төлөө энд байж байя. Гэхдээ та үнэгүй өндөг авч чадахгүй. Би танд тэдгээрийг уутанд хийгээд өгөх үү? СИЛВИА: Тийм ээ, таны хэлдэг үнэн. Ийм үнэ байлгүй яахав. Баярлалаа. 154-р хуудас руу буцаж оч Тэмдэглэл Тэмдэглэл үүсгэх