Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Тахиаг бүү ал: Хэсэг I

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

ҮЙЛ ЯВДЛЫН ЭХЛЭЛ: Мариад хэдэн тахиа байдаг бөгөөд өндгөө тэндхийнхээ дэлгүүр, ресторанд тушаан, олсон мөнгөөрөө гэр бүлийнхнийгээ тэжээх боломжтой байдаг. Мариагийн ах Матео тэднийд зочилж ирэв.

МАТЕО: Мариа!

МАРИА: Сайн уу, Матео. Бүх зүйл хэвийн үү?

МАТЕО: Сайн байгаа. Хөөх! Энэ өндгүүдийг хар аа. Таны бизнес сайн байгаа юм байна шүү!

MAРИА: Тийм ээ. Би талархалтай байдаг юм. Би өөрөө өөртөө ажил олгох бүлгээс сурч мэдсэн зүйлээ ашиглаж байгаа. Би өгсөн бүх амлалтаа биелүүлж байгаа. Болж байна аа. Их Эзэн үнэхээр биднийг адисалж байна. Бүхий л шаргуу хөдөлмөр маань үр дүнгээ өгч байна.

МАТЕО: Гайхамшигтай байна. Би нэг бүлэгт хамрагдах хэрэгтэй юм болов уу. За юутай ч, би нэг сайхан мэдээтэй ирлээ. Би гэр бүлдээ тохирох нэг байр олж авлаа. Бид эцэст нь нэг гоожуурын устай бас цонхтой боллоо! Яг одоо надад тийм ч их хангалттай мөнгө байхгүй болохоос биш. Надад тийшээ нүүхэд 1000 хэрэгтэй байгаа. Мариа, би энэ байрыг алдмааргүй байна. Энэ бол яг бидэнд тохирсон газар. Чи надад туслаач?

МАРИА: Матео, би чамд туслахыг хүсэж байна. Би чамд 1000-ыг өгч чадах боловч тахиагаа зарах хэрэгтэй болно.

66-р хуудас руу буцаж оч

Тахиаг бүү ал: Хэсэг II

Дараах догол мөрүүдийг ээлжлэн унш.

Та өөрийгөө зочид буудалд ажилладаг гэж төсөөл. Та зочид буудлаасаа хүссэн үедээ мөнгө авч болох уу? Таны ах мөнгө хэрэгтэй болох бүрдээ мөнгө авч болох уу? Тэд магадгүй түүнийг шоронд хийх биз!

Одоо та өөрийнхөө бизнесийг бод. Та бие даасан байх тушаалыг сахихын тулд бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Таны бизнес бол Их Эзэний таныг адислах арга хэрэгсэл юм. Хэрэв энэ зүйл амжилттай болбол та өөр бусад олон хүнийг адислах боломжтой байх болно. Тэгэхээр, та бизнесээ амжилттай болгохын тулд үүнийг хэрхэн хамгаалах вэ? Та бизнесээсээ хувийн хэрэгцээндээ дуртай үедээ мөнгө авах хэрэгтэй юу? Таны ах, хөрш бас тэгэх хэрэгтэй юу?

Энд нэг учиг байна: Та, таны бизнес хоёр ялгаатай! Та бизнес, хувийн мөнгө хоёроо салангид байлгах газартай байх ёстой. Та хайрцаг эсвэл банкны дансыг тус тусад нь ашиглаж болно. Та бас бизнес, хувийн мөнгө 2-тоо тус тусад нь өөр газар, өөр бүртгэл хийх хэрэгтэй.

Гэхдээ тэр үед та бизнесээсээ гэр бүлдээ хэрхэн мөнгө гаргаж авдаг вэ?

За, хэрэв та хэн нэгэнд ажилладаг байсан бол юу тохиолдох байсан бэ? Тэр хүн эсвэл тэр бизнес танд цалин хөлс төлөх байсан, тийм үү? Эсвэл та худалдагч байсан бол бизнес танд худалдааны ашгаасаа төлөх байх. Таны цалин хөлс эсвэл урамшуулал таны орлого болох ёстой. Тэгээд та энэ орлогоосоо аравны нэгийн өргөлөө төлж болно. Та энэ орлогоосоо үлдсэнийг хоол хүнс, хувцас гэх мэт хувийн хэрэгцээндээ зарцуулж болно. Ахдаа ч бас тусалж болно.

Та бизнес эрхлэгчийн хувиар өөртөө цалин хөлс, тухайлбал долоо хоногт ч юм уу төлөх хэрэгтэй. Хэрэв танд тогтмол цалин хөлс төлөх хангалттай бэлэн мөнгө байхгүй бол өөртөө урамшуулал болгон борлуулалтын хувиасаа төлж болно. Аль ч арга нь байсан цалин хөлс эсвэл урамшуулал таны хувийн орлого болдог. Та энэ орлогоосоо аравны нэгийн өргөлөө төлдөг. Тэгээд та үлдсэнийг хоол хүнс, түрээс, эм, хадгаламж зэрэгтээ зарцуулж болно.

Бизнес, хувийн мөнгө хоёроо салангид байлгах энэ энгийн алхам таныг болон таны бизнесийг хамгаалах болно. Таны бизнес өргөжин, цэцэглэх болно. Та мөн хувийн данснаасаа авсан мөнгөө хэрэглэж, бас хуваалцаж болно.

67-р хуудас руу буцаж оч

Тахиаг бүү ал: Хэсэг III

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

МАРИА: Матео, хэрэв би тахиагаа зарвал миний хийж байгаа бизнест юу тохиолдохыг мэдэж байна уу? Би зарах өндөггүй болно. Тэгээд бизнес маань зогсох болно. Тэгэхээр би яаж гэр бүлээ тэжээх билээ? Уучлаарай. Би хэрэгцээ гарах бүрд бизнесээсээ мөнгө авч чадахгүй нь ээ. Уучлаарай. Намайг ойлгоно гэж найдаж байна. Би өөртөө зөвхөн тогтмол цалин л өгдөг. Үлдсэн мөнгө нь бизнесээ авч явах, өсөж хөгжихөд туслахад зориулагддаг. Ингэвэл бид бие даах болно. Бид бусдыг адислахын тулд бие даасан байдалтай болж байгаа.

MAТЕО: Би ойлгож байна.

МАРИА: Гэхдээ надад хувийн хадгаламжинд минь 200 байгаа. Энэ чамд хэрэг болох бол би чамд тэрийг өгье.

MAТEO: Энэ бидэнд үнэхээр их тус болно шүү. Баярлалаа, Мариа.

MAРИА: За, зүгээр дээ. Энэ тус болж байвал би баяртай байна.

67-р хуудас руу буцаж оч

Таны усны бизнес: Хариу

70-р хуудас руу буцаж оч

Тэмдэглэл