Өмнөх хэвлэлт
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Цугларалт хийх өдөр:

  • Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.

  • Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд.

Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:

  • Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.

  • Бүлгийнхээ хүмүүсийн нэрийг бичсэн амлалтын хүснэгтийг самбар дээр зур (доор жишээг үзнэ үү).

    Бүлгийн гишүүний нэр

    Өдөр бүр орлого, зарлагын бүртгэл хөтөлсөн (Өдрийн тоог бич)

    Орлогын бүртгэлтэй болсон (Тийм/Үгүй)

    Долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрсэн (Тийм/Үгүй)

    “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

    Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

    Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

    Глория

    6

    Т

    Т

    Т

    Т

    Т

Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:

  • Хүмүүсийг ирэхэд дотно хүлээж авч угт.

  • Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс. Тэдэнд 197-р хуудсыг нээгээд, гэрчилгээ авахын тулд өөрсдийнхөө гаргаж буй ахиц дэвшлийн талаар шинээр бичиж тэмдэглэхийг сануул.

  • Цаг бүртгэгч томил.

Цугларалт эхлэх үед:

  • Хүмүүсээс гар утас, бусад электрон хэрэгслээ унтраахыг хүс.

  • Нээлтийн залбирал хий (хүсвэл, дуулал дуулж болно).

  • Хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсийг гар утсаа унтраан, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.

  • “Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

  • “Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 5-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.