Өмнөх хэвлэлт
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Цугларалт хийх өдөр:

  • Хэрэв танд бүлгийн гишүүдийн холбоо барих мэдээлэл байгаа бол тэдэн рүү мессеж илгээ эсвэл утсаар ярь. Тэднийг цугларалтад ирэх эсэхийг асуу. Бүлгийн гишүүдийг 10 минутын өмнө ирж, ирцийн бүртгэл дээр гарын үсэг зурахад урь.

  • Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд.

    • Бүлгийн гишүүн бүрд зориулж, дасгалын дэвтэр болон “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын хувийг авчир.

    • Хэрэв бүлгийн гишүүд “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын хувийг аваагүй бол илүү таван хувь товхимол авчир.

    • Боломжтой бол видео бичлэг үзүүлэхэд бэлд.

    • Ном эсвэл видео бичлэг байхгүй бол тэдгээрийг онлайнаар srs.lds.org вэбсайтаас авч болно.

хүснэгт зураг

Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:

  • Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.

    • Зохицуулагч нь цугларалтын үеэр зогсохгүй, ширээний эхэнд суухгүй. Зохицуулагч анхаарлын төвд байх ёсгүй бөгөөд бүлгийн гишүүдийг нэгэн нэгэндээ анхаарал хандуулахад нь туслах ёстой.

Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:

  • Бүлгийн гишүүдийг орж ирэхэд дотно хүлээн авч угт. Тэдний нэрийг чээжил.

  • Бүртгэлийн хуудас дамжуулан явуулж, бүлгийн гишүүдээс өөрийн овог нэр, тойрог эсвэл салбар, мөн төрсөн огноогоо (оныг оруулахгүй, сар, өдрөө бичнэ) бичихийг хүс.

    • Бүлгийн цугларалтын дараа srs.lds.org/report вэбсайт руу орж, зааврын дагуу бүлгийн бүх гишүүнийг бүртгэнэ.

    • Эхний цугларалтын дараа холбоо барих мэдээллийн жагсаалтыг гаргаад, бүлгийнхэндээ өг.

  • Бүлгийн цугларалтыг хуваарийн дагуу явуулахын тулд цаг бүртгэгч томил. Уг цаг бүртгэгчээс номонд заасны дагуу цаг хэмжигчийг тааруулахыг хүс.

    • Жишээлбэл: та “Цаг: Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул” гэсэн зааврыг харна. Цаг бүртгэгч нь хугацааг гар утас, бугуйн цаг эсвэл өөр бусад цаг хэмжих хэрэгсэл дээр тавих бөгөөд цаг дуусаж байгааг бүлгийнхэндээ мэдэгдэнэ. Үүний дараа бүлгийнхэн дараагийн хэсэг рүү орох эсвэл хэлэлцүүлгээ дахин хэдэн минутаар сунгах эсэхээ шийднэ.

Цугларалт эхлэх үед:

  • “Энэхүү бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт тавтай морилно уу” гэж хэл.

  • Хүмүүсээс гар утас, бусад электрон хэрэгслээ унтраахыг хүс.

  • Дараах зүйлсийг хэл:

    • “Энэ бол бие даах чадварын ‘Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь’ бүлэг юм. Та бүхэн энд хувийн бизнесээ эхлүүлэхээр эсвэл өргөжүүлэхээр ирсэн үү?

    • “Тасралтгүй Боловсролын Сан бизнесийн зээл олгодоггүй. Гэхдээ та энэ цугларалтуудын дараа орон нутгийн зээл олгогчдоос зээл авах талаар шийдвэр гаргахад илүү сайн бэлтгэлтэй болсон байх болно.

    • “Бид 12 удаа цугларна. Цугларалт бүр ойролцоогоор 2 цаг үргэлжилнэ. Үүнээс гадна бид өдөр бүр бизнест маань туслах амлалтаа биелүүлэхэд нэг юм уу хоёр цаг зарцуулах болно. Та энэ бүхнийг хийхэд цаг зав гаргах уу?“

  • Нээлтийн залбирал хий (Хүсвэл, Cүмийн дуулал дуул).

  • Дараах зүйлсийг хэл:

    • “Цугларах болгондоо бид Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр эхэлж байх болно. Энэ товхимол нь бидэнд сүнслэг болон материаллаг тал дээр бие даах чадвартай болоход хөтлөх зарчим, ур чадвар, дадал хэвшлүүдийн талаар суралцаж, тэдгээрийг дагаж амьдрахад туслах юм.“

    • “Ариун Сүнс долоо хоногийн туршид та нарт санаа өгөх болно. Өөрийн бодол санааг бичиж аваад, хэрэгжүүл. Таныг ийнхүү хийхэд Их Эзэн таныг адислах бөгөөд таны бизнест Өөрийн гайхамшгийг үйлдэх болно.“

  • “Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 2-р хуудсан дээрх Тэргүүн Зөвлөлийн захидлыг унш. Дараа нь уг товхимлын 1-р зарчмыг үзэж дуусгаад, энэ дасгалын номон дээр үргэлжлүүлэн ажилла.

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал” товхимлын нүүр хуудас